Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********аймгийн ******* сумын *********тоотод оршин суух, ******овогт *****нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****аймгийн ********сумын ********тоотод орших суух *******(РД:*****) холбогдох,

Зээлийн үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч****, хариуцагч*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талийгаач дарга ********төрсөн эгч, нөхөр *******нарт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 16,740,000 төгрөгийг зээлдүүлж******** данс руу шилжүүлсэн. Дараа оны 01 дүгээр сард 15,247,000 төгрөгийг ******* буцааж манай нөхрийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гэсэн. 2 сард дарга өрөөндөө дуудаад *****ахын мөнгийг өгөхгүй бол болохгүй нь гээд та надад 4 сая төгрөг олоод өгөөч гэхээр *****байдаг эгчийнхээ нөхөрт хэлээд тэтгэврийн зээл авхуулаад өдрийн 14 цагийн үед 5,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө орж ирэхээр *****данс руу мөнгө шилжүүлэх гээд асуутал та нэг мөсөн 4 сая төгрөг шилжүүлчих 700,000 мянган төгрөгт нь гэр орондоо юм авмаар байна гэхээр 4,100,000 төгрөг шилжүүлсэн. 100,000 төгрөгт тавгийн чихэр захисан. Сар болгон би хүргэн ахын данс руу сая төгрөг шилжүүлж нийтдээ 6 сая төгрөг шилжүүлсэн. Манай дарга 2024 оны 05 сарын 18-ны өдөр бурхан болсон. Үлдэгдэл төлбөрөө өгөх талаар талийгаачийн 49 хоног дуусгаад түүний эгч ******луу ярихад бүх мөнгийг нь өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн нөхөр лүү нийт 7 сая төгрөг танай эхнэрээс авах ёстой гэхэд би мэдэхгүй ********хоёроос авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан Энэ хоёрын үлдэгдэл 3,300,000 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 700,000 төгрөгийг ******шүүхэд хүсэлт гаргасан байгаа тэр нэхэмжлэлдээ нэмээд нэхэмжилнэ...” гэв.

 

2.Хариуцагч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Би нэхэмжлэгчээс 16,740,000 төгрөгийг авсан нь үнэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-нд 17,800,000 төгрөгийг *******өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Төлбөр мөнгийг миний хувьд бүрэн төлсөн. Саяхнаас шүүхэд хариуцагчаар татагдсанаа мэдсэн...” гэв.

 

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд багасгаж, 3,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.  

 

Нэхэмжлэгч ******нь “...хариуцагч *********2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16,740,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15,247,000 төгрөгийг хариуцагч ********эхнэрийн төрсөн дүү нөхөр ********дансруу шилжүүлсэн. Мөн *******нь надаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4,100,000 төгрөгийг зээлж, 3,300,000 төгрөгийг *****зээлийн үлдэгдэлд шилжүүлсэн, зээлийн үлдэгдлийг *******гаргуулна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,

 

хариуцагч *****“...би *****16,740,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 2024 оны 01 дүгээр сарын 05-нд 17,850,000 төгрөгийг хийх гэж байтал ******та миний дансруу хийчих, би танаас авсан 400,000 төгрөгөө нэмээд 18,247,000 төгрөг болгоод *****ахын дансанд хийнэ гээд өөрийн *******банкны дансанд авсан. Зээлийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийж шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч **********хариуцагч *********2023 оны 12 дугаар сарын 08-ний өдөр 16,740,000 төгрөгийг, 01 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч *******нөхөр *******данснаас 16,740,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн  үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээжээ.

 

Зээлдэгч *******нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч *******хүлээлгэн өгөөгүй, ********хүлээлгэн өгсөн өгч, ******нөхөр ******дансруу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15,247,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн *******зээлийн үлдэгдэл 3,167,000 төгрөгийг ********2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******4,100,000 төгрөгийн зээл авч, 3,300,000 төгрөгийг зээлдэгч ********зээлийн үлдэгдэл гэж шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч **********шүүх хуралдаанд гаргасан ”...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ***** нь 4,100,000 төгрөг надаас зээлж, 3,300,000 төгрөгийг ******* зээлийн үлдэгдэл гэж шилжүүлсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “…зээлийн үлдэгдэл 3,167,000 төгрөгийг дахин 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй үлээгдээд та надад мөнгө олоод өгөөч, **** ахын мөнгийг өгөөд сэтгэл амар цагаан сараа хиймээр байна гээд гуйгаад байхаар нь хүргэн ах ******* тэтгэврийн зээл авхуулж, даргын дансруу 4,100,000 төгрөгийг шилжүүлсэн…” гэж тайлбар гаргасан байх ба *****нь үүргийн гүйцэтгэлийг ******* хүлээлгэн өгснийг ******* мэдсэн,  зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,300,000 төгрөг гаргуулах тухай ******** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь  зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,  118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****** холбогдуулан гаргасан зээлийн үүргийн гүйцэтгэлд 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА