2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/05485

 

 

 

 

 

2025 оны 06 сарын *******7 өдөр

Дугаар *******9*******/ШШ2025/05485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, ******* ******* гудамж, *******7 тоот хаягт оршин суух, Бага тугтан овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******4 дүгээр хороо, Консулын 05 гудамж, *******23 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД *******/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* нь 20*******9 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-тай захиалгаар байр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар д байрлах, Шинэ 72 дугаар ы 75 айлын орон В блок орон сууцны 7 давхарт 53.7 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг ******* метр квадрат талбайг *******,000,000 төгрөгөөр тооцож, нийт 53,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Гэрээ хийсэн өдөр *******00 хувийн төлбөр болох 53,700,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал н.Тулгын данс руу шилжүүлсэн байдаг. Уг барилыг 20*******9 оны 7 дугаар сарын 3*******-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан боловч хугацаандаа ашиглалтад оруулаагүй бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.*******-т заасны дагуу барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацааг хожимдуулсан бөгөөд хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутам нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй.

Хан гарьд пропертиз ХХК-ийн эрх олгосны дагуу ******* ******* ХХК нь анх захиалагчтай гэрээ байгуулахдаа яагаад нэхэмжлэлд дурдсан хаягаар гэрээ байгуулсан бэ, захиалагч талыг төөрөгдүүлсэн хэлбэр болж байна.

Хан гарьд пропертиз ХХК-ийг дур мэдэн ямарваа нэгэн байдлаар нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.

Хан гарьд пропертиз ХХК-д гэрээ хийх эрх олгогдоогүй байсан бол нэхэмжлэгч Д.*******тэй гэрээ байгуулж, байрны захиалгын мөнгө болох 52,700,000 төгрөг ******* ******* ХХК-ийн захирал н.Тулгын данс руу орох боломжгүй. Хариуцагч тал мөнгийг манай захирлын данс руу орсон нь үнэн, гэхдээ манай байр биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. н.Тулга гэх хүн нь тухайн байрыг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрч холбогдох баримтыг гаргаж өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн Д.*******ийг Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар д байрлах Шинэ 72 дугаар ы 75 айлын орон сууцны В блок орон сууцны 7 дугаар давхарт 53.7 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барилгаас 53.7 метр квадрат талбайтай 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* нь 20*******9 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Гэвч энэ гэрээ нь албан ёсны байж чадахгүй байгаа. Учир нь тухайн гэрээг Хан гарьд пропертиз ХХК гэх төсөл хэрэгжүүлэгч компани байгуулсан байдаг.

Хэдийгээр гэрээний төлбөр гэж ******* ******* ХХК-ийн захирлын данс руу мөнгө шилжсэн байгаа хэдий ч янз бүрийн гэрээ байгуулж, барилга барихын тулд хөрөнгө босгохын тулд ******* ******* ХХК болон Хан гарьд пропертиз ХХК нарын хооронд мөнгө шилжих асуудал олон байсан.

Дээрх гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар цэргийн д байрлах, Шинэ 72 дугаар , 75В блок, 7 давхар 53.7 метр квадрат, 2 өрөө орон сууц гэж байхгүй. Замын хойд тал нь д ордоггүй, Шинэ 72 дугаар гэж байхгүй. Харин 80 айлын орон сууц байгаа. В блок нь манай ******* ******* ХХК-ийн өмчлөлийн байр биш. Эрчим Арт ХХК-ийн байр учир бид энэ байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид гаргаж өгөх ямар ч боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Учир нь өмчлөгчөөр тогтоолгох үл хөдлөх хөрөнгийн хаяг нь тодорхойгүй байна. Мөн энэ хаягт ийм орон сууц байхгүй байхад байхгүй орон сууцыг гаргуулах шаардлага гаргасан байна. Бидний хувьд ч байрны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээдүүд биш. А блок бол манай компаний өмчлөлийнх. Харин Б, В блок нь Эрчим арт ХХК-ийн тул манай байгууллагад ямар ч хамааралгүй.

Энэ гэрээг манай компани байгуулаагүй. Харин Ханпропертийз ХХК нь гэрээг байгуулсан байна. хэргийн 26 дугаар талд байгаа гарын үсэг нь Тулгын гарын үсэг мөн байна. Харин батлав гэсэн хэсэг нь Тулгын гарын үсэг биш. Одоогоор А блокт айлууд нь орчихсон. Харин Б блокд ороогүй байгаа. В блокийн хувьд хоёр өрөө орон сууц улсын бүртгэлд байхгүй. Шилжүүлсэн 53,700,000 төгрөгийг нь компанийн гүйцэтгэх удирдлага авсантай маргахгүй. Мөнгө орж ирдэг байсан энэ хоорондын шилжүүлгийн журмаар мөнгийг шилжүүлээд дараа нь барилгын материла ваан байна .тухайн үед ийм бичиг хийж өгсөн Б блокийнх гэж бодож байсан гэрээгээр В блок байсан.

Улсын бүртгэлд байхгүй байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

нэхэмжлэгчээс, 20*******9 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20/*******0 дугаартай мэдэгдэл, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

хариуцагчийн гаргасан хүсэлтээр, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2025 оны 5 сарын 22-ны өдрийн 5/7**************3 тоот албан бичгийг ирүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

*******.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан, Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, Шинэ-72 дугаар , 75 айлын орон сууцны В блокын 7 давхарт 53.7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 20*******9 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №20*******9/-Т дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

Иргэн Д.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 20*******9 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 20*******9/-Т дугаартай гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу ******* ******* ХХК Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар цэргийн д байрлах, Эрчим арт ХХК-ийн газар дээр баригдах Шинэ 72 75 айлын орон сууцны В блок орон сууцны 7 давхарт байрлах 53.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ 53,700,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагчаас дээрх гэрээний нэг тал нь ******* ******* ХХК биш гэж маргаж байх хэдий ч дээрх гэрээнд ...******* ******* ХХК-ийг төлөөлж гэрээт борлуулагч Хангарьд Пропертийз ХХК-ийн боруулалтын менежер гэрээ байгуулсан гэж бичигдсэн байр бөгөөд гэрээнд ******* ******* ХХК болон Хангарьд Пропертийз ХХК-ийн тамга тэмдэг дарагдаж гарын үсэг зурагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.******* болон ******* ******* ХХК нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

3.Талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулга талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын тайлбараар дээрх орон сууц нь баригдаагүй орон сууц байх бөгөөд зохигчид хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үүргийн хэлцэл үүссэн байна.

4.Харин нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар д байрлах, Шинэ 72 дугаар ы 75 айлын орон сууцны В блок орон сууцны 7 дугаар давхарт 53.7 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага буюу өмчийн хэлцлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул талуудын хооронд өмчийн хэлцэл үүссэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хариуцагчаас тус хаягт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууц нь баригдаагүй, дээрх хаяг нь улсын бүртгэлд бүртгэлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй хэдий ч талуудын хэн алины тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 5 сарын 22-ны өдрийн 5/7**************3 тоот Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 72 дугаар байр, В блок 7 давхарын 53.7 мкв талбайтай орон сууцыг дурдсан хаягаар шүүх боломжгүй, албан ёсны хаяг буюу гудамж байрны дугаар хаалганы тоотыг тодруулах шаардлагатай гэх албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон орон сууц нь баригдаагүй, хаягжилт олгогдоогүй үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, дээрх үйл баримтаар талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй буюу өмчлөлд шилжүүлэх зүйл бий болоогүй, хаяг байршил тодорхойгүй, өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, 72 дугаар цэргийн д байрлах, Шинэ 72 , 75 айлын В блок орон сууцны 7 дугаар давхарын 53.7 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3 дахь хэсэг, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, 72 дугаар цэргийн д байрлах, Шинэ 72 , 75 айлын В блок орон сууцны 7 дугаар давхарын 53.7 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тхай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА