Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 150/шш2025/00200

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ***** сум, ** дүгээр баг, *** дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймгийн ***** сум, ** дүгээр баг, ****тоотод оршин суух хаягтай, ******-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, нэхэмжлэгч *******, ***** нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* бид хоёр эвлэрсэн. Бид хоёр хамт амьдарч байгаа. Нөхөр ******* нэг удаа боломж олгоод үзэхээр шийдсэн. Хэрэв сэтгэл санааны юм уу, сэтгэл зүйн дарамт үүсгээд, дахиж мөрийтэй тоглох юм бол эвлэрүүлэн зуучлалаар орохгүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэв.

Хариуцагч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Бид хоёр эвлэрсэн. ******* бид хоёр 03 сараас хойш хамт амьдарч байгаа. Дахиж мөрийтэй тоглосон зүйл байхгүй… гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ****** холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 150/ШЗ2025/00275 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрсэн байна.

Уг эвлэрлийн гэрээгээр:

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, хариуцагч ****** нь цаашид өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, мөрийтэй тоглоом тоглохгүй өөрийн муу зуршлуудаа засаж, цаашид гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож талууд нэг дэх уулзалтаараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч ****, хариуцагч ******** нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, хариуцагч ******** нь цаашид өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, мөрийтэй тоглоом тоглохгүй өөрийн муу зуршлуудаа засаж, цаашид гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА