Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 150/шш2025/00204

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч ******** хот ****** дүүрэг ******тоотод байрлах “********” ББСБ” ХХК-ийн (РД:*******) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** аймгийн ********* сумын ******хаягт оршин суух, *******овогт *******(РД:******) холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,098,932.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,087,932.28 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, нийт 2,098,932.28 төгрөгийг хариуцагч ******гаргуулах..." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*********ББСБ” ХХК нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,098,932.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч миний бие ******ББСБ-аас нэхэмжилсэн 2,098,932.28  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба орон нутагт ажилласан мөнгөн тэтгэмж 2025 оны 07 дугаар сард олгогдох учир 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “******ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********ББСБ” ХХК нь хариуцагч *******(РД:*******)-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,098,932.28 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,266.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,266.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 24,266.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,098,932.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ********нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,266.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,266.5 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 24,266.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

        ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА