Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 150/шш2025/00208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ***** аймгийн ***** сумын **-р баг, ****гэх газарт оршин суух, **** овгийн С.Ц***** /РД*****/-гийн хүсэлттэй,

Хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, гэрч *******, шүүх нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 19*** онд 10-р ангиа төгсөөд ***** онд Ардын армийн барилгын  цэргийн ****-р ангид цэргийн алба хаасан. 19** онд халагдаж малчин болсон. Одоо тэтгэвэр тогтоолгох тухай эрх үүссэн боловч хуулийн дагуу цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд орж тооцогддог юм байна. Батлан хамгаалан яамны харьяа Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба  хаасан тухай лавлагаа авахад миний овог С**** гэдгийг Ж***** гэж буруу лавлагаа гарсан. Миний жинхэнэ овог С*** юм. *****2 ах дүү хоёр байсан тул цэргийн зарлан бичихдээ андуурч бичсэнээс болж зөрчил гарсан. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ бүгд С***** овогтой. Мөн цэргийн алба хааж байх хугацаанд эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, зураг гэрчилнэ. Иймд намайг Ардын цэргийн армийн барилгын цэргийн*****-р ангид 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 жил 02 сар хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү...” гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.***** нь хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ********дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа/хх-ин 5/,

 

2.********* Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 6/,

3.****** аймгийн ******* сумын **-р багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 7/,

4.Монгол Улс Батлан хамгаалан яамны төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” /хх-8/,

5.Хүсэлт гаргагчийн цэргийн алба хааж байх үеийн гэрэл зураг /хх-10/,

6.****** 2434/85 дугаартай Ардын армийн ***** дугаар ангид цэргийн алба хааж байхдаа мэргэжил эзэмшсэн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Монгол Улс Батлан хамгаалан яамны төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг ***** гэж буруу бичсэн байна.

 

 Гэрч ****** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ******* төрсөн ах дүүгийн холбоотой. Эцэг эхээс 8-уулаа. Одоо 6-уулаа байгаа. Миний бие 3 дахь хүүхэд. ******** нь 4 дэх хүүхэд байгаа юм. ****** нь намайг цэргийн албанд татагдсаны дараа 1982-1985 онд Улаанбаатар хотын барилгын цэргийн 0182 дугаар ангид алба хаасан. Би 1980-1983 онд ******** цэргийн алба хаасан гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

Хүсэлт гаргагч ******** нь 19**** оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн **** дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь Монгол Улс Батлан хамгаалан яамны төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ******* 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч ******овгийн С.Ц********Барилгын цэргийн **** дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА