| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00238/и |
| Дугаар | 150/шш2025/00220 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2025/00220
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ********* хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, ********байрлах “*******ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймгийн ****** сум, **-р баг, ******оршин суух ****овогт *******/РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь өөрийн ********буюу "********" нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч ********овогтой ********нь "********"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дунгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь *******аппликэйшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд: Худалдан авалтын дугаар*****, худалдан авалтын огноо 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15:03:19, худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар ******худалдан авалтын дүн 960,000 төгрөг, төлбөр төлөх сүүлийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 12-нд нийт төлсөн төлбөр 480,000 төгрөг, үндсэн төлбөр 480,000, үлдэгдэл төлбөр торгууль 20,000 төгрөг, алданги 220,000 төгрөг, нийт 720,000 төгрөг. Иймд хариуцагчаас ********аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******ББСБ” ХХК- нь хариуцагч ********холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…******овогтой ****** миний бие нь ******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 720,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбарыг гаргасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч “********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,915 төгрөгийг хариуцагч ******, улсын орлогоос 10,915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*********ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,915 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 10,915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА