| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00266/и |
| Дугаар | 150/шш2025/00221 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 150/шш2025/00221
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******** хот, ****** дүүрэг,**** хороо, байрлах “******ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, Рашаант, хонхор гудамж ****тоотод оршин суух, ******* овогт Б.Д*********/РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,224,785.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Д******** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ****** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 562807 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 140550 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,950,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,968,987.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 286,797.04 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 7,224,785.03 (долоон сая хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян тав зууны гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч******** гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,224,785.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох хэрэгт хариуцагчийн шүүхэд хүргүүлэх хариу тайлбарыг зөвшөөрөхгүй учир нь надад олгосон нэхэмжлэлийн хүрээнд 6 сараар эвлэрэх боломжтой гэжээ.
Хариуцагч ******** нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ***********" ББСБ-аас нэхэмжилсэн 7,224,785.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин уг мөнгийг нэг доор бүтэн төлж чадахгүй байгаа ба доорх хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Үүнд: 2025.06.20-нд 722,478.5 төгрөг, 2025.07.20-нд 722,478.5 төгрөг, 2025.08.20-нд 722,478.5 төгрөг, 2025.09.20-нд 722,478.5 төгрөг, 2025.10.20-нд 722,478.5 төгрөг, 2025.11.20-нд 722,478.5 төгрөг, 2025.12.20-нд 722,478.5 төгрөг, 2026.01.20-нд 722,478.5 төгрөг, 2026.02.20-нд 722,478.5 төгрөг, 2026.03.20-нд 722,478.8 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******миний бие 2024 оны 06 дугаар сард *******ХХК-иас цахим зээлээр 5,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Миний бие нь тус 7,224,785.03 төгрөгийг 6 хувааж буюу 06 сарын дотор төлж барагуулна. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.88 төгрөгийг тус тус хувааж төлөх хүсэлтэй байна...”гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,224,785.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,273.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 65,273.5 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 65,273.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 7,224,785.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,204,130.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,204,130.88 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **********ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,273.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 65,273.5 төгрөгийг хариуцагч********, улсын орлогоос 65,273.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА