2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05379

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, ******* 1 хэсэг, , ******* тоот хаягт оршин суух, Их тугтан овогт Баатарын ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ******* дүгээр , ******* тоот хаягт оршин суух, Дүгэр овогт ************** *******-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* дүгээр , ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* дүгээр , ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 201******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/5*******6 дугаар захирамжаар эзэмшдэг болсон. Уг газар дээрээ 201******* оноос 2015 оны 6 дугаар сар хүртэл амьдарч байгаад 2015 оны 7 дугаар сараас ажлын шаардлагаар хөдөө орон нутагт ажиллахаар явсан байдаг. Ингээд 2015 онд айл буулгана гэж зар өгөхөд зарын дагуу Мөнхөө гэж хүн ирж уулзаж, уг айл нь хашаанд нь ирж буусан байдаг. Ингээд 2022 оны 5 сард хашаандаа иртэл үл таних айл байсан бөгөөд миний газар, чөлөөлж өгнө үү гэхэд үл ойлголцол үүсэж, маргаан үүссэн.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн сансараас авсан зураг дээрээс хариуцагч Б.Даваадоржийн хойд талд нь амьдарч байсан гэрийн буурь харагдах бөгөөд Б.Дорждагвын хашаанд нүүж орсон харагддаг. Мөн хариуцагч Б.Даваадорж нь газрыг эзэмших талаар газрын албанд хандаж байгаагүй нь Баянзүрх дүүүргийн Газрын албанаас ирүүлсэн бичгээр нотлогддог. Мөн энэ газар нь Б.Дорждагвын эзэмшилд байсан нь Газрын албанаас ирсэн бичгээр батлагдаж байгаа. Хэдийгээр газар эзэмших эрхийг олгосон гэрчилгээ 5 жилээр олгогдсон хэдий ч 2022 онд Газрын албанаас Б.Дорждагвыг газраа сунгуулах хүсэлтээ өг гэсний дагуу хүсэлтээ өгсөн боловч хүсэлтийг нь шийдээгүй байдаг. Ингээд Б.Дорждагвын газар эзэмших эрхийг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг шийдээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тухайн цаг хугацаанд сунгахгүй гэсэн хариу өгсөн нь хуульд нийцнэ. Учир нь тэр үед усны хамгаалалтын газар гэж үзсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байсан гэж үзэж, газар эзэмших эрхийг сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт усны хамгаалалтын бүсээс гараад энгийн газарт шилжсэн байгаа гэж дүгнэсэн байгаа. Ингээд газрын албанд газар эзэмших эрхийг сунгах хүсэлтээ өгөхөд хашаанд байгаа хүнээ гаргачих гэж хэлдэг. 202******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00981 дугаартай шийдвэрээр шийдсэн маргаан нь өнөөдрийн маргаанд ямарч хамааралгүй бөгөөд одоо бид газрын алба нь газар эзэмших эрхийн хугацааг нь сунгана гэж харж байгаа. Учир нь дээрх газар нь усны хамгаалалтын бүсийн газраас энгийн хамгаалалтын бүс болчихсон байгаа. Газрын албанаас бидэнд гэрчилгээг буцааж өгөөгүй. Анх газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гэрчилгээний хамт өгөөд буцааж газар эзэмших эрхийн гэрчилгээг өгөөгүй.

Нэхэмжлэгч Б.******* нь арван хэдэн жил газрыг тасралтгүй эзэмшиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Иймд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* дүгээр , ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай газрыг хариуцагч Б.Даваадоржийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Даваадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Даваадорж нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 5 дугаар хэсэг, , одоогийн ******* дүгээр хэсэг ******* тоот газарт 2008 оноос 2023 оны хооронд тог гэрэлгүй амьдарч байсан. Уг газарт өөрийн хүү, миний бие задгай газарт бууж улмаар өдий хүртэл өрх толгойлон амьдарч байна. Б.Даваадорж намайг өдий хүртэл амьдарч байгааг манай хөрш айлууд болон хорооны хүмүүс мэднэ. Гэтэл 2022 оноос Б.******* гэх хүн гэнэт энэ миний газар, нүү, нүүхгүй бол хүчээр нүүлгэнэ. Мөн эндээс нүүвэл мөнгө өгнө гэх мэтээр удаа дараа үл таних залуугаар сэтгэл санааны болон хүч хэрэглэх байдлаар дураараа авирлах болсон. Энэхүү байдлыг хорооны цагдаа болон нийгмийн ажилтанд хэлсэн. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандахаар танай газар усны ундрага буюу гол горхины ай сав газарт хамрагдаж байгаа болохоор захирмж шийдвэр гаргах боломжгүй гэдэг.

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газарт хамтран хэлэлцэж, Улаанбаатар хотын усны гол горхины ай сав газар 5 метр хамгаалалтын зурваст амьдарч байгаа айл өрхийг захирамжтай, гэрчилгээтэй болгоно гээд олон жил болж байна. Намайг хууль зүйн үндэслэлүй мэдлэг дутуу гээд энэхүү Б.******* гэдэг хүн ямар аргаар мэдээллийн санд өөрийгөө эзэмшигч гэж оруулсныг мэдэхгүй байна. Миний бие өөрийн амьдарч байгаа газар дээрээс буурь сэлгэх буюу нүүнэ гэж хэзээ ч байхгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр хэзээ гарна тэр мөчийг хүлээж амьдарч байна гэжээ.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хас банк ХК-ийн төлбөрийн баримт, кадастрын зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 02 дугаар сарын 1*******-ний өдийн 15/153 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, өргөдөл авсан тодорхойлолт, газрын кадастрын систем, Баянзүрх дүүргийн Засаг даргын 201******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/5*******6 дугаартай Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамж, захирамжийн хавсралт, өргөдөл гомдлын бүртгэлийн хяналтын картын маягт, 201******* оны 7 дугаар сарын 21-ний өдрийн газрын албанд гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, нэгж талбарын зураг, сансраас авсан гэрэл зураг зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/5977 дугаартай захирамж зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрийн 1/2235 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 23-ны 128/ШШ202*******/0079 дугаартай шийдвэр, 202******* оны 11 сарын 20-ны 02/8*******9 дугаартай албан бичиг, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 6 дугаар 07-ны өдрийн 128/ШЗ202*******/*******9*******7 шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/233 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 12 сарын 02-ны өдрийн 128/ШШ202*******/0981 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/0022******* дугаартай шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Даваадоржид холбогдуулан, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* дүгээр , ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай газрыг хариуцагчийн хууль эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн ******* дүгээр ны ******* тоот хаягт байрлах газарт нь хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийг хашаанаас албадан нүүлгэх үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******.2. дахь хэсэгт заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хамгаалалтын аргаар хамгаалагдах агуулгатай байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд тус шаардлага нь үүргийн эрх зүйн хүрээнд бус өмчийн эрх зүйн хүрээнд хамаарахаар байна.

Иймд шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд өмчийн эрх зүйн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.*******.-т энэ хуулийн 106.2., 106.3. нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан.

Хуульд зааснаар хөрөнгөө шаардах эрхийг нэг талаас хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигч гаргах бөгөөд нөгөө талаас энэ шаардлагыг хариуцах этгээдийн эзэмшил нь хууль бус байхыг хуулиар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Дорждагвын Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд гаргасан хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 201******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/5*******6 дугаар захирамжаар түүнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ******* дүгээр хэсгийн ******* тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгуулах хүсэлтийг газрын албанд гаргасан боловч шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ202*******/0981 дугаартай шийдвэрээр ...газар сунгуулах хүсэлтийг татгалзсан шийдвэр гаргах үед маргаан бүхий газар нь онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байсан тул түүнтэй холбогдуулан хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцох үндэслэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 201******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/5*******6 дугаартай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгч Б.Дорждагвын газар эзэмших эрхийн хугацаа 2019 онд дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг сунгасан үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Дорждагвын газар эзэмших эрхийн хугацаа дууссан байх тул маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

*******.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг маргаан бүхий газарт 2008 оноос хойш тасралтгүй эзэмшиж байгаа гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагчийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийн хугацаа дууссан байх тул газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалт хангагдахгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ******* дүгээр , ******* тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3. дахь хэсэгт 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дорждагвын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо ******* дүгээр , ******* тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлэх тухай Б.Даваадоржид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.7. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА