| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00268 |
| Дугаар | 150/шш2025/00223 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 150/шш2025/00223
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *********хот, ********дүүрэг, ****хороо, ********байрлах, “********ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****аймгийн ***** сум, **** баг, *********тоотод оршин суух ****** овогт ******/РД:**********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,887,578.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Голомт банктай *****дугаартай "Дижитал зээлийн гэрээ" байгуулж 10,000,000 /Арван сая төгрөг/ төгрөгийг жилийн 21,00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу зээл зээлийн хүүгээ төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгааг үндэслэн, түүнтэй байгуулсан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,887,578.49 /Есөн сая найман зуун наян долоон мянга таван зуун далан найман төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт *****олгуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,887,578.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие *******авсан 9,887,578.49 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбарыг гаргасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,887,578.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,575.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 86,575.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 86,575.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **********ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********ХХК-ийн нэхэмжлэлтэй *********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,887,578.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,575.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 86,575.5 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 86,575.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА