Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 150/шш2025/00201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ***** аймгийн **** сум, * дүгээр баг, ****тоотод байрлах,**** ХК-ийн (РД:********) хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ********эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч ********ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******нь *****банкнаас 2023 оны 12 дугаар сарын 03-ний өдөр 21,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад өнөөдрийн байдлаар зээлээ төлөхгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа. Зээл авах үедээ байсан Сэлэнгэ аймаг Сайхан сум Дөмбөн 0 тоот хаяг дээрээ оршин суудаггүй, ажиллаж байсан үйлдвэрээсээ гараад явсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна...” гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

*******нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 6-13/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****нь  тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь *****аймгийн *****сумын *****Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 14/,

Иймд хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******овогт ******(РД:******)-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******аймгийн *****газрын *****сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА