| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00224 |
| Дугаар | 150/шш2025/00195 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2025/00195
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг ******* сум **-р баг ***-р байрны зүүн тал хаягт байрлах ********** салбарын **** бизнес зээлийн төвийн (РД:*****) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ***** сумын 2-р баг, ****** овоот гудамжны *****хаягт оршин суух, ****** овогт Б.Н*****(РД:*********) холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,120,452.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "***** банк" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Иргэн Б.Н***** нь ***** Банкны *****Бизнес зээлийн төвтэй 2024 оны 07 дугаар сарын 11,950,000 (Арван нэгэн сая есөн зуун тавин мянган) төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа бичгээр болон утсаар мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 05 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 56 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна..." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч****** банк нь хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,120,452.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ****** надад холбогдуулан ***** банк ХК-иас 10,120,452.97 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие нь уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,890,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 775,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 775,000.97 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “..****** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь хариуцагч *********РД:******* гаргасан зээл төлөх хуваарийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,120,452.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “****** банк” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,438.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 88,438.5 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 88,438.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******** банк” ХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 10,120,452.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Н***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,890,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 775,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******** банк” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,438.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 88,438.5 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********* банк” ХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА