Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 125/ШШ2025/0071

 

 

 

 

 

    2025        11           *******                                     125/ШШ2025/00*******

 

 

МОНГО УСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь *******ахиргааны хэргийн анхан шатны шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын дүгнэлттэй,

Хариуцагч: *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандарын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдох,

Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.******* /цахимаар/, *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандарын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн өмгөөлөгч .*******атжав /цахимаар/, болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

 

*******ОДОРХОЙОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэг нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хорио цээрийн хяналт шалгалт хийх явцад Манат овогтой ******* нь дугаартай зорчигч тээврийн гадаад автобусаар 3 хайрцаг тус бүрдээ 1 кг-аар савласан 55 уут, 55 кг хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд болох зайрмагны нунтаг бэлдэцийг холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортолсон гэх зөрчил илрүүлж, М.*******т 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.2. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын *******өрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******ацэцэгийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.

 

            Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:

2.1. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.*******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн *******улган сум дахь гаалийн улсын ******* дугаартай зөрчлийн материалыг хянахад зөрчилд холбогдогчийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 55 уут зайрмагийн бэлдцийг хураан авч шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

*******өрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. *******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх зарчим нь аливаа зөрчлийг хянан шийдвэрлэхэд үйлчлэх ёстой. Үүнийг эрх бүхий албан тушаалтнууд харгалзан үзэх ёстой.

*******өрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр холбогдогч мэдүүлэг өсгөн байдаг. *******ус мэдүүлгээс харвал холбогдогч М.******* зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

*******өрчлийн материалаас харвал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд “холбогдогч гарын үсэг зурахаас татгалзав”, “шийтгэлийн хуудас гардаж авахаас татгалзав” гэсэн тэмдэглэгээтэй баримт авагдсан байдаг.  Үүнээс дүгнэхэд холбогдогч нь өөрт холбогдох зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй болох нь тогтоогдож байна.

Холбогдогч нь үйлдсэн зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2-т заасан “.. холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна.

Монгол Улсны *******асгийн газрын 195 дугаар тогтоол хэрэгжих үндэслэл бол зөрчлийг илрүүлсэн үеэс буюу зөрчил хүлээн авч шалгасан өдрөөс эхлэн гомдол, мэдээллийг шалгах хугацаа 5 хоног гэж заасан. Энэ 5 хоногийн хугацаанд хийгдэх ёстой ажиллагаа байсан. *******ухайлбал албадлагын арга хэмжээ хэрэглэж хурааж авсан бүтээгдэхүүнд дүгнэлт гаргуулах ёстой байсан. Эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрийн мэдлийн хүрээнд хураан авсан эд зүйлийг ашиглагдах боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдэгт өөрөө дүгнэлт гаргах боломжтой байсан. Энэ ажиллагаа нь тухайн 5 хоногт хийгдэх ёстой байсан боловч орхигдсон. Энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй. Энэ бол зөрчил шалгагдаж дуусаад шийтгэл оногдуулсны дараа хийгдэх ёстой ажиллагаа биш гэж үзэж байна. *******үй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргаж, шийтгэл оногдуулж, журмын 2.8, 4.1-т зааснаар зөвлөлд хураасан бүтээгдэхүүнийг дүгнэлтийн хамт хүргүүлэх ёстой байсан. Гэтэл ингэж хэрэгжих ёстой журмыг зөрчсөн. Журмыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

*******өрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй гэсэн ерөнхий зарчим мөн мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. *******иймээс шүүхээс үүнд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсны *******асгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилт хэрхэн хэрэгжих ёстой талаар цаашид дүгнэлт гаргуулаагүй бүтээгдэхүүн болон эд зүйлсийг цаашид яаж шилжүүлэх нь асуудалтай үлдэж байна. Ингэж хууль, дүрэм журмыг зөрчсөн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байж болохгүй гэж нэмж хэлмээр байна.

Эрх бүхий албан тушаалтан Ховд аймгийн *******улган сумын *******асаг даргын тамгын газарт албан бичиг бичсэн. Гэтэл албан бичиг явуулж байгаа нь дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

            Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж байгаа тохиолдолд холбогдогч нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Холбогдогч мэдүүлэхдээ “...*******и 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр автобусаар 55 уут буюу 55 кг зайрмагны нунтаг бэлдэцийг бичиг баримтгүй зайрмагны үйлдвэрлэл хийхээр оруулж ирсэн нь үнэн. *******аян-Өлгий аймагт аав, ээж зайрмагны үйлдвэрлэл явуулж худалдан борлуулдаг. Хувиараа зайрмагны үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг. Урьд өмнө нь хилээр зайрмагны туүхий эдийг зөндөө оруулж байсан. Энэ удаад хурааж авсанд гайхаж байна. *******и хориотой бараа оруулж ирээгүй” гэж мэдүүлдэг. Мөн зөрчлийн материалд авагдсан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан зэрэг нөхцөл байдал нь зөрчил үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байхад тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

            Иймд эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагч Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн *******улган сум дахь Гаалийн газрын Хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч албан тушаалтан *******.*******атцэцэг миний бие зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бүртгэлийн ******* дугаартай Манат овогтой *******т холбогдох зөрчлийн материалыг хянасан Ховд аймгийн *******улган сумын прокурор *******.Алтансолонгын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: Иргэн М.******* нь хэргээ хүлээн зөвшөөрч торгуулиа хугацаанд нь төлж барагдуулаагүй.

Монгол улсад бүртгэлтэй хүнс экспортолж, импортлох зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээд нь зохих хууль, дүрэм, журмын дагуу зохих бичиг баримтын бүрдлээ ханган, хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр, лабораторийн шинжилгээнд нь хамруулаад, шаардлага хангасан нөхцөлд татвараа төлөөд Монгол улсын хилээр нэвтрүүлэн хүнсний сүлжээнд гаргах бүрэн эрхтэй, боломжтой. *******үүнээс биш зорчигчийн хэрэглээнээс давсан, арилжааны зориулалттай хүнсийг хэрэглээний зориулалтаар гээд хэн дуртай иргэн Прокурорын дүгнэснээр хохирлын хэмжээ бага гээд амаараа хэлээд Монгол улсын хилээр импортлон нэвтрүүлэх боломжгүй.

Монгол улсын хилээр нэн ялангуяа хууль бус хүнсийг хууль бусаар нэвтрүүлж нэг талаар хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байгаа, нөгөө талаас татвар төлөхөөс зайлсхийж татваргүйгээр хилээр нэвтрүүлж ашиг хонжоо олох гэсэн хууль бус үйлдлүүд давхар үйлдэгдэж байхад *******.******* прокурорын дүгнэсэн “Шударга ёсны” зарчимд нийцээгүй гэх дүгнэлт хууль бус харин ч зөрчил гаргагч этгээдэд хувийн ашиг сонирхлоор хандаж хууль бус давуу байдал үүсгэж байна.

Хоёрдугаарт: Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт буюу “*******орчигч хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.6-д “арилжааны зориулалтай хүнс” гэж зааж өгсөн. Иргэн М.*******ийн хилээр нэвтрүүлсэн хүнсний бүтээгдэхүүн /зайрмагны нунтаг бэлдэц/ энэ ангилалд нь журмын 2.1-т хамаарахгүй тул уг журмын 2.2-т зааснаар “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд” хамаарахгүй юм. Арилжааны зориулалтай хүнс болох нь нотлогдсон.

Учир нь очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарна. *******айрмагны нунтаг бэлдэц бол хүнсний түүхий эд, хүнсэнд шууд хэрэглэхгүй, зайрмаг үйлдвэрлэх технологийн дагуу боловсруулалтын процессийн дүнд хүнсний бүтээгдэхүүн /зайрмаг/ бий болно.

Иймд тухайн иргэний хилээр импортлон нэвтрүүлсэн хүнсний түүхий эд /зайрмагны нунтаг бэлдэц/ арилжааны зориулалттай хүнс тул гаальд мэдүүлэх шаардлага үүснэ.

Гуравдугаарт: Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан. Иргэний хувьд боломжгүй байдаг учраас ихэвчлэн хууль бусаар оруулж нэвтрүүлэхийг завддаг. Энэ тохиолдолд иргэн бус аж ахуйн нэгж, хуулийн этгээд хүнсийг импортлох эрхтэй учраас аж ахуйн нэгж гаальд мэдүүлэх үүрэгтэй. Иргэн холбогдох дагалдах бичиг баримтгүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр хууль бусаар оруулж ирсэн учраас мэдүүлэх боломжгүй. Гаальд мэдүүлэхийн тулд тухайн бараа бүтээгдэхүүн хуулийн дагуу улсын хилээр хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр нэвтэрсэн байх ёстой. Мэдүүлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн /хүнсний түүхий эд-зайрмагны нунтаг бэлдэц/-ний холбогдох дагалдах бичиг баримт шаардлагатай. Мэдүүлэхийн тулд тухайн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд хилээр хууль бусаар орж ирсэн байж болохгүй учраас хууль бусаар оруулж ирсэн иргэд гаальд мэдүүлэхээс зугатаж, хяналт шалгалтаас зайлсхийж, хилээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэхийг завддаг. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Дөрөвдүгээрт: *******өрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна.

Эдгээр үндэслэлүүд тогтоогдож байгаа тул эрх бүхий албан тушаалтан миний бие М.*******т холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Иймд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.3 Хариуцагчийн өмгөөлөгч .*******атжаваас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурор дүгнэлтээ “шударга ёсны зарчимд нийцээгүй”, “зөрчлийг нотлох ажиллагаа хангалтгүй хийгдсэн” гэсэн үндэслэлээр бичсэн байна.

*******өрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “*******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн “шударга ёсны” зарчимд нийцээгүй. *******одруулбал иргэд хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулах шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохироогүй байна гэсэн байна.

Шүүхийг 3 эрх зүйн актад анхаарал хандуулахыг хүсэж байна.

*******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчил нь хүнс экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бол уг бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирлыг төлүүлж, иргэнийг 1,000,000 төгрөгөөр торгоно гэж заасан. Хохирлын хэмжээ, зөрчлийн хэмжээ хамааралгүй. Өөр сонгох шийтгэлийн хэлбэр байхгүй.

Гаалийн байцаагч нь хуульд заасны дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Гаалийн ерөнхий газрын даргын2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам байгаа. *******ус журмын 2.1-д *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс хамаарна, тийм хүнсийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

*******өрчилд холбогдогч М.*******ийн хилээр оруулж ирсэн зайрмагны нунтаг бэлдэц нь очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс биш, түүнийг шууд идэж хэрэглэхгүй нь тодорхой, уг бүтээгдэхүүнийг боловсруулж зайрмаг үйлдвэрлэдэг тул шууд хэрэглэх боломжгүй буюу очих газар хүртэл хэрэглэх хүнс биш.

Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно гэж тодорхой заасан. М.******* нь хуулийн этгээд биш, хүнс импортлох эрх бүхий этгээд биш тул хүнс итпортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж шийтгэл оногдуулсан, улсын байцаагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байхад Прокурор нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь өөрөө хууль ёсны зарчмыг зөрчсөн.

 Прокурор дүгнэлтээ тайлбарлахдаа зөрчилд холбогдогч нь гарын үсэг зурахаас татгалзсан, зөрчил үйлдсэнээ сайн дураар зөвшөөрөөгүй гэж байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь зөрчлөө хүлээн зөвшөөрөхөөс өөр ойлголт.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ зөрчил үйлдсэн буюу 2025 оны 6 сарын 25-ны өдөр дугаартай автобусаар 55 кг зайрмагны бэлдэц оруулж ирсэн нь үнэн, урьд өмнө нь зайрмагны бэлдэж оруулж ирдэг байсан, манай аав ээж зайрмагны үйлдвэрлэл явуулдаг, би торгуулиа төлж чадахгүй, аав төлнө гэх зэргээр мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

*******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан. М.******* нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуульд заасан үг, өгүүлбэр байхгүй.

Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэдгийг тогтоосон. Хураан авсан бүтээгдэхүүнийг устгах асуудал бол зөрчил хянан шийдвэрлэхээс тусдаа асуудал. *******өрчлийг илрүүлж, бараа бүтээгдэхүүнийг хурааж, торгосон ингээд дууссан. Устгах асуудал яригдахгүй. Энэ бол зөрчлийн маргаантай хамааралгүй асуудал юм.

Иймд прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн бүртгэлийн ******* дугаартай зөрчлийн хэргийн материалыг Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газар 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар дүгнэлт бичиж ирүүлснийг тус шүүх 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байх тул *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

3. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар дүгнэлт гаргах болсон үндэслэлээ “...*******өрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх зарчимд нийцээгүй, холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй, хаяг шошгын зөрчилтэй болохыг баримтаар тогтоогоогүй, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн, эрх бүхий албан тушаалтан, эсхүл шинжээч тухайн хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг ашиглах боломжтой эсэх талаар заавал дүгнэлт гаргуулах, үүний дараа зөвлөлд хүргүүлэх талаар журамд заасныг зөрсөн...” гэх агуулгаар тайлбарласан.

4.  Хариуцагч гаалийн улсын байцаагчаас “...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан *******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээн нэвтрүүлэх журмын 2.1-д зааснаар зорчигчийн очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсийг хилээр нэвтэрүүлэхийг зөвшөөрсөн, зөрчилд холбогдогч М.******* нь 55 кг зайрмагны нунтаг бэлдэцийг холбогдох бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж,  *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж тус тус заасныг зөрчсөн, холбогдогч М.******* нь дугаартай автобусаар 55 кг зайрмагны нунтаг бэлдэцийг зайрмагны үйлдвэрлэл хийхээр оруулж ирсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбараа өгсөн нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчөөгүй, хураан авсан эд зүйлийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах нь гаргасан зөрчилд нь шийтгэл оногдуулахтай хамааралгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

5. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “..."хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” хэлнэ гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж тус тус заасан.

6. Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан энэ тохиолдолд холбон тайлбарлавал, зөрчилд холбогдогч М.******* нь нийт 55 кг зайрмагний бэлдцийг Монгол улсын хилээр оруулж ирсэн үйл баримттай талууд маргаагүй, тус зайрмагны бэлдэц нь Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “...хүнсний түүхий эд...”-д хамаарч байгаа ба хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлохоор хуульд тусгайлан заасан байна.

7. Дээрх хуульд заасныг зөрчсөн гэж үзэж *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол .... хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.... торгоно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар М.*******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “*******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцсэн байна.

8. *******одруулбал, *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан “Хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлага”Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлоно” гэх хуульд тусгайлан заасан шаардлага хамаарах ба маргаан бүхий энэ тохиолдолд М.******* нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хүнс импортлох эрх бүхий этгээд биш тул түүнийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан маргааны бүхий акт хуульд нийцсэн байна.

9. *******үүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “*******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д зааснаар “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл”-д аялалын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсийг хамааруулахаар заасан ба зөрчилд холбогдох М.*******ийн Монгол улсын хилээр оруулж ирсэн 55 кг зайрмагний бэлдэц нь дээрх журамд заасан зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй тул *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар түүнд шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

10. Прокурор 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн үндэслэлээ “...холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй, хаяг шошгын зөрчилтэй болохыг баримтаар тогтоогоогүй, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн...” гэж тайлбарлан маргасан.

11. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дурдсанаар *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан “Хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлага” буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортолоно” гэх хуульд тусгайлан заасан шаардлагыг холбогдогч М.******* нь зөрчиж 55 кг зайрмагны бэлдэц оруулж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

12. Өөрөөр хэлбэл *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д хууль заасан шаардлагыг зөрчиж хүнс импортолсон үйлдэл гаргасан, энэ нь тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан ба зөрчилд холбогдогч нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх, энэ талаар баримт авагдсан эсэх, хаяг шошгын зөрчилтэй болох нь баримтаар тогтоогдсон эсэх нь хамааралгүй юм.

13. Мөн *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “*******өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, .... зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, ... боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг заасан ба энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д дурдсанаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, баримтаар тогтоогдсон байхад зөрчилд холбогдогч нь зөрчлийн хэргийн материалд, тухайлбал холбогдогчоос авсан мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг баримтанд гарын үсэг зурахаас татгалзсан нь хамааралгүй юм.

14. *******үүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т дурдсанаар холбогдогч нь *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д хууль заасан шаардлагыг зөрчиж хүнс импортолсон үйлдэл гаргасан, энэ нь тогтоогдсон, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан байхад хураан авсан түүхий эд, бүтгээгдэхүүнийг шинжилгээнд оруулж, цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулан зөвлөлд хүргүүлсэн эсэх нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахад шууд хамааралгүй, энэхүү ажиллагаа явуулаагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

15. *******одруулбал, *******асгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө,орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 1 дүгээр зүйлд заасан тус журмын зорилгоос үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахтай холбоотой харилцаанд тус журам үйлчлэхээр заасан байхад тус “...хураан авсан түүхий эд, бүтгээгдэхүүнийг шинжилгээнд оруулж, цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулан зөвлөлд хүргүүлэх ажиллагаа хийгээгүй, энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргаж, шийтгэл оногдуулж, журмын 2.8, 4.1-т зааснаар зөвлөлд хураасан бүтээгдэхүүнийг дүгнэлтийн хамт хүргүүлэх ёстой байсан, гэтэл журмыг зөрчсөн...” гэх прокурорын тайлбар үндэслэлгүй, журамд заасан дээрх ажиллагаа хийгдээгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэхүү үйл ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулсны дараа, зөрчлийн улмаас хураан авсан эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, худалдан борлуулах, шилжүүлэх, устгахад хамааралтай байна.

16. Иймд дээрх үндэслэлээр Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.14-д прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар прокурор шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

 

*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалт, *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор *******ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГААГЧ, ШҮҮГЧ                                 М.МЯНГАН*******АЯР