2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05308

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05308

Улаанбаатар хот

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улаанхуаран гудамж, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ************** *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 хороолол, ******* гудамж хаягт *******лах, ******* дүгээр -т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтайтэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ононтунгалаг миний бие 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс Баянзүрх дүүргийн дүгээр ийн харьяа УСУГ-ын ажилчдын 150 салбар " т ахлах тогооч албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, бусад үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг ажлын *******ны тодорхойлолт, удирдлагын зүгээс хуульд нийцүүлэн өгсөн эрх, үүргийн дагуу бүрэн гүйцэтгэж ирсэн.

Г.Ононтунгалаг нь энэ бүх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, сахилгын болон эд хөрөнгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэвийн ажил үүргээ үргэлжлүүлж байсан. Г.Ононтунгалаг нь дүгээр т ажиллахаас өмнө Баянзүрх дүүргийн 167 дугаар т ахлах тогоочоор тасралтгүй 15 жил ажилласан, ур чадварын хувьд 1 дүгээр зэрэг болон ахисан түвшний мэргэжилтэн тогооч гэдгээ харуулж үр бүтэлтэй ажилласан. Гэтэл ийн эрхлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г.Ононтунгалагийг өрөөндөө дуудаж ...ажилд ороод 6 сар болсон байна, өнөөдөр таны туршилтын хугацаа дуусаж байна, цаашид ажиллуулах боломжгүй болсон, ажлаа бодоорой гэсэн байдлаар харьцсан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн байсан. Энэ хичээлийн жилийг дуусгах хүсэлтэй байна. Би 3 хүүхэдтэй, нэг хүүхэд нь 12 дугаар анги төгсөж байгаа, дунд охин 9 дүгээр анги төгсөнө гэдгээ хэлсэн. Мөн өрхийн орлого олдог өөр хүн байхгүй, 3 хүүхдээ өөрөө тэжээдэг гэдгээ хэлсэн, аавтайгаа хамт байдаг бөгөөд аавынх нь бие тааруу байгаа гэх бүх нөхцөл байдлаа тайлбарлаж ажил олгогчид хэлсэн. Гэтэл ийн эрхлэгч хүлээн зөвшөөрөөгүй ажлаас чөлөөлсөн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайн үед хэлж байсан. Тухайн ийн ажилтнууд Г.Ононтунгалагийг ажилд нь хэвээр үлдээж өгнө үү гэх албан бичиг өгч байсан. Нэг хувийг нь хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг эрхлэгч нь эсрэгээр нь ...гомдол гаргаж байна, ажилчдыг ямар нэгэн байдлаар уриалж байна гэсэн байсан. Ингээд 2025 оны 02 сарын 27-ны өдрийн Б/19 тоот "Г.Ононтунгалагийг ажлаас чөлөөлөх тухай" гарсан. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн т ёс зүйн хороо ажилладаг боловч тухайн хороо нь ажиллах боломжгүй, эрхлэгчийн тушаалаар албажиж, эрх зүйн байдал нь тодорхойгүй байсан тул Г.Ононтунгалаг нь тухайн дүүргийн маргаан таслах 3 талд хороонд гомдол гаргасан. Хороонд эрхлэгч нь өөрийн биеэр ирж ...тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй, буцааж ажилд авах үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбарлаж талууд эвлэрээгүй тул шүүхэд хандсан.

эрхлэгчийн хувьд Г.Ононтунгалагт тайлбарлахдаа дээрээс орон тооны цомхотгол хий гэсэн орон тооны хязгаарын жишиг нормативд тааруулж хүмүүсээ цомхотго, илүү зардал гарч байна гэх дээд шатны байгууллагаас тушаал ирсэн гэж Г.Ононтунгалагт ойлгуулсан. Эрхлэгч нь дээрээс цомхотгол хий гэсэн, таны цалинг өгөх боломжгүй болсон, туршилтын хугацаа дууссан гэх зэргээр аль нь тодорхойгүй шалтгаанаар ажлаас халах болсноо мэдэгдэж шахалтад оруулсан.

Хууль тогтоомж болон ёс зүйн шаардлагад нийцэхгүй хууль бус тушаал гаргаж, мөн тухайн өдрөө ажлыг хүлээлцүүлж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн ажилд авсан тушаалтай маргахгүй. УСУГ-ын т анх ажилд ороход туршилтын гэдэг байдлаар авсан шүү гэж тайлбарласныг туршилтын хугацаагаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Харин 3 эсхүл 6 сараар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа гэдгийг бол тайлбарлаагүй. Гэрээнд энэ талаар байхгүй. Удирдлагын зүгээс таны хугацаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэхээр тэгэж олгосон гэрээнд тэгэж тохирорлцсон зүйл байхгүй.

Хариуцагч талын ажлаас халсан тушаалын үндэслэлийг 78.1.3 гэж оруулсан байх бөгөөд нэхэмжлэгчид өгсөн тушаалаас үзэхэд яг ямар үндэслэлээр халаад байгаа нь тодорхойгүй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 1,748,500 төгрөг нь нэг сарын дундаж цалин хөлс бөгөөд үүнээс ажилгүй байсан хугацааг тооцоход 3 сар 10 хоног болж байх бөгөөд амралтын өдрүүдийг хасч тооцоход 3 сарын цалин 5,245,500 төгрөг болж байна. Нэг өдрийн цалин 79,470 төгрөгийг ажлын арван өдрөөр тооцоход 794,700 төгрөг болж байх бөгөөд шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцоход 6,040,200 төгрөг болж байна. Иймд Баянзүрх дүүргийн дүгээр ийн эрхлэгч нь дээрх хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халж, асуудалд шууд хувийн үзэмжээрээ хандсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрхлэгч гийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн Б/19 тоот "Г.Ононтунгалагийг ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулж, Г.Ононтунгалагийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зохих бичилт, тэмдэглэл хийлгүүлэх зэрэг үйлдлийг дүгээр т хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх нэхэмжлэгчийг ажил олгогчийн зүгээс 2024 оны 8 сарын 27-ны өдрийн Б/37 тоот эрхлэгчийн тушаалаар ажилд авсан. Ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 64.3., 64.5 буюу нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажилд авсан талаар тушаал гарсан.

Хөдөлмөрийн гэрээнд мөн туршилтын хугацаанд ажилд авсан ба туршилтын хугацаа нь 3 сар гэсэн. Мөн Хөдөлмөрийн гэрээний 1.5.3-т дахин 3 сараар сунгаж, нийт 6 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан. Туршилтын гэрээний хугацааны явцад тухайн ажилтан нь ажил үүрэгтэй тэнцэхгүй, тохирохгүй юм байна гэж харж байсан. Яагаад ингэж харах болсон бэ гэхээр нэхэмжлэлдээ Ус сувгийн удирдах газрын удирдлага, ажилтнуудад ...намайг ажлаас халж байна гэх зүйл дурдагдсан байдаг. Ус сувгийн удирдах газар болон дүгээр нь хамтын ажиллагааны гэрээтэй байсан. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч ийн нэр хүндийг унагах талаарх бичгийн Ус сувгийн удирдах газар луу явуулсан байсан. Ажлаас халах тушаал, шийдвэр огт гараагүй байхад ...намайг ажлаас халж байна гэдэг байдлаар хандсан. Үүнээс үзэхэд энэ хүнтэй цаашид хамтарч ажиллахад хүндрэлтэй байх гэсэн бодлыг ажил олгогчид төрүүлж байсан. Гэхдээ ажил олгогчийн зүгээс энэ нөхцөл байдал хамаагүй ямарч байсан цаашаа үргэлжлүүлэн ажиллая гэсэн боловч Г.Ононтунгалагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний түр ажиллуулах хугацаа дууссан тул 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б19 тоот тушаалаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн тушаал шийдвэрийг гаргаагүй. Туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан, туршилтын хугацаа дууссан. Дахин нэг удаа сунгасан. 6 сарын турш туршилтын хугацаагаар ажиллуулаад, цаашид энэ хүнтэй хамтран ажиллах шаардлагагүй гэж үзсэн тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Туршилтын хугацаатай ажилд орсноо мэдэж байсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа туршилтын гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр дуусгавар болсон тул заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг тушаал дээр барих шаардлага байхгүй. Сангийн сайд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар орон тоо одоо байхгүй. Тогоочийн орон тоог дээрээс батлаад өгчихсөн байгаа. Тооны хязгаарыг батлаад өгсөн байдаг. Одоо тогоочийн орон тоо нь нэг л байгаа. Ахлах тогооч гэх албан тушаал байхгүй. Иймд ахлах тогоочийн ажилд эгүүлэн томилуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2024 оны 9 сарын 03-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн дүгээр ийн тогоочийн албан тушаалын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* дүгээр ийн захиргаанд гаргасан гэх ажилчдын хүсэлт, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл ,

хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 20******* оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай г ажилд томилох тухай захирамж, захирамжийн хавсралт, ******* дүгээр ийн 2025 оны 5 сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан тоот, ******* дүгээр ийн хөдөлмөрийн дотоод журам, Боловсрол, шинжлэх ухааны сайд, сангийн садын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, А/34 тоот тушаал, тушаалын нэг, хоёр, гуравдугаар хавсралт зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Ононтунгалаг нь хариуцагч ******* дүгээр т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг ... ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй, ийн эрхлэгчийн зүгээс хувийн үзэмжээр ажлаас чөлөөлсөн, туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа хугацаа тодорхойгүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...6 сарын туршилтын хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дахин цаашид сунгах шаардлагагүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Ажил олгогч ******* дүгээр ийн эрхлэгчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Г.Ононтунгалагийг тус байгууллагад ахлах тогоочоор томилж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажилд томилсон тушаал, Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалтны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй.

******* дүгээр ийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.2, 83 дугаар зүйлийн 83.2, 83.5 дахь заалт, Боловсролын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны А/85, А/34 тоот тушаал, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг туршилтыг хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж заасан.

Тушаалын 1 дүгээр зүйлд Тогооч Г.Ононтунгалагийн туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 2 сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул 2025 оны 2 сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгож болохоор зохицуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа туршилтын гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс туршилтын хугацаагаар ажилд авсан боловч хэдий хугацаагаар ажиллуулахаар авсан нь тодорхойгүй байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл ойлгомжгүй гэж маргасан тул шүүх уг үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 дугаартай Г.Ононтунгалагийг ажилд авах тухай Б/37 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1, 64.3, 64.5 дахь заалтыг үндэслэж гэж, 2024 оны 9 сарын 03-ны өдрийн 01 дугаартай талуудын хооронд байгуулан Хөдөлмөрийн гэрээний 1.5.1-т Шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа: Туршилтын хугацаа 3 сар хүртэл, 6 сар хүртэл хугацаагүй гэж, 1.5.2-т туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сар хүртэл байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын *******анд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан.

Дээрх нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр талууд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Хэдийгээр, нэхэмжлэгчээс туршилтын хугацаа 3 эсхүл 6 сар болох нь тодорхойгүй байсан гэж тайлбарлаж байх хэдий ч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сар, талууд тохиролцвол 3 сараар сунгаж болно гэх агуулга тодорхойлогдож байна.

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалдаа туршилтын гэрээгээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон туршилтын 6 сарын хугацаа 2025 оны 02 сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцэж байна.

Иймд Г.Ононтунгалагийг урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлсэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан ******* дүгээр ийн эрхлэгчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот ажилд авах тухай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч талууд ажилд авсан тушаалын хууль зүйн үндэслэл, үйл баримттай маргаагүй болохын дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасныг баримтлан ******* дүгээр ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Ононтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА