Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 150/шш2025/00211

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Хүсэлт гаргагч: *******аймаг *****сумын ****дугаар баг, ******ХК-ийн /РД:*****/ хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ****** эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *****ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Зээлдэгч *********нь 2024 оны 10  дугаар сарын 15-ны өдөр *******дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулж 17,915,000 (Арван долоон сая есөн зуун арван таван мянган) төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээл авах үедээ *****ХХК-д ажиллаж байгаад 2024 оны 10 дугаар сараас ажлаас гарсан. Зээл авах үеийн цахим үнэмлэхийн лавлагааны хаяг болох *********тоот хаягт очиход *****нь уг хаяг дээр түр оршин суудаг байсан гэсэн хариу өгсөн. Танай байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *****тоот захирамжаар тус хаяг дээр оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул оршин суух хаягийг тогтоолгож өгнө үү....” гэжээ.

 

Хүсэлт гаргагч  *******ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ***** нь тус шүүхэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм байна. Хаяг, утасны дугаар нь тодорхой байна. *******албан ёсны бүртгэлтэй хаяг гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******ХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.

 

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...ХК-ийн хүсэлттэй хариуцагч ******-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. *****нь тус шүүхэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм байна. Хаяг, утасны дугаар нь тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэх хүсэлтийг гаргасан байна.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд хүсэлт гаргагч *******ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ****** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хүсэлт гаргагч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч *****ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ***** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хүсэлт гаргагч *****ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                    

     ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА