| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06885/И |
| Дугаар | 191/ШШ2025/05506 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05506
| 20******* оны 0******* сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ20*******/0550******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Шарнууд овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ******* өргөн чөлөө 5 хаягт байрлах, ******* НҮТББ /РД:/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ээлжийн амралтын цалин болон ажилласан 7 дугаар сарын үлдэгдэл цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хаш, гэрч Б.Ганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь хариуцагч ******* д Гадаад харилцааны мэргэжилтнээр тус сургуулийн ректорын 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ректорын Б/1*******0 дугаартай тушаалаар томилогдсон.
Анкетын шатнаас ярилцлагын шат хүртэл нийт 4 шатны сонгон шалгаруулалтыг даваад ажиллах санал авсан байгаа. Миний ажлын туршлагын хувьд гадаад харилцааны мэргэжилтэнд тавигдах бүх шаардлагыг хангасан. Би англи хэлээр мэргэжлийн түвшинд ярьдаг, хятад хэлийг ярианы түвшинд эзэмшсэн солонгос хэл болон япон хэлний мэдлэгтэй байсан бөгөөд ажилд орохдоо маш хүлээлт итгэл найдвар өвөрлөж орсон. Ингээд ажиллаж байх хугацаанд дараах ажлуудийг хийж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Үүнд гадаад багш, оюутан нарын Монгол улсад оршин суух визийг яаралтай сунгах ажлыг хүлээж авсан. Хятад улсын 11 иргэн, АНУ-ын 2 иргэн, Фижи улсын 1 иргэн, Англи улсын 1 иргэн, Монгол улсын 3 иргэн, Энэтхэг улсын 3 иргэн гэх нийт 21 иргэний визийг яаралтай мэдүүлэх байсан. Оффисын ажилтан тул шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, , ректороос өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан. Хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Миний ажиллаж байгаа ажлын байр нь Олон улсын харилцааны сургуулийн дотор олон улсын харилцааны албан гэж байдаг. Энэ албаны дарга нь н.Хаварцэцэг гэх монгол нэртэй хятад эмэгтэй байсан. Тухай үед намайг ажилд орж байхад Франц улсад байсан. Энэ хүнийг орлодог орлогч дарга н.Пүрэвзул гэх эмэгтэй байсан. Манай алба нь 3 хүнтэй, 2 дарга, 1 ажилтантай байсан. Монгол дахь захирал өдөр тутмын үйл ажиллагаанд удирдан чиглүүлж ажиллаж байсан. Намайг удирдан чиглүүлж ажиллаж байсан н.Пүрэвзул орлогч даргатай маш эв найрамдалтай, гүйцэтгэл сайтай ажиллаж байсан. Манай даргын зүгээс гомдол санал гаргаж байгаагүй, намайг сайн ажиллаж байсан тул Япон улс руу томилогдсон ажилдаа авч явахаар болж байсан. Гэтэл Франц улсад хувийн шалтгаанаар чөлөөтэй байсан үндсэн дарга н.Хаварцэцэг нь ...би н.Пүрэвзул та хоёрыг халуулна, надад таалагдахгүй байна, намайг байхгүй байхад миний нэр хүндийг унагааж байна, миний босгосон албыг нурааж байна гэх зүйлийг хэлсэн. Ингээд намайг алжаас халсан.
Шинэ хүн байсан тул яагаад халагдсанаа мэдэхгүй байсан. Халагдсаны дараа нөхцөл байдлыг тодруулахад би хохирсон байсан. Сэтгэл санааны байдлаас болж биеийн байдал муудсан. Надад итгэл хүлээлгэсэн тул би ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Би өмнө нь гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай, төрийн хяналт шалгалтын байгууллагад ажиллаж байсан тул хуулийн тодорхой хэмжээнд мэдлэгтэй. Иймээс шат шатны удирдлагад удирдах удирдуулах ёсыг баримталж гомдол гаргаж байсан. Гэтэл энэ захирал нь орлогч дарга бид 2-ыг халуулна гэж байна, ингэх нь зөв үү, мөн би туршилтын хугацаандаа байсан.
Надад олон ажлын санал ирсэн боловч том нэр хүндтэй гэдэг утгаар нь уг д орсон. Гэтэл албаны дарга нь доод ажилтан нараа ингэж дарамталж болдог юм уу гэх өргөдөл, гомдлыг шат дараатай гаргасан. Гэтэл миний өргөдөл, гомдлыг хүлээнэ авсан удирдлагууд хариу өгөөгүй. Тэгэхдээ санаа зовсон эсэхийг мэдэхгүй Франц улсад байгаа н.Хаварцэцэг дарга ажлын зааварчилгаа өгсөн. Өмнө нь надад ажлын зааварчилгаа өгдөггүй байсан. ...миний асуусан асуултад хариул гэх зүй бус зүйлийг хэлдэг байсан. Би н.Хаварцэцэг гэх хүнд таалагдаагүй учраас тухайн даргын хувийн хандлага орж, үл ойлголцол асуудал үүсэж, ажлаас халагдах нөхцөл байдал үүссэн. Гэтэл цаана нь хувь хүний амьдрал явж байгаа. Би өмнө нь хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Тушаалаас харахад хууль зүйн шаардлага хангахгүй, толгой хэсэг, үндсэн хэсэг ойлгомжгүй, логикийн зөрчилтэй, шат шатны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дээр очод анх надтай амаар тайлбарлаж байсан зүйлээ бичиг баримтаар гаргаж өгөхдөө бүгдийг нь он, сарыг өөрчилсөн асуудал гаргасан тул нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* сургуулийн ректорын Б195 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон хохирлоо барагдуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтаа бодуулж авах хүсэлтэй байна гэв.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, тушаал хэрэгт авагдсан байгаа.
Б.*******г 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ******* сургуулийн ректор н.Мөнхбаярын тушаалаар 3 сарын туршилтын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулах тушаал гарсан байдаг. Гэтэл 1 сар 2 хоног ажиллууллаад 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс тасалбар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.
Ажлаас чөлөөлсөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар үндэслэсэн байна. Тус заалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, дахин сунгагдахгүй болсон гэх нөхцөлийн зааж өгсөн бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцож дуусгавар болгохтой холбоотой хууль зүйн үндэслэл.
Б.*******гийн зүгээс харилцан тохиролцон гэрээгээ сунгахгүй байх, гэрээг хугацаанаас өмнө нь цуцлахтай холбоотой өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн батлахдаа ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанд ажилтныг сонсох боломжтой, нөхцөлийг харгалзах зэргийг хуульчилж өгсөн. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн акт болон ******* сургуулийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б195 гэх тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд тодорхойгүй, ажлаас чөлөөлж байгаа тушаал, шийдвэр болон ажилтны гаргасан алдаа зөрчил нь хоорондоо ямарч уялдаа холбоогүй байна.
Зөрчил гаргасан гэж үзэж халж байна уу, харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцаа дууссан уу, туршилтын 3 сарын хугацаа дууссан уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 1******* дугаар зүйл болон ******* сургуулийн дотоод журам хэрэгт авагдсан байгаа. Дотоод журмын *******.4.1., *******.5. гэх заалтыг харахаар ерөнхийлсөн зохицуулалт байна. Энэ заалт нь дотроо а, б гэх байдлаар хэд, хэд задарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа зөрчлөө сахилгын зөрчил үү, ноцтой зөрчил үү гэх зөрчлөө зөв тодорхойлж чадаагүй. Ажлын хэсэг хуралдсан гэж тайлбарлаж байгаа боловч ажлын хэсэг зөрчлийг тодорхойлсон уу гэхээр үгүй байна. Хэрэв зөрчлөөр ажлаас чөлөөлж байвал зөрчил хэзээ гарсан, хөдөлмөрийн гэрээний хэд дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн талаар тушаал шийдвэртэй заах ёстой.
Ажлаас чөлөөлсөн тушаалын агуулгаас үзэхэд гадаад харилцааны мэргэжилтэн ******* *******г 7 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн байна. Энэ тушаал нь агуулгын хувьд хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Улсын дээд шүүх шинэ хууль батлагдсантай холбоотойгоор шүүхийн практикийг ярьж байна. Энэ нь шинэ Хөдөлмөрийн хууль тогтоогчийн зорилго нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй зохицуулалтыг аль болох уян хатан байдлаар зохицуулахыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шийтгэл ногдуулж байвал өөрийг нь сонсох, шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзах, шийтгэлийг сонгох боломжийг олгосон. Мөн цаашдаа алдаа, зөрчил гаргахгүй байх, ажил олгогчийн итгэлийг алдахгүй байх боломжит хугацаа олгодог, ажилтанд тодорхой хугацаанд итгэл үзүүлэх байдлаар зохицуулна гэх агуулга байгаа.
Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг ажил олгогч хүссэн үедээ халахаар зохицуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-т ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн *******4.5-т туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн байдал нь эрх тэгш байна. Байгууллага дээр ажиллаж байгаа үндсэн ажилтан, туршилтаар ажиллаж байгаа ажилтан нар нь хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах, хууль тогтоомж эрх зүйн хүрээнд эрх тэгш байх хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Хөдөлмөрийн тушаал нь хэрэгт авагдсан баримт болон ажлын байранд гарсан дарга, ажилтан нарын хоорондын үл ойлголцол, ажлын байрны дарамт шахалт байсныг үгүйсгэхгүй.
Иймд бодит байдал болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хууль зүйн үндэслэл агуулга нь хоорондоо тохирохгүй, ажлаас халсан тушаал нь бодит байдалд нийцэхгүй, туршилтаар ажиллах хугацааны 1/3-т ажилласан байхад ажил олгогчийн зүгээс тухайн ажилтныг ажлын байрандаа тэнцэхгүй гэх дүгнэлтийг ажил олгогчоос шууд өгөх боломжгүй юм.
Б.*******д ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгааг харуулах боломжит хугацаа ч байхгүй байсан бөгөөд хугацаанаас өмнө чөлөөлөгдөж байгаа. Ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасан огт хамааралгүй хөдөлмөрийн өөр төрлийн нэгж харилцаанд үйлчлэх хуулийн зохицуулалтыг барьж тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд өмнө нь дурдсан шаардлагуудад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн *******4.1., *******4.5., мөн хуулийн 1*******.3. хэсэгт зааснаар ээлжийн амралтыг олгож, тус хуулийн 128.1 буюу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, мөн хуулийн *******1.2., 127.1. дэх хэсгүүдэд заасан тухайн ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ажилгүй байсан хугацаанд дүйцүүлэн олгох, олгохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн А192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тогтоох журмын 2.1.1., 2.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ******* сургуулийн ректорын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай байгууллагын хувьд хэд хэдэн удаагийн ярилцлагын дагуу ярилцлагад тэнцсэн ажилтантай ректорын зөвлөлийн хурлаар орж эцсийн хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй учир нь Б.******* нь хөдөлмөрийн гэрээтэй танилцана гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг авч явсан. Буцааж хөдөлмөрийн гэрээг өгөөгүй, хүний нөөцийн албанаас хэд хэдэн удаагийн шаардлагаар хөдөлмөрийн гэрээгээ эргүүлэн авах талаар санал тавьсан боловч хариу хэлээгүй. Хөдөлмөрийг гэрээнд ректор гарын үсэг зурж дардсаар баталгаажуулдаг. Тухайн үед ректор гадагшаа явсан байтал дардас дарагдсан байж болзошгүй. Гэхдээ сургуулийн албан ёсны тамга, тэмдэгтээр баталгааждаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ч гэсэн ректорын тушаал гарсан учраас ******* сургуулийн санхүүгийн албанаас тухайн хүнийг ажилласан хугацаанд тооцож, ажилд томилсон тушаалын дагуу цалин хөлс олгогдсон. Гэхдээ тухайн тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулсан буюу тушаалд 3 хүртэлх сарын хугацаатай гэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлд заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор зохицуулалт хийгдсэн гэж үзвэл туршилтын 3 сарын хугацааг бүрэн хамруулна гэсэн хуулийн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаанд тухайн хүн ажилдаа тохирч байна уу, тохирохгүй байна уу гэдгийг тодорхойлох шаардлага үүсдэг ба тухайн үүссэн нөхцөл байдал оюутан болон иргэд, Б.*******гийн шууд удирдлагаас ирсэн санал гомдолд үндэслэн ажлын хэсэг томилсон. Тухайн ажлын хэсэг нь Б.*******д үүссэн ажлыг байрны дарамт байна уу, гадаад оюутнуудын зарим мөнгө болон визний асуудал үүсэж, хил дээр гацсан гэх мэт хэлний бэрхшээлтэй холбоотой асуудал үүссэн. Энэ нөхцөл байдлаас Б.*******г буруутай гэхээсээ илүү ажлын хэсэг томилж ажлын хэсгийг тухайн ажлыг хянуулах ажиллагаа явуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарахад уг дүгнэлтийг ректорын зөвлөлд танилцуулсан. Тухайн ажилд дээр аль аль нь буруутай байна, чиглэл буруу өгөгдсөн, ажилтан нь ажил дээрээ зарим ажлыг буруу хийсэн тул сахилгын шийтгэл оногдуулах ажиллагаа хийгдсэн.
Сахилгын шийтгэлийн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сануулах аргах хэмжээ авахаар гарсан. Сургуулийн зүгээс сонсох ажиллагаа хийгддэг, Б.*******д танилцуулж сануулах арга хэмжээ авах гэсэн боловч Б.******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэж ажлын байрыг орхисон байдаг. Мөн хугацаанд ******* сургуулийн байгууллага нь сургалтын явцтай холбогдуулан улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Багш, ажилтны нийт ээлжийн амралтын хугацаа товлон зарлагддаг. Хүний нөөцийн ажилтнаас тухайн багш, албан хаагчдын амралтыг хугацааг тодорхойлон зааж өгдөг. Боловсролын ерөнхий хуульд зааснаар 30 хоног, багш нар 48 хоногийн амралт тооцдог. Амралтын хоногийн ректорын тушаалаар тооцож өгдөг. Тушаалын хавсралтаар ажилчдын болон ажилчдын нэрс, хэзээ ажилд орох, жинхлэх хугацааг зааж өгдөг. Б.*******д ээлжийн амралтын хугацаа тооцох эрх үүсээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуульд тухайн байгууллагад ажилснаас хойш ******* сарын хугацаа өнгөрсөн байвал ээлжийн амралт үүсэх үндэслэл гарч ирдэг. Гэтэл энэ заалтыг зөрчсөн мэт таашаа ойлголтыг бичсэн байна. Б.*******гийн хувьд ээлжийн амралтын эрх үүсээгүй байсан. Анхны нэхэмжлэлийн шаардлагад ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж дурдсан байсан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагатай дурдсангүй.
Ажлын байрны дарамт шахалтын асуудал яригдаж байна. Манай д багш, ажилчдын ёс зүйн хороо байдаг. Ёс зүйн хороо нь албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг. Албан ёсны бичгээр өргөдөл гомдол гаргаж, тухайн өргөдөл, гомдлын дагуу ямар дарам, шахалт үзүүлсэн талаарх мэдээллийг гаргаж өгч ёс зүйн хороогоор шийдвэрлэдэг. Ёс зүйн хороогоор шийдсэний дараа ректорын тушаалаар ёс зүйн зөрчлийг эцэслэн шийдвэрлэдэг. Гэтэл ямар нэгэн байдлаар ёс зүйн хороонд санал гомдол өгөөгүй. Тухайн үед байсан захирлуудад захидлаар мэдэгдэж байсан гэж байгаа хэдий ч энэ нь сургуулийн дотоод дүрэм, журамд заасан албан ёсны ёс зүйн санал гомдлыг шийдэх асуудал биш. Ёс зүйн хороогоор шийдвэрлэсний дараа ректорын тушаалаар санал гомдлыг хэлэлцдэг. Дарамт шахалт гарсан гэдгийг албан ёсоор тодорхойлох боломжгүй байна. Хууль зүйн үр дагавартай холбоотой тайлбар гаргаж байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой хамтын зөвшилцөл байх байсан гэж тодорхойлж байна, гэхдээ ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл байдаг.
Ажлаас чөлөөлсөн тушаалд сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх гэсэн үндэслэл буюу 2 зүйлийг нэгтгэсэн байсан. Гэхдээ сахилгын шийтгэл нь сануулах арга хэмжээ байсан. Сахилгын шийтгэлийн үндэслэж ажлаас чөлөөлсөн биш харин ректорын зөвлөлийн шийдвэрээр гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах замаар хийгдсэн ажиллагаа байгаа. Ажлын хэсгийг танилцуулах ажиллагааг хийгдсэн. Гэтэл Б.******* нь хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал яригдсан. Ингээд 2024 оны 7 дугаар сард нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гээд ажлаа орхиод явсан. Тэрнээс хойш ...миний тушаал байна уу, тушаалаа авах талаар санал тавьсан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаагаар ажиллуулах нь энэ хугацаанд ажиллах боломжтой эсэхийг тогтооход чиглэгдсэн байхыг тодорхойлдог. Энэ нь заавал туршилтын гурван сарын хугацааг дуустал байлгаж үр дүнг тодорхойлно гэсэн агуулга байхгүй.
******* сургуулиас жилдээ 2 удаа тайлант үйл ажиллагаа явуулдаг. Тайлант хугацаа нь хагас жил болон бүтэн жилийн тайланг авдаг. Мөн энэ тайлант хугацаа болоогүй байсан. Туршилтын хугацаанд ажилд 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдөр авагдаж байгаа болохоор тухайн хүн ээлжээр амрах хугацаа үүсээгүй тул зуны хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл үүсдэг байгаа. Тухайн ажилтан нь ажлын байранд тохирохгүй гэсэн шууд удирдлагаас өгсөн дүгнэлтийг үндэслэн ректорын зөвлөлөөс шийдвэр гарч тушаалаар баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, ******* сургуулийн ажилд орохыг хүсэгчийн анкет, ******* Их сургуулийн ректорын 2024 оны ******* сарын 05-ны өдрийн Б/1*******0 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2024 оны 7 сарын 09-ний өдрийн Б.*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, цахим шуудан, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хийж гүйцэтгэсэн гэх ажлын тайлан,
хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, сахилгын шийтгэл ногдуулах хуудас, ажлын гүйцэтгэлийн тайлбар, ******* сургуулийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/138 дугаартай тушаал, тушаалын хавсралт, ажлын хэсгийн тайлан, цахим шуудан, ******* сургуулийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн Б/183 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, ээлжийн амралтын хуваарь, ******* сургуулийн шинэчилсэн дүрэм, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/195 дугаартай Б.*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн А/21******* дугаартай хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Б/1*******0 дугаартай Б.*******г ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
нэхэмжлэгчийн хүсэлтээр, үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* НҮТББ-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор болон ээлжийн амралтын цалин, ажилласан хугацааны 7 дугаар сарын үлдэгдэл цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг ... ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй байхад ажил олгогчийн зүгээс сэтгэл зүйн дарамт үзүүлэн, ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэн улмаар хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж хувийн үзэмжээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...3 сарын туршилтын хугацаанд ажилтан ур чадварын хувд ажлын байранд тэнцэхгүй нөхцөл байдлын улмаас цаашид хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул туршилтын хугацааг дуусгах шаардлагагүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
3.Ажил олгогч ******* Засгийн сургуулийн ректорын 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Б/1*******0 дугаар тушаалаар Б.*******г Олон улсын д Гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаал 3 сарын туршилтын хугацаагаар томилж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажил хүсэгчийн анкет, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. /х.х-ийн 7-15, 18-20, 149 дүгээр тал/
*******, сургуулийн ректорын 2024 оны 7 дугаар сарын 09-ний Б/195 дугаартай Б.*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 1******* дугаар зүйлийн 1*******, Хөдөлмөрийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.4.1, *******.5 дахь заалтууд болон ректорын зөвлөлийн хурлын шийдвэр, тушаалыг үндэслэн үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 15 дугаар тал/
4.Хэрэгт авагдсан 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн ХГ-24-5******* дугаартай хөдөлмөрийн гэрээ, болон талуудын хэн алиных нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хөдөлмөрийн гэрээг гурван сарын туршилтын хугацаатай байгуулгадсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 1*******-17 дугаар тал/
Хариуцагч талаас дээрх хөдөлмөрийн гэрээнд байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж маргаж байх хэдий ч хөдөлмөрийн гэрээнд хэлбэрийн хувьд хуульд заасан тусгайлсан шаардлага тавигдаагүй байх бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй болно. Тодруулбал, агуулгын хувьд талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний хугацаа, хөлс зэрэг тохиролцсон байх бөгөөд мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн *******4.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, *******4.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж, *******4.5-д туршилтны хугацаагаар гэрээ байгуулсан ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг 2024 оны ******* сарын 05-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай байгуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
*******. Нэхэмжлэгчээс хариуцагчийг мэргэжил, ур чадварын хувьд туршилтын хугацаанд ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэж туршилтын гурван сарын хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ажлын тайлан, 2024 оны 7 сарын 02-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудад дүгнэлт хийхэд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэх хуулийн зохицуулалт нийцээгүй байна. Тодруулбал, хуульд заасан боломжит хугацааг олгоогүй үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр ******* сургуулийн ректорын 2024 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Б/195 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
7.Хэдийгээр хариуцагчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч, гэрээгээр тохиролцсон туршилтын хугацааг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж болохоор хуулиар зохицуулсан, гэрээний хугацааг сунгах эсэх нь талуудын хүсэл зоригоос хамаарах тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.*******-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан.
Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсантай холбоотой үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг шүүхээс шийдвэрлэх боломжтой тул 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс 2,593,38******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
9.Нэхэмжлэгчээс ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасан байх бөгөөд хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй тул ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2., 127 дугаар 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,593,38******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хариуцагчид даалгаж, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 11*******, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2., 127 дугаар 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* НҮТББ-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,593,38******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч ******* зсгийн НҮТББ-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 5*******,444 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА