| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00233 |
| Дугаар | 150/шш2025/00196 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2025/00196
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч:******** аймаг ****** сум **-р баг ******хаягт байрлах *****банкны ********салбарын ******* бизнес зээлийн төвийн (РД:*******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ***** сумын **-р баг, ******тоот хаягт оршин суух, ***** овогт **********(РД:******) холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,672,229.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*****нь нэхэмжлэгч ******ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *****тоот Зээлийн гэрээ байгуулж 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг, жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 88 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр: Үндсэн зээлийн төлбөр 19,049,026.06 төгрөг, зээлийн хүү 611,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,404.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3500 төгрөг. Нийт 19,672,229.06 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ********-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,672,229.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ***** нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...****** миний бие **** ХК-иас нэхэмжилсэн 19,672,229.06 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч ******** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...****** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь хариуцагч ************* гаргасан зээл төлөх хуваарийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч ****** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,672,229.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,155.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 128,155.5 төгрөгийг хариуцагч ********, улсын орлогоос 128,155.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,672,229.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*********” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,155.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 128,155.5 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 128,155.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА