| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00267/и |
| Дугаар | 150/шш2025/00225 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 150/шш2025/00225
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч******* хот, **********дүүрэг, ******дугаар хороо, ******байрлах “****** ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******** аймгийн ******* сум, М.Б********/РД:*********8/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,616,330.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *******нь “****** ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-09-01-ны өдөр гэрээний дагуу IPhone 15Pro Max 256GB, IPhone15 Pro Max Finewoven Case маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2024-09-01-ны өдөр ЗГ***** тоот гэрээний дагуу Samsung watch fit, Galaxy A55 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 3. 2024-09-01-ны өдөр **** тоот ***** кредит үйлчилгээний гэрээг байгуулж хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 8,616,330.50 төгрөгийг хариуцагч******* гаргуулах... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,616,330.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ****** нь “********* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,847,930 төгрөгийг 06 сарын хугацаатай 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 сарын хугацаатай 1,307,989 төгрөгийг сар болгон төлнө. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг...”гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...****** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******нь нийт 8,616,330.331 төгрөгөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 768,400 төгрөг төлсөн тул үлдсэн 7,847,931 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 6 хувааж төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний үүрэгт 8,616,330.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,405.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 76,405.2 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 76,405.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 8,616,330.50 төгрөг гаргуулах шаардлагаа 768,400 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,307,989 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,405.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 76,405.2 төгрөгийг хариуцагч ********, улсын орлогоос 76,405.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА