| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00228/и |
| Дугаар | 150/шш2025/00215 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2025/00215
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ****** хот, ******** дүүрэг, *** дүгээр хороо, ******байрлах, “******ББСБ” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймгийн ******* сумын *******тоотод оршин суух, ******* овогт Ц.Г*******/РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,332,472.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь ***** ББСБ" ХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,999,700 /хоёр сая есөн зуун ерэн есөн мянга долоон зуун/ төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр гэрээний хугацаа дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах байдалтай буюу: Үндсэн зээл: 1,350,010.81 төгрөг, төлөх ёстой хүү: 827,654.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,397.09 төгрөг; авлага: 8,410 төгрөг, нийт: 2,332,472.01 төгрөг байна. Иймд хариуцагч ****** зээлийн гэрээний үүрэгт 2,332,472.01 /хоёр сая гурван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг тэг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** ББСБ” ХК нь хариуцагч ********* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,332,472.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч миний бие нь 2,332,472.01 төгрөгийн нэхэмжлэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлөх боломжтой байна. Үүнд: 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 932,472.01 төгрөг...”гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******** холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагчийн гаргасан хуваарийн дагуу төлөлтөө хийхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*********ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,332,472.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****** ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 26,135 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 26,135 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******** ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 2,332,472.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 932,472.01 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,270 төгрөгийн 26,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 26,135 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 26,135 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****** ББСБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА