Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2025/00219

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******** дүүрэг,** дугаар хороо, ****байрлах “*****ББСБ” ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****аймгийн **** сум, ** дугаар баг, ***** тоотод оршин суух хаягтай ****овогт *****/РД:*****/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,772,769.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*********ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********ХХК-ийн зүгээс зээлдэгч ******** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ***** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:Талуудын хооронд байгуулсан 457142 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *********дугаар ******дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,168,395.31 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,511,828.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,545.06 төгрөг, нотариатын зардалд 29,000.00 төгрөг, бүгд 5,772,769.36 (таван сая долоон зуун далан хоёр мянга долоон зуун жаран ес зууны гучин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч ******** гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК нь хариуцагч ****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,772,769.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч ******** нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...****** овогтой ***** миний бие нь ******** ББСБ-аас 5,000,000 төгрөг бүхий мөнгө зээлсэн нь үнэн. ******ББСБ нь 5,772,769 төгрөг нэхэмжилсэн байна. Уг мөнгийг зөвшөөрч байна. Миний бие нь төлөлтөө хийж чадахгүй хугацаа хэтрүүлсэн болно. Иймд дээрх мөнгө болох 5,772,769 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 1,272,769 төгрөг төлж бүрэн дуусгах хүсэлтэй байна. Зуны амралт эхэлж цалингүй байх хугацааг тооцоолж бичсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*****хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч********” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч *********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,772,769.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *******ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 53,657 төгрөгийг хариуцагч********, улсын орлогоос 53,657 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  зээлийн гэрээний үүрэгт 5,772,769.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 1,272,769 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 53,657 төгрөгийг хариуцагч *******, улсын орлогоос 53,657 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

                    ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА