| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10258/И |
| Дугаар | 191/ШШ2025/05524 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05524
| 202******* оны 06 сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ202*******/0**************24 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,******* *******, ******* ******* ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, төвийн 2-р давхарт *******лах, т холбогдох,
Р., нарын хооронд байгуулсан ХХК-ийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мичидмаа, өмгөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р. нь 2012 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрөөс хойш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 201******* онд өөрийн эзэмшдэг 100 хувийн хувьцааг од шилжүүлэхээр ярилцаж зарим зүйлүүдийг тохиролцсоны дараа компанийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-г хуулийн дагуу баталгаажуулахаар тохиролцсон хэдий ч тохиролцоонд хүрээгүй тул уг гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, хувьцаа шилжүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй. Гэтэл ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь Баянзүрх дүүргийн тойргийн 223 дугаартай ийн гэрчилсэн 201******* оны 12 сарын 07-ны өдрийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу руу 100 хувь шилжсэн болохыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаанаас авсан баримтуудаас мэдсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзгүйд шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр он, сар, өдөр тавигдаагүй, хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг баталсан. Энэ нь нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.*******-д нотариат үйлдэл хийхдээ холбогдох баримт бичгийг үнэн зөв эсэхийг нь нягтална, 26 дугаар зүйлийн 26.1-д нотариат баримт бичиг үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж, нотариатын хийсэн үйлдэл он сар өдөр дарааллаар нь үнэн зөв засваргүй гаргацтай бичнэ, 26.3-д үйлчлүүлэгч нотариатын үйлдэл хийхэд оролцсон, бусад оролцогч нарыг бол гарын үсэг зуруулна, 46 дугаар зүйлийн 46.6-д нотариат гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар үүргээ биелүүлээгүй тохиолдолд гарах хариуцлага зэргийг бүрэн гүйцэт ойлгосон эсэхийг тодруулна гэх заалтуудыг, мөн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2021 оны 1*******1 тоот тушаалын хавсралтаар баталсан нотариатын үйлдэл хийх журмын 2 дугаар зүйлийн 2.12-д заасан баримт бичигт засварласан он, сар, өдөр тавигдаагүй, регистрийн дугаар, овог, эцэг, эхийн овог нэр бусад баримт бичигтэй зөрүүтэй тохиолдолд холбогдох байгууллагаас олгосон лавлагааны дагуу гэрчлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Нотариатч тухайн үйлдлийг хийхдээ үнэн зөв эсэх, хүчин *******дөр эсэхэд нь дүгнэлт хийх үүрэгтэй. Шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээг гэрчилж байгаа нь Нотариатын тухай хууль болон ийн үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д хувьцаа ба үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг батлахдаа 46.2-д заасны дагуу нотариат уг гэрээ хэлцлийг батлахаас өмнө хуульд нийцсэн эсэхийг талуудын хүсэл зорилгод нийцсэн эсэхийг тодруулах үүрэгтэй, мөн гэрээг байгуулахдаа бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөлөлд автсан эсэхийг бол тодруулах үүрэгтэй байдаг. Гэтэл Нотариатын тухай хууль болон нотариатын үйл ажиллагаанд мөрдөх заавар зэргийг баримтлахгүйгээр мөн шилжүүлэгчийн эзэнгүйд, он, сар, өдөр тавигдаагүй гэрээний шаардлага хангагдаагүй гэрээг баталсан. Энэ үйлдэл нь нотариатын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Р. болон нарын хооронд байгуулсан Жи ХХК-ийн хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо талуудын хооронд байгуулсан гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэхээр байна. Учир нь, энэ гэрээг хүчингүй болгуулснаар ямар үр дагавар шаардаж байгаа, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж сэргэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байгаа нь талуудын шүүх хуралдаанд чөлөөтэй мэтгэлцэх эрх буюу хариуцагчийн хувьд тодорхой тайлбар хэлэх тэр зүйл нь хязгаарлагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, юу хүсээд байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Нотариатын үйлдэл хийхтэй холбоотойгоор нотариатаар гэрчлүүлэх, нотариатын үйлдэл гэсэн хоёр ойлголт Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжоор тодорхойлогдсон байдаг.
Нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа бол гэрээг хүчин *******дөр гэж үзэж байгаа юм уу, нэхэмжлэлдээ бид нар гэрээнд гарын үсэг зурсан. Хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ хэлцэл байгуулагдсан гэж тайлбарладаг. Үүнээс үзэхэд гэрээ хүчин *******дөр, харин гэрээг баталсан нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэж байх шиг байна.
Иргэний хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хүчин *******дөр бус хэлцэл гэж тодорхойлоод байгаа юм уу, эсвэл иргэний хуулийн тодорхой зүйл заалтынхаа дагуу хүчингүй гэрээ гэж үзэж байгаа юм уу, Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын тодорхой үйлдэл хийхийг хуулиар хориглосон тэр үйлдэл хийснийх нь төлөө Нотариатын тухай хуулийн зүйл заалтаар тухайн гэрээг хүчингүй гэж үзээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Хариуцагчаас улсын бүртгэлийн газраас тухайн үйл баримттай холбоотой баримтуудыг хуулбарлаж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч талын иргэний үнэмлэхийн хуулбар буюу хэлцэлд оролцож байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоосон баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа, нэхэмжлэгч тал гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа, ийн хувьд тухайн иргэний бичиг баримтыг хуулбарлаж архивт хадгалж авч үлдсэнээрээ тухайн иргэний биеийн байцаалтыг нотлоод байгаа.
Нэхэмжлэгч талаас бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй гэсэн зүйлийг хэлээд байдаг. Архиваас ирүүлсэн тухайн маргаан бүхий хэлцлийг баталсан бүртгэлийн дэвтэр дээр Р. өөрөө гарын үсэг зураагүй байсан. Үүнтэй хариуцагчийн зүгээс маргаан байхгүй. Гэхдээ өөрийн хувийн үйл ажиллагаандаа зориулж бүртгэлт хийж авч үлдэж байгаа болохоос биш, бүртгэл хийсэнтэй холбоотой үйлдлийн улмаас нотариатын үйлдлийг хүчингүй болгох ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй.
2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Жи ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоолд Р. өөрөө гарын үсэг зурсан байдаг. од өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг шилжүүлж байна гэсэн тогтоол байгаа, үүнийг үндэслэж улсын бүртгэлийн ерөнхий газар Жи ХХК-ийн захирлаар од шилжүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч Р. нь өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлаж байсан, од шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн байсан гэдэг нь харагдаж байгаа.
Түүнчлэн 2013 онд гэрээ байгуулаад, гарын үсэг зураад энэ компанийг шилжүүлсэн гэдгээ мэдээгүй байж байгаад 2024 онд мэдсэн гэдэг зүйлийг хэлээд байна. Гэтэл гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтыг харахад 2017 онд компани болон Р. нарын хоорондоо явуулсан өр авлагын талаарх албан бичиг хүсэлтүүд байгаа. Үүнээс харахад компанийн эрх 201******* оны 12 дугаар сард шилжсэн гэж хэлээд байгаа боловч 2017 онд Жи ХХК-ийн хувьцаа од шилжсэн гэдгийг Р. өөрөө мэдэж байсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хуулийнхаа зүйл заалтыг тодорхой дурдаагүй учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд аль хэсгээр нь авах вэ гэдэг нь иргэний хуульд зааснаар тодорхойлох боломжгүй байгаад байна.
Талуудын хооронд байгуулагдсан хүчин *******дөр хэлцлийн үндсэн дээр 201******* оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр компанийн хувьцааг руу шилжсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн хугацаанаас тоологдохоор харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.ийн хувьд 2013 оны Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг 201******* онд нотариатаар батлуулсан гэдгийг огт мэдээгүй, сүүлд улсын бүртгэлээс лавлагаа авахдаа мэдсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.1-д шүүхийн хэргийн оролцогч нар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан байдаг.
201******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр хувьцаа шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулахад , Р. нар байсан талаараа хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байна. Р. нь нотариатын бүртгэлийн дэвтэрт миний гарын үсэг байхгүй, үүнийг шилжүүлэхэд би байхгүй байсан гэсэн тайлбарыг хэлдэг.
Нотариатын тухай хуулийн 26.3-т Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна. нотариатаар батлуулсан иргэд гарын үсгээ бүртгэлийн дэвтэр дээр зурна гэсэн байгаа болохооc зуруулах үүргийн ноториатч хуулиар үүрэг хүлээгээгүй. Үүнээс харахад, Р. өөрөө гарын үсгээ зураагүй байгаа нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тухайн компанийн 100 хувийн эзэмшигч байсан Р. нь өөрийн эзэмших байсан хувьцаагаа шилжүүлж өгснөөс хойш 201******* оноос 2024 он хүртэл 9 жилийн хугацаанд өөр этгээдэд өөрийн 100 хувийн хувьцаа шилжсэн эсэхийг мэдэхгүй байх боломж бодит байдал дээр байхгүй.
Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид 1 жил болгон хурал хийж, гүйцэтгэх удирдлагыг томилж чөлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж байх үүргийг хэрэгжүүлдэг. Үүнээс харахад Р.ийн огт мэдээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Жи ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байгаа, өр авлагыг өөрт нь мэдэгдэж байгаа албан бичиг байдаг. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчийн таны шийдвэртэй танилцлаа гээд эхэлж байгаа энэ өөрийнх нь гарын үсэгтэй мөн адил албан бичиг байдаг бөгөөд үүгээр 201******* онд нотариатын үйлдлээр шилжсэн асуудлыг 2024 он хүртэл мэдээгүй байсан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Үүнээс харахад Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах байх. Бид нарын зүгээс хариуцагчийн тайлбартай адилхан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Жи ХХК-ийн бүртгэлтэй холбоотой улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгчийн шийдвэрт гомдол гаргасан. Тухайн шийдвэрийг 202******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Үүнийг хэргийн материалд өгсөн байгаа. Р.ийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэж байгаа үйлдэл нь илт бусдад төлөх үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, түүнчлэн бусдын эд хөрөнгийг булааж авах гэсэн үйлдэл гэдэг нь илэрхий харагдаж байна. йм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэх, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №3 дугаартай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, эрхээс татгалзах тухай баримт, компанийн дүрэм, 2012 оны 9 сарын 21-ний өдрийн энгийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ, жэй ти ХХК-ийн 2012 оны 9 сарын 29-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, итгэмжлэл, 2013 оны 8 сарын 26-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх тухай Хувьцаа эзэмшигчийн тогтоол, Нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэр, хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 12 сарын 10-ны өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, 2013 оны 12 сарын 04-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Хувьцаа шилжүүлэх тухай тогтоол, хувьцаа ба эх шилжүүлэх гэрээ,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202******* оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/8044 дугаартай албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 202******* оы ******* сарын 23-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2017 оны 02 сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2017 оны 3 сарын 20-ны өдрийн жэй ти ХХК-д Хүсэлт гаргах тухай гэх бичвэр зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202******* оны 4 сарын 08-ны өдрийн компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргэг,
архивын газраас нотариатын бүртгэлийн дэвтэр, хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ, жи ти ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны үед гаргасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Р. нь хариуцагч т холбогдуулан, Р., нарын хооронд байгуулсан ХХК-ийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхээс хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс өөрийн зөвшөөрөлгүй, он, сар, өдөр тавигдаагүй гэрээг баталсан, түүнчлэн нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурагдаагүй байхад тухайн үйлдлийг хийхдээ үнэн зөв эсэхийг нягтлах буюу гэрээ хүчин *******дөр эсэхэд дүгнэлт хийх үүргээ биелүүлэхгүйгээр гэрээг гэрчилсэн гэх үндэслэлээр нотариатын гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй бөгөөд тийнхүү татгалзах үндэслэл байхгүй бол гэрээ, хэлэлцээрийг гэрчлэх ба хожим 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 31 дүгээр зүйлийг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх ийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцож болно гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Р. болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нь 202******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчилсэн байна. /хх-ийн 169 дүгээр тал/.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заажээ. Тодруулбал, энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд, 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэнээр хүчин *******дөр болно гэсэн. Гэвч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй, энэ талаар Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ гээд 46.1.6-д эрх шилжүүлэх гэрээ гэж, мөн 46.1.8-д хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардаагүй бөгөөд харин талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно гэж ойлгохоор байна.
Талуудын хэн аль дээрх хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсан үйл баримт дээр маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотариат үйлдэл хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэгч Р. болон нарын хооронд байгуулагдсан 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн ийн бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч Р.ийн гарын үсэг зурагдаагүй гэх үндэслэлээр гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд ийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална гэж, мөн 26.2-т Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж, түүнчлэн 26.3-т Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэл гарын үсэг зурна гэж тус тус заасан.
Нотариатын бүртгэл нь тухайн нотариатын үйлдэл хийснийг гэрчлэх баримт бөгөөд нь 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Р. болон нарын байгуулсан хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг №2684 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдлээ өөрийн бүртгэлийн дэвтэртээ бүртгэсэн үйл баримт тогтоогдож байх ба хэдийгээр дэвтэрт нэхэмжлэгч Р. нь гарын үсэг зураагүй байгаа нь ийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй байна.
Өөрөөр хэлбэл, 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан тухайн гэрээ болон хувцаа эзэмшигчдийн шийдвэр, тогтоол зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн ыг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байх тул ийн хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн үйлдлийг нэхэмжлэгч нь бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зураагүй, гэрээний он, сар, өдөр тодорхойгүй гэх үндэслэлээр хүчингүйд тооцох нь учир дутагдалтай бөгөөд энэ үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно. /хх-ийн *******3-77 дугаар тал/
4.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Р.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр маргасан .
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг. Тодруулан хэлбэл, энэ хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэгтэй холбоотой бус нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тоолохоор байна.
Хэрэгт авагдсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тус компанийн хувьцаа эзэмшигч Р.ээс иргэн од 201******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжин бүртгэгдсэн байх бөгөөд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход улсын бүртгэлд бүртгэгдсэн өдөр буюу 201******* оны 12 дугаар сарын 08-ны өдрийг эрх зөрчигдсан тухай мэдэх ёстой байсан өдөр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар хувьцаа ба эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь 201******* оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэж, 202******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусахаар байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Р. нь хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн архивын лавлагаанаас авсан баримтуудаас мэдсэн гэж тайлбарлаж байх боловч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрхийн мэдээллийг авах аливаа эрх нь нээлттэй байх бөгөөд үүнтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
*******.Мөн нэхэмжлэгчээс нь Нотариатын тухай хуульд заасан ...талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлаагүй, тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх болон дарамт шахалт, бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг хуульд заасан нягтлах үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дурдсан гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална гэж, 46.3-т Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцлийг гэрчлэх үед гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах нөхцөл байдал үүсэн байсан гэж үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан, гэрээ хэлцлийн агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадаагүй, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадаагүй зэрэг гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзах хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Дурдсан үндэслэлүүдээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т зааснаар нэхэмжлэгч Р.ийн гаргасан, Р., нарын хооронд байгуулсан ХХК-ийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1., 11*******.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.ийн, хариуцагч т холбогдуулан гаргасан Р., нарын хооронд байгуулсан ХХК-ийн Хувьцаа ба эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн 201******* оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА