| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00237/и |
| Дугаар | 150/шш2025/00217 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2025/00217
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******** хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, ******байрлах, “*******ББСБ” ХХК /РД**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** аймгийн ******** сум, ** дугаар баг, *******тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
Түр оршин суух хаяг: *********аймгийн ****** сумын********, *******тоотод орших суух, ****** овогт ******** /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь "***** ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 08 сарын 05-ны өдөр ******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ***** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 28-ний өдөр 590,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 сарын 18-ны өдрөөр ****** зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 506,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,440 төгрөг нийт 1,194,038 төгрөг байна. ***** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул****** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно."***** ББСБ" ХХК-ийн **** банк дахь***** тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******ББСБ” ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ***** миний бие “******** ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,194,038 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь хариуцагч ***** зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,194,038 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,603.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,603.5 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 16,603.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1,194,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 298,509.5 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,603.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,603.5 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 16,603.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА