| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00230 |
| Дугаар | 150/шш2025/00206 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 150/шш2025/00206
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ****** хот ***** дүүрэг, *** хороо *****тоотод байрлах ***** ХХК-ийн (РД:*******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ******* сумын **-р баг, ****тоот хаягт оршин суух, ******овогт ******(РД:**********)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,468,569.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...****** ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №Т-01 тоот Лизингийн гэрээгээр хариуцагч****** 1,699,000 төгрөгийг, сарын 3.5% хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр "*******" ХХК-аас INFINIX Zero 30 5G загварын гар утас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээгээр олгох мөнгөн дүнг "Смарт Дийл" ХХК-ийн Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь лизингийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч нэг удаа төлөлт төлсөн ба үүнээс хойш огт төлөлт хийгээгүй болно.Ингээд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч ******* нь: Үндсэн зээл 1,627,755.11 төгрөг, хүү 788,105.75 төгрөг, алданги 136,872.40 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 2,468,569.41 мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54,448 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү..." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК нь хариуцагч ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,468,569.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ********* нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ******** миний бие *******ХХК-иас нэхэмжилсэн 2,468,569.41 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Доорх хуваарийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 617,142.66 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,468,569.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагчийн хариу тайлбартаа танилцан хариуцагчийн эвлэрэх санал хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,468,569.41 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр зохигч эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,223.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 27,223.5 төгрөгийг хариуцагч *****, улсын орлогоос27,223.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **********ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 2,468,569.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 617,142.25 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 617,142.25 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,223.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 27,223.5 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос 27,223.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА