| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00227/и |
| Дугаар | 150/шш2025/00188 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 150/шш2025/00188
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******** аймгийн ******* сумын ** дүгээр баг, ******тоотод оршин суух, ****** овогт ********/РД********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** аймгийн ******** сумын ** дүгээр баг ****байранд байрлах “********” ХХК-д /РД:******/ холбогдох,
********ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны ** дугаар сарын **-ны өдрийн Б/**** дугаартай ********сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********20*** оноос эхлэн тус компанийн Байгууллагын нөөц төлөвлөлт, эдийн засгийн хэлтэст ажиллаж байна. Сахилгын шийтгэл оногдуулж тушаал бууруулсан гүйцэтгэх захирлын ****** дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын зохих зүйл заалтуудыг зөрчсөн тул үл зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Нормчлолын эдийн засагчийн ажлын байранд эргүүлэн тогтоолгохоор гомдлоо компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан боловч ажил олгогчийн төлөөлөгч хараат бус байдлаар шийдвэр гаргаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж чадаагүй учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. / хурлын тэмдэглэлийг 4дүгээр сарын 7-ны өдөр гардуулж өгсөн/. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Цалин хөлсний журамд ажилтан цалин хөлсөө урьдчилж авах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй, цалинг нэг удаа бодож олгохыг хориглосон заалт ч байхгүй юм. Ажилтан нар эмчилгээ хийлгэх, ар гэрийн гачигдал гарсан банкны зээлийн эргэн төлөлтөд цалин хөлс нь хүрэлцэхгүй болж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцоо хийхэд хүрсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цалингийн урьдчилгаа авах, сард 2 удаа олгож буй цалинг нэг мөр авах зэрэг хүсэлтийг гаргадаг. Ийм нөхцөл байдлын улмаас урьдчилгаа цалинг /аванс/ олгох үед тухайн сарын цалинг нь бүхэлд нь бодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэтэл энэ үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж дүгнэж надад ажил албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ эрсдэлийн үнэлгээний хэлтсийн ********тоот Компанийн ажиллагсдын цалин хөлсний тооцоолол, цалин олгох явц, түүний хэрэгжүүлэх хэлтэс нэгжийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын зөвлөмжид зааснаар хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3 -д цалинг сард 2 удаа олгох бөгөөд сар бүрийн 15,30-ны өдрүүдэд олгоно. Урьдчилгаа цалинг үндсэн цалингийн 40 хувиар олгоно гэсэн заалт зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Уг зөвлөмжийг үндэслэн “****** “ХХК-ийн гүйцэтгэх захирлын *********дугаартай тушаалаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын хэлтсийн илтгэх хуудасны дүгнэлтэд байгууллагын хөрөнгийг завшсан эсэхэд саруудын сүүл саруудын сүүл цалингийн тооцооллын шалгалтыг хийж үзэхэд олговол зохих цалингийн дүнд зөрчил илрээгүй бөгөөд илүү тооцож олгосон урьдчилгаа цалин нь тухайн ажилтнуудын сүүл цалингийн тооцооллоос хасалт хийж олгогдсон тул хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэлгүй боловч бусдад давуу байдал олгон компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 “албан тушаалын давуу байдлаа ашигласан, ажлын байрны дарамт үзүүлсэн “ гэсэн заалтын дагуу албан тушаал бууруулах сахилгын зөрчилд тооцох үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2-д ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан бол албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авна гэж заажээ. Гэтэл Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын хэлтсийн хийсэн шалгалтынхаа дүгнэлтүүд байгууллагад хохирол учраагүй гэж дүгнэсэн хэрнээ Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.7 -д заасны дагуу байгууллагад хохирол учруулсан гэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан нь хохирол учруулаагүй гэсэн өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн агуулгатай байна. Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын хэлтэс хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргахдаа зөрчил гаргасан ажилтанд хариуцлага оногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавих мөн шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасныг зөрчиж шууд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах үндэстэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дах заалтыг зөрчсөн тул гомдолтой байна. Дотоод хяналт шалгалтын нэгж сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгож оногдуулах, шийтгэлийг тодорхойлж санал болгох, шийдвэрлэх эрх бүхий субъект биш юм. Мөн дээрх илтгэх хуудасны дүгнэлтдээ "Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3 -д цалин хөлсийг сард 2 удаа тогтоосон өдөр олгох бөгөөд сар бүрийн 15,30 өдрүүдэд олгоно урьдчилгаа цалинг цалингийн 40 хувиар тооцож олгоно... гэсэн заалтыг зөрчиж урьдчилгаа цалинг илүү тооцож олгосон гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана " гэсэн заалтыг үндэслэн дотоод журамдаа журамласан энэ заалт нь болсон үйл баримттай огт холбоогүй заалт юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.5-д Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урьдчилан олгож болно гэж заасны дагуу ажилтнууд нэг сарын цалин хөлсөө бүхэлд нь урьдчилан авсан, цалинг бодсон үйл баримт юм. Энэ нь урьдчилгаа цалин авахдаа тухайн сард авах байсан цалингаа бүгдийг нь авсан асуудал бөгөөд компанийн тухайн сарын төсөвлөгдсөн цалингийн санд хохирол учруулаагүй, бодит хохиролгүй үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.5-д "Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урьдчилан олгож болно" гэж хуульчилж өгчээ. *****ХХК нь Цалин хөлсний журамдаа энэ талаар нарийвчилсан зохицуулалт хийгээгүй байгаа тул үүнтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар л зохицуулах тул өөрийн гаргасан үйлдлийг ажил албан тушаал бууруулах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна. Хэрэв цалин хөлсний журамд урьдчилгаа цалин авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан эсхүл урьдчилгаа олгохыг хориглосон заавал хоёр хувааж цалинг олгоно гэх мэт зохицуулалт хийж журамласан бол энэ нь зөрчил болно гэж үзэж байна.Ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл нь ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйгээр тогтоогдсон, ажилтан үүнийгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно. Гэтэл гүйцэтгэх захирлын *********дугаартай тушаалдаа хяналт шалгалтаар зөрчсөн гэж тогтоогдоогүй хэм хэмжээ, дотоод журмын заалтыг үндэслэн тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7.3 Албан тушаалын давуу байдлаа ашигласан, ажлын байрны дарамт учруулсан үзүүлсэн гэж гэсэн заалтыг барьсан байх ба харин дотоод хяналт шалгалтын нэгж нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 гэсэн заалтыг зөрчсөн гэж тодорхойлсон байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэнэ гэж заажээ. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.5 -д ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урьдчилан олгож болно гэж зөвшөөрсөн заалттай бөгөөд компанийн хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн актуудад энэ талаар хориглосон заалт байхгүй тул намайг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тэгээд ч цалингийн тооцоолол хийсэн эдийн засагч нь цалин олгох субъект биш бөгөөд цалинг цалин хөлсний нягтлан бодогч хянаж, ерөнхий нягтлан бодогч гүйцэтгэх захирал нар цалин тавьж олгох маягтад тусгагдсан дүнгээр цалинд зарцуулах мөнгөн урсгалын дүнг баталгаажуулж цалинг тавьж олгодог.
Иймд *****"ХХК-ийн гүйцэтгэх захирлын ****** дугаартай албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгож, нормчлол үнэлгээний эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****нь хариуцагч ******ХХК-нд холбогдуулан “*******дугаартай *******сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч ******нь ********ХХК-ийн гүйцэтгэх захирлын ********сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч **********ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд авч ажиллуулах санал тавьж, нэхэмжлэгч ******* нь өмнөх албан тушаалаасаа нэг шатлал буурч ********ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд ажиллахыг зөвшөөрч талууд эхний уулзалтаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч *******ХХК нь нэхэмжлэгч ********“ ХХК-ийн Төлөвлөлт эдийн засгийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд ******томилон ажилд авахаар тохиролцсон болох нь зохигчийн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан нэхэмжлэгч ***түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нарын ********эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж 35,100 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***********нь **********ХХК-ийн гүйцэтгэх захирлын **********дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ****нь ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд авч ажиллуулах санал тавьж, нэхэмжлэгч ****нь ****ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд ажиллахыг зөвшөөрч, тухайн албан тушаалд нэхэмжлэгч*********-ийг ****** өдөр томилон ажилд авахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА