Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2025/00216

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ********* аймгийн ***** сумын *********ХХК-ийн /РД:*********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймаг ****** сум, **-р баг, *******тоотод оршин суух ***** овогт *********/РД:********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч ***** нь тус компаниас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******тоот зээлийн гэрээ байгуулж 2,180,000 төгрөгийг, 3.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зээл авсан бөгөөд зээл, хүүгийн эргэн төлөлтийг сар бүр тэнцүү төлбөрөөр төлж 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр дуусгах байсан. Гэвч ***** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба 2024 оны 12 сараас хойш биднээс холбоо тасалж алга болон утсаа авахгүй байсаар өдий хүрсэн. ***** нь зээл авснаас хойш нийт 3 удаагийн төлбөр буюу 694,800 төгрөгийн төлөлт хийсэн. 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар ****** нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,706,108 төгрөг, үндсэн хүү 378,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 17.498 ******** сум руу бензин 40,000 төгрөг Нийт 2,142,000 төгрөгийг ********** гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч  ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…*******барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2,142,000 төгрөгийг төлж барагдуулна… гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2,142,000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч *******барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,611 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 24,611 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *********ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,142,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,611 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 24,611 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА