Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2025/0070

 

 

 

 

 

 

 

    2025        11           *******                                    125/ШШ2025/0070

 

 

МОНГО******* У*******СЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь *******ахиргааны хэргийн анхан шатны шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын дүгнэлттэй,

Хариуцагч: *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдох,

Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.******* /цахимаар/, *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн өмгөөлөгч *******.*******атжав /цахимаар/, болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

 

*******ОДОРХОЙ*******ОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэг нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******өмөрөө овогтой *******атцоож нь 330 мл-ээр савласан 9 хайрцаг, 216 лааз хаяг, шошгын зөрчилтэй хийжүүлсэн ундааг холбогдох, дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бусаар тээврийн хэрэгслээр импортлон улсын хилээр нэврүүлэхийг завдсан гэх зөрчил илрүүлж, *******.*******атцоожийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсаар *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.2. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын *******өрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.

Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:

2.1. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.*******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хоёр үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөх ёстой журмыг зөрчсөн талаар нэмж тайлбарлах болно. Нэгдүгээрт, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар *******.*******атцоожийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 216 ширхэг лаазтай хийжүүлсэн ундааг хураан авах ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Дүгнэлтэд бичигдсэнээр *******өрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчигдсөн гэж үзэж байна. *******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх зарчим нь аливаа зөрчлийг хянан шийдвэрлэхэд үйлчлэх ёстой. Үүнийг эрх бүхий албан тушаалтнууд харгалзан үзэх ёстой. *******өрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулан шалгах ёстой нөхцөл байдлыг тодруулаагүй. Нөхцөл байдал хэрхэх эсэх нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авсан байдаг. Холбогдогч лаазтай хийжүүлсэн ундааг ямар зорилгоор Хятад улсаас гаалийн хилээр нэвтрүүлсэн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй, тодорхой бус байдаг. Холбогдогчийн мэдүүлэг нь товч агуулгатай байгаа нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааны журамд нийцэхүй байна. Ер нь яагаад холбогдогчоос мэдүүлэг авах хуулийн зохицуулалт байдаг бэ гэвэл зөрчил гарсан нөхцөл байдлыг мэдүүлгээр тодруулах зорилготой. *******өрчлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, мэдээллийг олох зорилгоор холбогдогчоос мэдүүлэг авах гэсэн ажиллагааг явуулдаг.

Гэтэл *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасан журамд нийцэхгүй байдлаар мэдүүлэг авсан нь нотлох баримт хангалтгүй гэж үзэх нөхцөл, шалтгаан болж байна. *******.*******атцоож тухайн барааг гаальд мэдүүлсэн эсэх, өмнө нь ямар нөхцөл байдалтай байсан талаарх нотлох баримт зөрчлийн материалд авагдаагүй. *******өрчлийн тухайн үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн эд зүйлийг хураан авсан тухай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримт зөрчлийн материалд авагдсан байна. Эдгээр нотлох баримтад хаяг, шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон гээд *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй шинжийг тусгаж шийтгэл оногдуулсан. Энэ нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг заасан. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэхийн тулд үйлдэгдсэн зөрчил нь ил тодорхой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх ёстой. Гэтэл энэ журмын дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Цуглуулсан нотлох баримт нь эргэлзээтэй, хуульд заасан журмыг зөрчсөн. Мөн түүнчлэн хүрэлцээгүй, мэдүүлэг авах ажиллагаагаар тодруулбал зохих үйл баримтыг тодруулаагүй зэрэг нөхцөл байдал нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн зохицуулалтын хүрээнд явагдах ёстой. Гэтэл хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрдээгүй байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хаяг, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн байсан гэдгийг нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтан цуглуулж, тэр талаар нотолж чадаагүй. Энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй. Ажиллагааны тэмдэглэлд хаяг, шошгын зөрчилтэй гэж бичсэн боловч энэ талаарх баримт авагдаагүй нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх нэг үндэслэл болж байна.

Монгол Улсны *******асгийн газрын 195 дугаар тогтоол хэрэгжих үндэслэл бол зөрчлийг илрүүлсэн үеэс буюу зөрчил хүлээн авч шалгасан өдрөөс эхлэн гомдол, мэдээллийг шалгах хугацаа 5 хоног гэж заасан. Энэ 5 хоногийн хугацаанд хийгдэх ёстой ажиллагаа байсан. *******ухайлбал албадлагын арга хэмжээ хэрэглэж хурааж авсан бүтээгдэхүүнд дүгнэлт гаргуулах ёстой байсан. Эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрийн мэдлийн хүрээнд ашиглагдах боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдэгт өөрөө дүгнэлт гаргах боломжтой байсан. Энэ ажиллагаа нь тухайн 5 хоногт хийгдэх ёстой байсан боловч орхигдсон. Энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй. Энэ бол зөрчил шалгагдаж дуусаад шийтгэл оногдуулсны дараа хийгдэх ёстой ажиллагаа биш гэж үзэж байна. *******өв нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргаж, шийтгэл оногдуулж, журмын 2.8, 4.1-т зааснаар зөвлөлд хураасан бүтээгдэхүүнийг дүгнэлтийн хамт хүргүүлэх ёстой байсан. Гэтэл ингэж хэрэгжих ёстой журмыг зөрчсөн. Журмыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

*******өрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй гэсэн ерөнхий зарчим мөн мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. *******иймээс шүүхээс үүнд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын *******асгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилт хэрхэн хэрэгжих ёстой талаар цаашид дүгнэлт гаргуулаагүй бүтээгдэхүүн болон эд зүйлсийг цаашид яаж шилжүүлэх нь асуудалтай үлдэж байна. Ингэж хууль, дүрэм журмыг зөрчсөн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байж болохгүй гэж нэмж хэлмээр байна. Мөн шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад ямар эд зүйлсийг, ямар хэмжээ, шинж тэмдэгтэй эд зүйлийг хураан авч зөвлөлд шилжүүлсэн бэ гэдгийг шийтгэлийн хуудаст бичээгүй. Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шийтгэлийн хуудсыг харвал хураан авсан эд зүйлгүй гэж харагдахаар байна. *******өрчил шалгах ажиллагааны явцад эд зүйлийг хураан авсан байна гэж дүгнэх ямар ч боломжгүй. Журамд зааснаар бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулж, дараа нь хэрхэн шийдвэрлэх бэ гээд дараа дараагийн асуудал яригдах ёстой байсан. *******үүнээс биш заавал устгах ёстой гэж заагаагүй. Устгах, хохиролд зарцуулах, улсын орлого болгох гэх мэт тухайн бараа бүтгэгдэхүүнд гаргасан дүгнэлтэд үндэслэж шийдэгдэх ёстой байсан. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг тогтоогоогүй, оньсого таалгаж байгаа юм шиг материалыг ирүүлдэг. Энэ бол эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлд бүрэн хамаарна гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл заасан нөхцөл шаардлагын хүрээнд явагдах ёстой. Гэтэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон асуудал өнөөдөр байхгүй байна. *******иймээс прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

2.2 Хариуцагч Ховд аймгийн *******улган дахь гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн *******улган сум дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч албан тушаалтан *******.*******атцэцэг миний бие зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бүртгэлийн 77 дугаартай, *******өмөрөө овогтой *******атцоожид холбогдох зөрчлийн материалыг хянасан Ховд аймгийн *******улган сумын прокурор *******.Алтансолонгын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: Иргэн *******.*******атцоожийн хилээр нэвтрүүлсэн хүнсний бүтээгдэхүүн тоо хэмжээний хувьд улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн тул зорчигчийн хэрэглээний эд зүйл биш гэдэг нь нотлогдсон. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “*******орчигч хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.6-д “арилжааны зориулалтай хүнс” гэж зааж өгсөн. Иргэн *******.*******атцоожийн хилээр нэвтрүүлсэн хүнсний бүтээгдэхүүн /хийжүүлсэн ундаа/ энэ ангилалд орох учраас гаалийн болон бусад албан татваргүйгээр улсын хилээр нэвтрэх боломжгүй юм. Мөн журмын 2.1-т 3орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс гэж заасан байдаг тул Иргэн *******.*******атцоожийн хилээр нэвтрүүлсэн хүнсний бүтээгдэхүүн *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй учир 3000000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “*******орчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-ыг бичих боломжгүй болох нь тогтоогдож байна.

Хоёрдугаарт: Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж заасан. Иргэний хувьд боломжгүй байдаг учраас ихэвчлэн хууль бусаар оруулж нэвтрүүлэхийг завддаг. Энэ тохиолдолд иргэн бус аж ахуйн нэгж, хуулийн этгээд хүнсийг импортлох эрхтэй учраас аж ахуйн нэгж гаальд мэдүүлэх үүрэгтэй. Иргэн холбогдох дагалдах бичиг баримтгүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр хууль бусаар оруулж ирсэн учраас мэдүүлэх боломжгүй. Гаальд мэдүүлэхийн тулд тухайн бараа бүтээгдэхүүн хуулийн дагуу улсын хилээр хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр нэвтэрсэн байх ёстой. Мэдүүлэхийн тулд тухайн ачаа бараа /хүнсний бүтээгдэхүүн-хийжүүлсэн ундаа/-ны холбогдох дагалдах бичиг баримт шаардлагатай. Мэдүүлэхийн тулд тухайн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд хилээр хууль бусаар орж ирсэн байж болохгүй учраас хууль бусаар оруулж ирсэн иргэд гаальд мэдүүлэхээс зугтаж, хяналт шалгалтаас зайлсхийж, хилээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэхийг завддаг. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Гуравдугаарт: Нэгэнт зөрчилд холбогдогчийн хувьд зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа хугацаанд нь төлж барагдуулсан. *******өрчил гаргагч өөрийн гаргасан зөрчлөө ухамсарлан ойлгож шийтгэлээ хүлээн зөвшөөрч байхад ийм ойлгомжтой хэрэгт хууль бус дүгнэлт гаргасан прокурор *******.Алтансолонгын 1028036 дугаартай *******.*******атцоожид холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

2.3 Хариуцагчийн өмгөөлөгч *******.*******атжаваас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Хууль хэрэглэснийхээ төлөө, хууль сахиулсныхаа төлөө, хууль бус үйлдлийг таслан зогсоосныхоо төлөө, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байхад эсэргүүцэж, хүчингүй болгуулъя гэж байгаад гайхаж, сонин санагдаж байна. Гэхдээ энэ бол миний бодол.

Прокурор дүгнэлтдээ шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн байна. *******иймээс 9 хайрцаг буюу 216 лааз хийжүүлсэн ундааг хураан авсан нь *******өрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “*******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн “шударга ёсны” зарчимд нийцээгүй. *******одруулбал иргэд хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулах шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохироогүй байна гэсэн байна. *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчил нь хүнс экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бол уг бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирлыг төлүүлж, иргэнийг 1 сая төгрөгөөр торгоно гэж заасан. *******өрчилд холбогдогч нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.

Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд хүнс экспортлох, импортлоход тавих шаардлагыг заасан. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэж заасан. *******.*******атцоож хуулийн этгээд биш. Мөн түүнчлэн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх”, 11.2.2-т импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх”, 11.2.4-т стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх гэх мэт хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй бол хилээр оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хурааж, 1.000.000 төгрөгөөр торго гэж хуульд зааж өгсөн.

Прокурор дүгнэлтдээ шударга ёсны зарчид нийцэхгүй байна, иргэд хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулаагүй гэж байна. Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А223 дугаартай журмын 2.1-т *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс гэж заасан. *******эгэхээр хоёр хилийн боомт хооронд явахад 216 ширхэг буюу 9 хайрцаг 712 литр хийжүүлсэн ундаа хүний ходоодонд орох уу, 712 литр бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний зүйл гэж үзэх үү, үзэхгүй шүү дээ. *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд “хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол” гэж заасан. *******ухайн хүний хувийн хэрэглээний зүйлд орохгүй. Хувийн хэрэглээний зүйл гэдэгт нэг газраас нөгөө газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэхүйц буюу 2 хилийн боомтын хооронд 712 литр ундааг уухгүй байх. *******эгэхээр энэ бол хувийн хэрэглээний зүйл биш. *******иймээс Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Хангаагүй учраас тухайн бүтээгдэхүүнийг хураах ёстой. Эд зүйлийг хураасан талаар шийтгэлийн хуудаст бичигдсэн байна. Устгах журмын дагуу хураан авч гээд бичсэн байна. Хураан авсан байхад яасан нь мэдэгдэхгүй, баримтад байхгүй гэж байна. *******и бол баримтыг харж байна. *******өрчлийн материалын 11 дүгээр хуудаст авагдсан баримтад “хураан авч, ...тогтоолын дагуу устгах газарт шилжүүлэв” гэсэн баримт байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч хуулийн дагуу ажилласан байна.

Худалдаж ашиг олох зорилготой байсан эсэхийг тодруулж ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэр хэмжээнд тохирохгүй байна гэсэн байна. Ашиг олох зорилготой байсан эсэхийг асуух шаардлага байхгүй. Яагаад гэвэл хувийн хэрэглээний зүйл биш бол ашиг олох зорилготой. Хувийн хэрэглээний зүйл биш учраас ашиг олох зорилготой тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. *******иймээс энэ талаар асуух шаардлага байхгүй. *******одорхой үйл явдал, фактыг асуусангүй гэж байна. Энэ талаар тодруулж ашиг олох зорилготой байсан гэж хэрвээ хэлсэн бол зөрчил, хэлээгүй, тодруулаагүй учраас зөрчил биш гэж байна. 216 ширхэг, 712 литр бүтээгдэхүүнийг авч ирсэн байхад хувийн хэрэглээний зүйл мөн үү, ашиг олох зорилгоор авч ирсэн үү гэж асуух шаардлага байхгүй. Мөн Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийнхөө эрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. *******иймээс энэ бол тогтоох шаардлагагүй үйл баримт гэж үзэж байна. Оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар, хохирлын хэмжээнд тохироогүй гэж байна. *******эгвэл хуульд иргэнийг 1,000,000 төгрөгөөр торгохоор заасан байна. 500,000 төгрөгөөр, 300,000 төгрөгөөр, эсвэл 2,000,000 төгрөг гэж заагаагүй. Хэрвээ хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол 1,000,000 төгрөгөөр торго гэсэн байна. Гол нөхцөл нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх л асуудал. *******өрчсөн болох нь баримтаар тогтоогдож байна. 712 литр бүтээгдэхүүнийг нэг хилээс нөгөө хилийн хооронд тээвэрлэсэн байна. *******иймээс зөрчлийн шинж чанар, хохирлын хэмжээнд тохироогүй гэх үндэслэл нь утгагүй байна.

Холбогдогч *******.*******атцоож нь барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримт авагдаагүй гэж байна. Ахуйн хэрэглээнээс хэтэрсэн импортын бүтээгдэхүүнийг автобусаар оруулж ирсэн байна. Нэгдүгээрт хуулийн этгээд биш. *******иймээс мэдүүлсэн, мэдүүлээгүй талаар яригдах боломжгүй. Хуулийг зөрчиж нийтийн тээврийн хэрэгслээр оруулж ирсэн байна. *******ориулалтын тээврийн хэрэгслийг импортын бүтээгдэхүүнийг зөөнө гэж заасан. Автобусаар тээвэрлэсэн гэдгийг тогтоосон. *******огтоосон нь гаалийн байцаагч. Өөрөө ч мөн автобусаар оруулж ирсэн мэдүүлсэн байдаг. *******иймээс гаальд мэдүүлсэн эсэхийг асуух шаардлага байхгүй. Угаасаа мэдүүлээгүй, мэдүүлэхгүй, мэдүүлэх боломжгүй. *******иймээс прокурорын дүгнэлтэд бичигдсэн мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл хамаарахгүй байна. Эрх бүхий албан тушаалтан “...хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон” тухай зөрчил илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч уг бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаарх баримтыг материалд тусгаагүй...” гэж байна.  Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмын талаар гэж ойлгож байна. Ямар ч байсан зөрчлийн материалд Хятад үсэгтэй лаазтай ундаа гэдгийг тэмдэглэсэн. Энэ нь хууль заасан Олон улсын бүтээгдэхүүн байх ёстой, Англи үсэгтэй байх ёстой, сертификаттай байх ёстой гэсэн бүх заалтыг зөрчсөн. Магадгүй тухайн бүтээгдэхүүнийг дарсан зураг нотлох баримт биш гэж үзэж байж болно. *******эгвэл *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэхдээ хаяг, шошгын зөрчилтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирээгүй, дагалдах бичиг баримт байхгүй гэж заасан. Энэ холбогдогчийн мэдүүлгээр нотлогдсон. Прокурор үзлэг, тэмдэглэл хийж баримтжуулж аваагүй, хаяг, шошгын зөрчилгүй гэж үзэж байгаа бол дагалдах бичиг баримт байхгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирээгүй, ахуйн хэрэглээнээс хэтэрсэн байна. Иймд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭС*******ЭХ нь

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн бүртгэлийн 77 дугаартай зөрчлийн хэргийн материалыг Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газар 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт бичиж ирүүлснийг тус шүүх 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байх тул *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

3. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4 дүгээр дүгнэлт гаргах болсон үндэслэлээ “...*******өрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, тодруулбал холбогдогч нь хувийн хэрэгцээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах үйл ажиллагаа явуулаагүй, холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй, хаяг шошгын зөрчилтэй болохыг баримтаар тогтоогоогүй, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн, эрх бүхий албан тушаалтан, эсхүл шинжээч тухайн хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг ашиглах боломжтой эсэх талаар заавал дүгнэлт гаргуулах, үүний дараа зөвлөлд хүргүүлэх талаар журамд заасныг зөрсөн...” гэх агуулгаар тайлбарласан.

4.  Хариуцагч гаалийн улсын байцаагчаас “...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.1-д зааснаар зорчигчийн очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн, зөрчилд холбогдогч *******.*******атцоож нь  9 хайрцаг буюу 216 лааз хийжүүлсэн ундааг холбогдох бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж,  *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж тус тус заасныг зөрчсөн, холбогдогч *******.*******атцоож нь дугаартай автобусаар 216 лааз хийжүүлсэн ундаа оруулж ирсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбараа өгсөн нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчөөгүй, хураан авсан эд зүйлийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах нь гаргасан зөрчилд нь шийтгэл оногдуулахтай хамааралгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

5. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “..."хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” хэлнэ гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэж тус тус заасан.

6. Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан энэ тохиолдолд холбон тайлбарлавал, зөрчилд холбогдогч *******.*******атцоож нь нийт 9 хайрцаг, 216 лааз хийжүүлсэн ундааг Монгол улсын хилээр оруулж ирсэн үйл баримттай талууд маргаагүй, тус 216 лааз хийжүүлсэн ундаа нь Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “...хүнс...”-д хамаарч байгаа ба хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлохоор хуульд тусгайлан заасан байна.

7. Дээрх хуульд заасныг зөрчсөн гэж үзэж *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол .... хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.... торгоно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсаар *******.*******атцоожид нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “*******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцсэн байна.

8. *******одруулбал, *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан “Хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлага”Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортолно” гэх хуульд тусгайлан заасан шаардлага хамаарах ба маргаан бүхий энэ тохиолдолд *******.*******атцоож нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хүнс импортлох эрх бүхий этгээд биш тул түүнийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан маргааны бүхий акт хуульд нийцсэн байна.

9. Прокуророос дүгнэлтийн үндэслэлдээ “...зөрчилд холбогдогч нь тус хийжүүлсэн ундааг хувийн хэрэгцээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах үйл ажиллагаа явуулаагүй...” гэж тайлбарлан маргасан.

10. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “*******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл”-д аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсийг хамааруулахаар заасан.

11. Үүнийг маргааны энэ тохиолдолтой холбон тайлбарлавал, зорчигчийн очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэхээр хүнсийг хилээр нэвтрүүлэхийг тус журмаар зөвшөөрснөөс бус 216 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн хэрэгцээндээ хэрэглэхээр эсхүл ашиг олох зориулалтаар оруулж ирэхээс үл хамаарч хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.

12. Өөрөөр хэлбэл 216 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн хэрэгцээндээ, эсхүл ашиг олох зорилготой улсын хилээр оруулж ирсэн эсэхийг улсын байцаагч шалгаж тодруулах шаардлагагүй, зөвхөн очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэхээр хүнсийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн ба хариуцагчийн өмгөөлөгчийн “...Хувийн хэрэглээний зүйл гэдэгт нэг газраас нөгөө газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэхүйц буюу 2 хилийн боомтын хооронд хэрэглэхэд хүрэлцэхүйц хүнс хамаарах ба зөрчилд холбогдогч нь 2 хилийн боомтын хооронд 216 ширхэг хийжүүлсэн ундааг уухгүй байх. *******эгэхээр энэ бол хувийн хэрэглээний зүйл биш...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

13. Прокурор 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэлээ “...холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй, хаяг шошгын зөрчилтэй болохыг баримтаар тогтоогоогүй, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн...” гэж тайлбарлан маргасан.

14. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дурдсанаар *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан “Хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлага” буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортолно” гэх хуульд тусгайлан заасан шаардлагыг холбогдогч *******.*******атцоож нь зөрчиж 216 ширхэг хийжүүлсэн ундаа оруулж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

15. Өөрөөр хэлбэл *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д хууль заасан шаардлагыг зөрчиж хүнс импортолсон үйлдэл гаргасан, энэ нь тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан ба зөрчилд холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх, энэ талаар баримт авагдсан эсэх, хаяг шошгын зөрчилтэй болох нь баримтаар тогтоогдсон эсэх нь хамааралгүй юм.

16. Мөн *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “*******өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, .... зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, ... боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг заасан ба энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д дурдсанаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, баримтаар тогтоогдсон тул улсын байцаагчийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй байна.

17. *******үүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т дурдсанаар холбогдогч нь *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д хууль заасан шаардлагыг зөрчиж хүнс импортолсон үйлдэл гаргасан, энэ нь тогтоогдсон, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан байхад хураан авсан түүхий эд, бүтээгдэхүүнийг шинжилгээнд оруулж, цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулан зөвлөлд хүргүүлсэн эсэх нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахад шууд хамааралгүй, энэхүү ажиллагаа явуулаагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

18. *******одруулбал, *******асгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө,орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 1 дүгээр зүйлд заасан тус журмын зорилгоос үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахтай холбоотой харилцаанд тус журам үйлчлэхээр заасан байхад тус “...хураан авсан түүхий эд, бүтээгдэхүүнийг шинжилгээнд оруулж, цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулан зөвлөлд хүргүүлэх ажиллагаа хийгээгүй, энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргаж, шийтгэл оногдуулж, журмын 2.8, 4.1-т зааснаар зөвлөлд хураасан бүтээгдэхүүнийг дүгнэлтийн хамт хүргүүлэх ёстой байсан, гэтэл журмыг зөрчсөн, энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл хамаарна...” гэх прокурорын тайлбар үндэслэлгүй, журамд заасан дээрх ажиллагаа хийгдээгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэхүү үйл ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсны дараа, зөрчлийн улмаас хураан авсан эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахад хамааралтай байна.

19. Иймд дээрх үндэслэлээр Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.14-д прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар прокурор шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

 

*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалт, *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор *******ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГА*******АГЧ, ШҮҮГЧ                                 М.МЯНГАН*******АЯР