| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2024/06162/И |
| Дугаар | 191/ШШ2025/05667 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/05667
| *******0*******5 оны 06 сарын *******6 өдөр | Дугаар 191/ШШ*******0*******5/05667 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4******* дугаар хороо, ******* дүгээр *******, ******* байр, 5******* тоот хаягт оршин суух Урианхан овогт ******* ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж 95 тоот хаягт оршин суух Боржигон овогт /РД:ЧМ7805**************70/-д холбогдох,
Чингэлтэй дүүргийн *******4 дүгээр хороо, тоот хаягт байршилтай, нэгж талбарын 150110405******* дугаартай, 700 м.кв талбайтай газар дээр баригдсан контейнерийг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь *******013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн сонгосон зуслангийн газраа дүүргийн Газрын албаны байцаагчид үзүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хашаалж амьдарч эхэлсэн. Ингээд газар эзэмших өргөдлөө өгсний дагуу *******015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын *******015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, д "Зуслан" зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ Б.*******ы нэр дээр 15 жилийн хугацаатай гарсан. Тус газар хашаа барин цаашдаа байр, сууц барих гэсэн боловч Ц.Лхамсүрэн гэх хүн уг газар дээр маргаан үүсгэн Б.*******ы эзэмшлийн газарт түүний хүү С. контейнер чингэлэг тавьснаас өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж ашиглаж чадахгүй байдалтай байна. Контейнер тавьсан газарт граш барихаар зураг төслөө гаргасан боловч С. газрыг чөлөөлөөгүйгээс барих боломжгүй байна.
Хариуцагчийн ээж Ц.Лхамсүрэн тухайн газрын эзэмшлийн талаар маргаан үүсгэн *******018 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан "Чингэлтэй дүүргийн Засаг даргын *******015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56-p хэсэгт заасан Б.*******, *******015 оны 11 дугаар сарын *******7-ны өдрийн А/699 дүгээр захирамжийн хавсралтын 5*******-р хэсэгт заасан Б.Адьяатогтох нарт газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарган, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 4 дүгээр 04-ны өдрийн 1*******8/ШШ*******019/0*******09 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Лхамсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын *******015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 56-р хэсэгт заасан Б.******* надад холбогдох хэсгээс татгалзан түүний татгалзлыг баталж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1*******8/ШШ*******019/0779 дугаартай шүүхийн тогтоол гаран хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл С. нь тухайн газар дээр маргаж байх үедээ байрлуулсан контейнерыг одоо хүртэл авахгүй нэхэмжлэгчийн газраа эзэмших ашиглах эрхийг ноцтой зөрчсөөр байна. Контейнерыг нүүлгэн шилжүүлэх талаар С.д удаа дараа мэдэгдэхэд дотор нь хагарах зүйл байгаа, хэрвээ та нар өөрсдөө миний контейнерыг хөдөлгөвөл би чамаас хагарсан бүх зүйлийнхээ үнийг нэхэмжилнэ гэж сүрдүүлж, өөрөө уг контейнроо авч газрыг чөлөөлж өгөхгүй байна.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш удаа дараа газрыг нь чөлөөлж өгөх талаар мэдэгддэг боловч одоог хүртэл чөлөөлөөгүй байна.
Захиргааны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хууль ёсоор газар эзэмших эрхтэй болохыг, түүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг тогтоосон төдийгүй Б.*******ы эзэмшлийн 700 м.кв газар болон Ц.Лхамсүрэнгийн кадастрын зураг хийлгэсэн газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, харин хариуцагч нь тухайн контейнерыг байрлуулахдаа Б.*******ы эзэмших эрх бүхий газарт байрлуулсан болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна.
Чингэлтэй дүүргийн 19-р хорооны д байрлах газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******0*******1 оны 1******* дугаар сарын *******4-ний өдрийн 1*******/36 дугаар "Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор шинээр бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж Чингэлтэй дүүргийн *******4-р хороо болсон байна. Хороо өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэгж талбарын дугаар 186413*******4941810 байсан нь 150110405******* болж өөрчлөгдсөн. Тухайн нэхэмжлэлийг тус шүүхэд *******0*******4 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн *******0*******4 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ*******0*******4/19005 дугаар захирамжаар ...тус газрыг ямар хэмжээгээр чөлөөлүүлэх нь тодорхой бус..." гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захирамжийн дагуу уг газарт хууль бусаар байршиж буй контейнерын хэмжээг тодруулахад *******0 тн 6х*******.4 хэмжээтэй байгаа бөгөөд газарт эзэлж буй хэмжээ нь *******.4 м.кв байна. Иймд нэхэмжлэгч Б.*******ы эзэмшлийн Чингэлтэй дүүргийн *******4-р хороо, тоотод байрлах, нэгж талбарын 150110405******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 700 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талд *******0 тн 6х*******.4 харьцаатай контейнер байрлуулсан *******.4 м.кв бүхий газрыг түүний кадастрын хэмжээнд чөлөөлж өгнө үү гэв.
*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэдэг дээр хариуцагч тал маргахгүй байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй. Эрхийг нь зөрчсөн этгээдийг С. гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг эрхийг зөрчиж байна гэх баримт байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн газар дээр баригдсан контейнер нь С.гийн эзэмшлийн зүйл гэдэгг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд оролцож байгааг нь хариуцвал зохих этгээд гэж үзэхгүй гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, *******013 оны 8 дугаар сарын *******8-ны өдрийн өргөдөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын *******015 оны 9 сарын 17-ны өдрийн А/497 дугааратай захирамж, *******015 оны 9 дүгээр сарынн *******1-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршилын кадастрын зураг, шилжин ирсэн тухай тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн газрын албаны *******016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1*******/*******91 дугаартай албан бичиг, *******017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1*******/648 дугаартай албан бичиг, Захиргааны хэргийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын *******018 оны 5 сарын 16-ны өдрийн 1/854 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 4 сарын 04-ний өдрийн 1*******8/ШШ*******019/0*******09 дугаартай шийдвэр, *******019 оны 11 сарын 05-ны өдрийн 1*******8/ШШ*******019/0779 дугаартай тогтоол, *******019 оны 10 сарын **************-ны өдрийн хүсэлт, газар эзэмшлүүлэх өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******0*******1 оны 1******* сарын *******4-ний өдрийн 1*******/36 дугаар тогтоол, шинээр байгуулагдах хороодын жагсаалт, хорооны тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 4******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн газрын албаны *******017 оны 7 сарын 06-ны өдрийн 1*******/648 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын *******018 оны 5 сарын 16-ны өдрийн 1/854 дугаартай албан бичиг,
хариуцагчаас, *******017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбар, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн *******019 оны 5 сарын 16-ны өдрийн **************1/МА*******019/0*******74 дугаартай магадлал, *******0*******0 оны 0******* сарын *******7-ны өдрийн 154 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******0*******0 оны 5 сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоол, кадастрын зураг, БНМАУ-ын дээд шүүхийн даргын 1986 оны 10 сарын 01-ний өдрийн 81 дугаар тушаал, хөрөнгийн жагсаалт, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус өгсөн байна.
Шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын *******0*******5 оны 5 сарын *******8-ны өдрийн албан бичиг, сансарын зураг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны *******0*******5 оны 6 сарын 17-ны өдрийн 10-17/5*******3 дугаар албан бичиг зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.д холбогдуулан Чингэлтэй дүүргийн *******4 дүгээр хороо, тоот хаягт байрлах, нэгж талбарын 150110405******* дугаартай, 700 м.кв газар дээр баригдсан контейнерийг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
*******.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн *******4 дүгээр хороо, тоот хаягт байрлах нэгж талбарын 150110405******* дугаартай, 700 мкв газар дээр нь *******0 тоннын 6х*******.4 харьцаатай контейнер буулгаж, газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж байна гэх үндэслэлээр дээрх контейнерийг авч газрыг чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.
Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.******* дахь хэсэгт заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хамгаалалтын аргаар хамгаалагдах агуулгатай байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн эзэмшлийн газар дээр баригдсан эд хөрөнгийг хариуцагчаар чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд тус шаардлага нь үүргийн эрх зүйн хүрээнд бус өмчийн эрх зүйн хүрээнд хамаарахаар байна.
Иймд шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд өмчийн эрх зүйн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.4 дүгээр зүйлийн 106.4 энэ хуулийн 106.*******., 106.3. нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан.
Хуульд зааснаар хөрөнгөө шаардах эрхийг нэг талаас хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигч гаргах бөгөөд нөгөө талаас энэ шаардлагыг хариуцах этгээдийн эзэмшил нь хууль бус байхыг хуулиар зохицуулсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын *******015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/497 дугаар захирамж, түүний хавсралт, №000581767 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Б.*******д Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, хаягт байрлах, нэгж талбарын 150110405******* /нэгж талбарын 186413*******4941810/ дугаар бүхий 700мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 1*******,101-103 дугаар тал/
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны *******0*******5 оны 6 сарын 17-ны өдрийн 10-17/5*******3 дугаартай албан бичгээр Барилга хот байгуулалтын сайдын *******019 оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 134 дүгээр тушаалаар батлагдсан Нэгж талбарын дугаарлах журмын дагуу нэгж талбарын 186413*******4941810 дугаар нь нэгж талбарын 150110405******* дугаар болж өөрчлөгдсөн бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 13******* дугаар тал/
Дээрх хэрэгт авагдсан дээр бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй байна.
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн эсэх талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн газар дээр буулгасан гэх контейнерийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө биш гэж маргасан.
Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн Ерөнхий газрын албан бичиг болон түүний хавсралт, талуудын хэн алиных нь тайлбараар нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар дээр *******0 тоннын контейнер байгаа үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 130-131 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс хариуцагчийн хамаарал бүхий этгээд болох С.гийн ээж Ц.Лхамсүрэн нь тус газартай холбоотой нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар маргаан үүсэж шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Үүнтэй холбоотой хариуцагч С., талийгаач Ц.Лхамсүрэн нар нь тус контейнерийг газар дээр нь буулгасан, авахыг шаардахад дотор нь хагарах эд зүйл байгаа гэж байсан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн газартай холбоотой маргаан удаан хугацааны турш хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үүсэж байсан гэх дээрх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6*******-87, 101-105 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар дээрх хөрөнгө нь өөрийн эзэмшлийн хөрөнгө биш гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
5. Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн *******4 дүгээр хороо, тоот хаягт байрлах нэгж талбарын 150110405******* дугаартай, 700 мкв газар дээр баригдсан контейнерийг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн *******4 дүгээр хороо, тоот хаягт байрлах нэгж талбарын 150110405******* дугаартай, 700 м.кв газар дээр баригдсан контейнерийг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг хариуцагч С.д даалгасугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гээс 70,*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА