| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00148/и |
| Дугаар | 150/шш2025/00226 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2025/00226
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ********хот, ***** дүүрэг, ********хороо, ********ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******аймаг ******* сум, *********тоотод оршин суух, *******овогт *****Г.С***/РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,047,553.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *******нь ******ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-12-24-ны өдөр *****тоот гэрээний дагуу IPhone 16 Pro 128GB, Huawei Watch Fit3, Huawei Watch Fit3 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2023-12-01-ны өдөр тоот кредит үйлчилгээний гэрээг байгуулж 556,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *******тоот кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 497,230.72 төгрөг, үндсэн хүүнд 100,772.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,518.20 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 5,047,553.40 төгрөгийг хариуцагч ******гаргуулах... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,047,553.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч******** нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,047,553.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 841,263.40 төгрөг. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болно...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* ББСБ” ХХК-ийн 5,822,632.91 төгрөгийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** хариу тайлбартай танилцлаа. Төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд 06 сарын хугацаанд сард 841,258 төгрөгийг төлөхөөр тохирсоныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,047,553.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,855.5 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 48,855.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 5,047,553.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 841,258 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 841,263.40 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,855.5 төгрөгийг хариуцагч *****, улсын орлогоос ******** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА