МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.*******цэцэг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын хоорондын “1999-2000 онуудын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан жилийг хасаж өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу уг хугацааг тооцож тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “1999-2000 онуудын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан жилийг хасаж өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу уг хугацааг тооцож тэтгэвэр тогтоохыг даалгах”-аар маргаж байна.
- Л.*******цэцэг нь Баянхонгор аймгийн ын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хүний их эмч, дүрс оношилгоо судлалын их эмч ын *******цэцэгтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” Б/94 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан.
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас Л.*******цэцэгийн өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1999, 2000 онуудад ажилласан хугацааг оруулан тооцоогүй.
- Тиймээс нэхэмжлэгч 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцох тухай” 22 дугаар тогтоолоор “...Даатгуулагч ын *******цэцэг (*******)-ийн 1999-2000 онуудад шимтгэл төлж ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийн дагуу нотлох баримтад үндэслэн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 2000 оны 02, 3 дугаар саруудад шимтгэл төлж ажилласнаар тооцохоор шийдвэрлэсэн.
- Нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд өргөдөл гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/42 дугаар албан бичгээр “...Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцох тухай” 22 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн талаар хариу өгсөн тул 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
- Нэхэмжлэгч
- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт их эмчээр 1999 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 02 дугаар тушаал, Мөн 2000 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 29 дүгээр тушаалаар Түргэн тусламжийн тасгийн их эмч Л.*******цэцэгийг Уламжлалт эмчилгээний эмчээр томилж, Уламжлалт, мэдрэлийн тасаг руу шилжүүлсэн тушаал зэрэг нотлох баримтууд аймгийн Төрийн архиваас гарч, Нийгмийн даатгалын газрын архивт дээрх тасгуудын шимтэл төлсөн баримт дотор миний нэр байсаар байтал ажилласан жилээс хасаж тооцсон.
1999 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 22 сарын ажилласан хугацаа хасагдсан. Нэгдсэн эмнэлэг 2000 онд ажилчдынхаа цалинг кодоор олгосон байгаа миний код 100186 гэсэн байна энэ код нь 2000 оны 12 дугаар сард ын *******цэцэг 100186 гэсэн кодтой ******* гэсэн овог, регистрийн дугаар бүрэн бичигдсэн нийгмийн даатгалын архивт байна.” гэжээ.
7. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн ын *******цэцэг (*******) нь 1995 оны 9 дүгээр сараас эхлэн Баянхонгор аймгийн Халдварт өвчин судлалын төвд ажилд орсноос хойш тасралтгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 1999 онд Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт, 2000 онд Уламжлалт мэдрэлийн тасагт ажиллаж байсан тушаал шийдвэр байгаа боловч нийгмийн даатгалын төлөлтийн баримтад овог, нэр, регистр, цалин зөрүүтэй мэдээлэгдсэн учир миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийг тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн. Тус хурал хуралдахаас өмнө Архивын ажилтан *******, Захиргаа, хяналтын хэлтсийн дарга *******, Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар Нэгдсэн эмнэлгийн 1999, 2000 оны баримтыг тулган үзэхэд 1999 оны баримтад *******цэцэг нэртэй овоггүй, регистрийн дугааргүй, нийгмийн даатгалын дэвтрийн дугааргүй, албан тушаал тодорхойгүй 3 нэр байсан.
Аймаг дахь Төрийн архивын тасагт Л.*******цэцэг нэрээр Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасаг, түргэн тусламжийн тасагт 1999-2000 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт гаргуулах хүсэлтийн хариу Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 256 дугаар лавлагааг ирүүлсэн. Уг лавлагаанд 2000 оны 02 дугаар сард 33607, 03 дугаар сард 34769 төгрөгийн цалин, 1999 онд цалингийн баримтгүй. Маргаан хянан шийдвэрлэх хурлаар 1999 оны дэвтрийн бичилт байхгүй, цалин байхгүй тул тооцох боломжгүй гэж үзэн, 2000 оны 02, 03 дугаар саруудад цалин архивын лавлагаагаар гарсан тул тус хоёр сарыг тооцон 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоол гарган шийдвэрлэсэн.
Тус иргэн нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандаж тус зөвлөл нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 32/42 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1999 оны 02 дугаар сараас 2000 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлснийг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул тооцох боломжгүй гэх хариуг өгсөн байна.
Нэхэмжлэлд дурдагдсан ын *******цэцэг 100186 гэсэн кодтой овог регистрийн дугаар бүрэн бичигдсэн гэх нотлох баримт тус байгууллагын архивд байна гэсэн байна. 100186 дугаар кодтой баримтад *******ын *******цэцэг гэж байгаа тул ын *******цэцэг гэж үзэх боломжгүй юм.
Тус иргэний 1999 он, 2000 оны 1,4,5,6,7,8,9,10,11 дүгээр саруудад Нэгдсэн эмнэлэгт ажиллаж гэх нотлох баримт байхгүй байх тул уг онуудыг тооцон оруулах боломжгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд “1999-2000 онуудын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан жилийг хасаж өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу уг хугацааг тооцож тэтгэвэр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
- Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
- Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн даатгалын байгууллагад өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтад нэхэмжлэгч Л.*******цэцэгийн шимтгэл төлсөн баримт байна. Гэвч 1999 оны баримтад *******цэцэг гэж овоггүй бичигдсэн. 2000 онд *******цэцэг ******* гэж овгийн зөрүүтэй бичигдсэн.
- Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараахи байдлаар тайлбарлана. Үүнд:
- Аймаг дахь Төрийн архивын тасагт Л.*******цэцэг нэрээр Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасаг, түргэн тусламжийн тасагт 1999-2000 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт гаргуулах хүсэлтийн хариу Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 256 дугаар лавлагааг ирүүлсэн. Уг лавлагаанд 2000 оны 02 дугаар сард 33607, 3 дугаар сард 34769 төгрөгийн цалин, 1999 онд цалингийн баримтгүй. Маргаан хянан шийдвэрлэх хурлаар 1999 оны дэвтэрт цалингийн бичилтгүй тул тооцох боломжгүй.
- Нэхэмжлэлд дурдагдсан ын *******цэцэг 100186 гэсэн кодтой овог регистрийн дугаар бүрэн бичигдсэн гэх нотлох баримт тус байгууллагын архивд байна гэсэн. 100186 дугаар кодтой баримтад *******ын *******цэцэг гэж байгаа тул ын *******цэцэг гэж үзэх боломжгүй юм.
- Л.*******цэцэгийн 1999 он, 2000 оны 1, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад Нэгдсэн эмнэлэгт ажиллаж гэх нотлох баримтгүй тул уг онуудыг тооцох боломжгүй.
- Тогтоогдсон үйл баримтууд:
- Баянхонгор аймгийн ын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар[1] Л.*******цэцэгийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
- Улмаар нэхэмжлэгч Л.*******цэцэг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор өргөдөл[2] гаргасныг хянаад 30 жил, 2 сар 0 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэн, 1,248,552 төгрөгийн тэтгэврийг тогтоосон[3] байна.
- Тэтгэвэр тогтоохдоо Л.*******цэцэгийн 1999-2000 онуудыг хасч тогтоосон нь үндэслэлгүй гэж үзээд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянаад 22 дугаар тогтоолыг[4] гаргаж, 2000 оны 2, 3 дугаар саруудад шимтгэл төлж ажилласнаар тогтоожээ.
- Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасныг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 32/42 албан бичгээр[5] Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянаад 22 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн талаар хариуг Л.*******цэцэгт хүргүүлсэн.
- Нэхэмжлэгч Л.*******цэцэгийн тэтгэврийн хувийн хэрэгт эх хувиар авагдсан нийгмийн даатгалын дэвтэр 278410 дугаартай байх бөгөөд 1999 оны 1 дүгээр сараас бусад сарууд бүхэлдээ тэмдэглэлгүй, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 1999 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтууд дахь 4-5 *******цэцэг нэртэй ажилтныг ялгах боломжгүй, 2000 оны шимтгэл нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж, баталгаажсан боловч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтуудад овог, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар зөрүүтэй байдлаар бичигджээ.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тушаал, дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмж, чиглэл гаргах;” гэж төрийн захиргааны байгууллагад бүрэн эрх олгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэвэр тогтоолгох, баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам”-ыг баталсан.
- Уг журмын 2.3-т “Даатгуулагчийн 1995-2020 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллагын баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр, 2021 оноос хойш хугацааны шимтгэл төлөлтийг QR код бүхий шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн тооцно.”, 2.4-т “Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "цалин хөлс" гэх/, төлсөн шимтгэлийн хэмжээг буруу, зөрүүтэй бичсэн, эсхүл бичээгүй тохиолдолд холбогдох нийгмийн даатгалын газрын архиваас тухайн даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тайланг үндэслэн гаргасан архивын лавлагааг үндэслэнэ.” гэж тус тус заасан.
- “Тэтгэвэр тогтоолгох, баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам”-ын дээрх нөхцөл хангагдаагүй буюу Л.*******цэцэгийн 278410 дугаартай 1996-2005 онуудын нийгмийн даатгалын дэвтэрт[6] 1999 оны 01 дүгээр сараас бусад сарууд огт тэмдэглэлгүй, 2000 онд дэвтэрт бичилт хийгдсэн ч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2000 оны 1, 4, 5, 6, 8, 9, 10, 11 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтад[7] *******ын *******цэцэг, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар 284387 гэж, төлсөн шимтгэлийн дүнгүүд зэрэг нь зөрүүтэй[8] бичигдсэн тул уг хугацааг хасч тэтгэвэрт тогтоосныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
- Тодруулбал, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1999 оны 1,2 дугаар сарын баримтын 41 дүгээрт С.*******цэцэг, 50, 175 дугаарын доод талд /дугаарлагдаагүй/, 305 дугааруудад *******цэцэг[9], мөн оны 3, 4, 5 дугаар сарын баримтын 46 дугаарт С.*******цэцэг, 55, 199 /маш бүдэг харагдах/, 303, 345 дугааруудад *******цэцэг[10], 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын баримтын 55, 199, 303, 345 дугааруудад *******цэцэг[11] гэж тэмдэглэгдсэн ч овог тавигдаагүй, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, шимтгэлийн дүн зөрүүтэй байх тул ын *******цэцэг гэж ялгах, улмаар уг хугацааг тооцож, тэтгэвэр тогтоохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан Баянхонгор аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар[12], 1999 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар[13], түүний хавсралт[14], 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар[15] тушаал, түүний хавсралт[16], Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2000 оны 02 дугаар сарын 29 дүгээр[17], 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар[18] тушаалууд, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүдээр[19] Л.*******цэцэг нь 1999 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр, 2000 онд мэдрэлийн тасагт уламжлалтын эмчээр тус тус ажилласан, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2000 оны 12 дугаар сарын баримтад ын *******цэцэг нэртэй тэмдэглэгдсэн[20] нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилттэй тохирч байгаа нь тус тус тогтоогдсон.
- Гэвч эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах, өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар 32.2.2-т “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх;”, 32.2.3-т “нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг гарган энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх;” үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн бөгөөд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнахдаа гаргасан алдаатай холбоотой асуудлаар Л.*******цэцэгийн 1999-2000 онуудыг шимтгэл төлснөөр тооцож тэтгэвэр тогтоохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах үндэслэлгүй.
- Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн этгээд татан буугдаагүй, үйл ажиллагаагаа явуулж байх тул нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх, зөвтгөх, засвар хийх үүргийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг хүлээх бөгөөд энэ асуудлаар өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд уг асуудлаар дахин маргах эрх нь нээлттэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.*******цэцэгийн “1999-2000 онуудын Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан жилийг хасаж өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу уг хугацааг тооцож тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН
[1] Хавтаст хэргийн 196 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 195 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 190-191 дүгээр талууд
[4] Хавтаст хэргийн 39-47 дугаар талууд
[5] Хавтаст хэргийн 49 дүгээр
[6] Хавтаст хэрэгт 95 дугаар тал, тэтгэврийн хувийн хэрэг дэх эх хувь
[7] Хавтаст хэргийн 50-57 дугаар талууд
[8] Хавтаст хэргийн 85-94 дүгээр талууд
[9] Хавтаст хэргийн 144-149 дүгээр талууд
[10] Хавтаст хэргийн 150-161 дүгээр талууд
[11] Хавтаст хэргийн 162-189 дүгээр талууд
[12] Хавтаст хэргийн 9 дүгээр тал
[13] Хавтаст хэргийн 10 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 11 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 12 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 14 дүгээр тал
[18] Хавтаст хэргийн 15 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 120-123 дугаар талууд
[20] Хавтаст хэргийн 94 дүгээр тал