2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05801

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар *******1/ШШ2025/05801

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД:ФБ8*******71311/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж, , 11 давхарт байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 121,5*******,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батмагнай, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 209031*******0500080 тоот В ангилалын тээврийн хэрэгслийн ын гэрээгээр ******* ХХК-д 100 хувь даатгуулсан. Гэтэл жолоочоор ажиллаж байсан С.Мөнхбат нь маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1013 тоот шийтгэх тогтоолоор С.Мөнхбатыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 275,5*******,000 төгрөг гэдгийг шүүхээс тогтоосон бөгөөд үүнээс С.Мөнхбатын төлсөн 4,000,000 төгрөгийг хасч шууд хохирлын хэмжээ 271,5*******,000 төгрөг тогтоосон. Уг шийтгэх тогтоолд үндэслэн ******* ХХК-д хандан ын бодит гарсан зардал болох 271,5*******,000 төгрөгийг шаардсан боловч үүнээс 150,000,000 төгрөгийг өгч, үлдэх 121,5*******,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохгүй байсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу ирүүлсэн.

Байгуулсан гэрээний нөхцөлтэй холбогдуулан 20 хувийг хасахад татгалзах зүйл байхгүй. Манайд 61 хувиар нөхөн төлбөр төлсөн байсан. Үлдэгдэл 66,800,000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч тал аваагүй байгаа тул гаргуулах хүсэлтэй.

Бусад үндэслэл, шаардлага хэвээрээ байгаа.

Ослын талаар эрүүгийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд замын цагдаагийн дүгнэлтээр гэрлийн гялбаанд орсон гэж дүгнэж, шүүхийн шийтгэх тогтоол гарсан, өмнөх гүйцэтгэх захирал нь ...нэхэмжлэгч талтай ярихдаа н.Мөнхбатыг хайгаад олдохгүй байгаа, олсны дагуу үлдэгдэл төлбөрийг ярина, шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж, ын нөхөн төлбөрийн талаар ярилцах боломжтой гэж байсан.

Нэхэмжлэгч талд 61 хувийн санхүүжилт өгсөн байгаа. 20 гаруй хувийн санхүүжилтийг дутуу өгсөн эвлэрсэн гэдэг зүйл ярьж ын гэрээгээр олгох нөхөн олговорыг арилжаа наймаа шиг болгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэм буруутай этгээд н.Мөнхбатаас авах эрхийг хариуцагч талд өгсөн байгаа.

Манай зүгээс ын гэрээний нөхөн олговорт 150,000,000 төгрөг авсан, үлдэх 121,000,000 төгрөгийг ын компаниас авна. Харин ын компани буруутай этгээдээс хэрхэн авах нь хариуцагчийн асуудал. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэрлийн гялбаанд орсныг тогтоов гэсэн байгаа.

Манайх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 20 хувийн эсрдлийг хасаж тооцож 66,800,000 орчим төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Толгой эргүүлсэн зүйл ярьж байна. Нэг л гэрээ хэрэгт байгаа бөгөөд нөхөн олговорын хэмжээг харилцан тохиролцож болно гэх зүйл гэрээнд байхгүй байна.

Тухайн үед 3,750,000 төгрөгөөр машинаа даатгуулсан байсан. Хас банк нэхэмжлэгч талыг зээлээ төлөөгүй гэж хар данс руу оруулсан, компанийн дансыг хаасан, шүүхийн шийдвэр өглөг үүсгэж албадан гүйцэтгэж байгаа, тендерийн шалгаруулалт орох боломжгүй байдал үүсэж байсан тул тухайн үед аргагүй эрхэнд 150,000,000 төгрөг авч гэрээ байгуулж өгсөн. Хүнийг дээрх нөхцөл байдлын улмаас аргагүй байдалд оруулж байна. Үлдэгдэл төлбөрийг н.Мөнхбат өгнө гэсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхээр шийдвэрлүүл гэсэн байсан.

Буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах тухай гэрээнд заагаагүй байгаа тул талууд байгуулсан гэрээний дагуу ярих хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд хариуцагчаас 66,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос баримт гаргуулсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гомдолд дурдсан асуудал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, талууд уг шийдвэрийн дагуу эвлэрлийн болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байх тул хорооны зүгээс ын нөхөн төлбөр олгох маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж заасан.

Талууд эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэж байхад эвлэрлийн гэрээ байгуулсан. Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу Д.*******гийн нэхэмжлэлийн үлдэх 120,480,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн н.Мөнхбатаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн.

Тодруулбал, 150,000,000 гаруй төгрөгийн нөхөн төлбөр олгож, талууд эвлэрсэн тул, үлдэх хэсэгтэй холбоотой төлбөрийг Мөнхбатаас гаргуулна гэдгийг тодорхой заасан байсан. Өмнө нь дурдсанчлан шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь хуудсанд 5 дугаар цогцолборт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 12.3 дах хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг биелүүлэх болон мөн хуулийн 13.2.1 заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх дурдсан баримтаар тогтоогдож байна гэж дурдсан. Гэрээний нөхөн төлбөр нөхцөл хэсгийн 12.1, болон 2, 3 дахь хэсгээр манай компани 50 хувиар олгоно гэж тодорхой заасан. Манай талаас ын нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг өгсөнтэй нэхэмжлэгч тал маргахгүй байгаа.

Манай тал гэрээний дагуу ын нөхөн төлбөрийг олгосон. Гэрээний дагуу ын нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн гэдэг нь холбогдох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал эвлэрлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс харахад нэхэмжлэлд дурдсан дүн болон шүүх хуралдаанд тайлбарласан 66,800,000 төгрөгийг олгох боломжгүй байна. Манайх гэрээнд заасан үүргийг биелүүлж нөхөн төлбөрийг олгосон байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

нэхэмжлэгчээс, В ангиллын тээврийн хэрэгслийн ын гэрээ, Хас үнэлгээ ХХК-ийн автомашин үнэлгээний тайлан. Тээврийн хэрэгслийн гэрэл зураг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 2 сарын 01-ний өдрийн 9/332 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03693 дугаартай шүүгчийн захирамж,

хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, Д.*******гийн ******* ХХК-д гаргасан хүсэлт, төлбөрийн даалгаварын баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9/4055 дугаартай албан бичиг, В ангиллын тээврийн хэрэгслийн ын гэрээ, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2025 оны 6 пугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1013 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, ын гэрээний нөхөн төлбөрт 121,5*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаан дээр гэрээний багцад заасны дагуу ын нөхөн төлбөрөөс 20 хувийг хасаж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 67,215,200 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Даатгалын гэрээний багц 2-т заасан ын тохиолдол үүссэн гэх үндэслэлээр ын нөхөн төлбөрийг 100 хувь олгох үндэслэлтэй гэж тодорхойлж, үлдэгдэл төлбөр болох 67,215,200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан В ангиллын Тээврийн хэрэгслийн ын гэрээ-ээр нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн Lexus маркын автомашиныг Багц-2 хамгаалалтаар даатгуулж, ын хураамж төлөх, даатгагч ******* ХХК нь ын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байна.

Талуудын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан ын гэрээний харилцаа үүссэн байна.

3.Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг, нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж ын нөхөн төлбөрийг хохирлын үнийн дүнгийн 50 хувиар олгосон нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчтэй ын гэрээний нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, мөнгийг олгосоноор ын нөхөн төлбөр олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 271,5*******,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд ын гэрээний тохиолдол бий болсон, хариуцагчаас ын нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг олгосон үйл баримттай талууд хэн аль нь маргаагүй.

4.Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор иргэн С.Мөнхбат нь ын гэрээний зүйл болсон маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо урдаас явсан машины гэрлийн гялбаанд орж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчиж баримжаа алдан замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

5.Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Даатгуулагч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 болон 12.3 дугаар заалтуудыг зөрчсний улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөрийг 50 хувь тооцож олгоно гэж заасан.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Тодруулбал, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал, ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг, тус дүрмийн Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалттай адилтган үзэх үндэслэлгүй байна.

Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн ын нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож олгох тохиолдлуудыг нэрлэн заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ын нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож олгох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

6.Хариуцагчаас талууд ын гэрээний нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, мөнгийг олгосоноор ын нөхөн төлбөр олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж маргасан.

Талууд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээнд ...Д.******* нь В ангиллын тээврийн хэрэгслийн ын гэрээний дагуу ын нөхөн төлбөрт 150,000,000 төгрөг гаргуулж, үлдэгдэл 121,5*******,000 төгрөгөөс татгалзах хүсэлт гаргасныг Даатгагч төлөхийг зөвшөөрч нөхөн төлбөрийг эцэслэн шийдвэрлэхээр харилцан тохиролцов... гэжээ.

Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болгох үндэслэлүүдийг зохицуулсан байна

Талуудын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ гэх эвлэрлийн гэрээ нь үүрэг дуусгавар болох хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл гэжээ.

Талууд гэрээ байгуулж, үүрэг дуусгавар болгосон нь хуульд заасан үүрэг дуусгавар болох үндэслэлд нийцэхгүй байх бөгөөд харин талууд харилцан тохиролцож үүрэг дуусгавар болгох талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Иймд эвлэрлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр ын нөхөн төлбөр биелүүлэх үүргээс татгалзаж байгаа хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний Багц-2 хэсэгт заасан ын эрсдэл үүссэн байх тул хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ын гэрээгээр тохиролцсон 20 хувийг хасаж тооцож, үлдэгдэл төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна.

7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.1.4. дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас 67,215,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.1.4. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 67,215,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,545 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 494,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА