| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00246/и |
| Дугаар | 150/шш2025/00207 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2025/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********аймгийн ***** сумын ** дугаар баг *****тоотод оршин суух, ******овогт *******/РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын **-р баг, ******** оршин суух, **** овогт ****** /РД:********/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*****бид хоёр 2019 онд танилцаж 2022 онд охин *****төрүүлсэн. Охин төрөөд 11 хоногтой нярай байхад хоолой дээр заазуур барин алахыг завдаж байсан. Түүнээс хойш хоёр сар хүрээгүй шахам байхад хүртэл байнга охиныг минь ална гэж айлгаж сүрдүүлсээр байгаад зургаан сартай охиноо аваад зугтаж байсан. Түүнээс хойш охиноо хамт байлгахаа больсон ч хамтран амьдрагч хэвээр өдийг хүрсэн ч намайг ойр ойрхон давтамжтай зодож алахыг завддаг болсон. Иймд энэ хүнтэй цаашид хамт байх боломжгүй болсон тул охин ******тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ...” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...*****нэхэмжлэлтэй танилцлаа, бид хоёр 2019 оноос хойш үерхэж хамтран амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд 2012 онд охин ******төрүүлсэн. Энэ хугацаанд амьдрах гэж би их зүтгэсэн боловч надад гаргадаг ааш зан, хардалт, архи уудаг зэргээс цаашид хамт амьдрах боломжгүй бөгөөд энэ хугацаанд байнга дарамталж хардаж сэрдэж, цагдаагаар байнга айлган олон удаа торгуулж, сая хилс хэргээр гүтгэж гэр бүлийн хүчирхийллээр 7 хоног шүүхээр баривчлууллаа. Иймд *****нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч охиндоо хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******нь хариуцагч ********холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ****нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ: “...Охин төрөөд 11 хоногтой нярай байхад хоолой дээр заазуур барин алахыг завдаж байсан. Түүнээс хойш хоёр сар хүрээгүй шахам байхад хүртэл байнга охиныг минь ална гэж айлгаж сүрдүүлсээр байгаад зургаан сартай охиноо аваад зугтаж байсан. Иймд энэ хүнтэй цаашид хамт байх боломжгүй болсон тул охин *******тэтгэлэг тогтоож өгнө үү...” гэж тодорхойлж байна.
Хариуцагч ****нь “...*******нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч охиндоо хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй...” гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна./хх-ийн 18/,
Тэдний дундаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр охин ******** төрж, эцэг ******овоглож төрсний бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгджээ. /хх-ийн 4/,
Охин ******3 настай эрүүл бойжиж байгаа болох нь ******аймаг ***** сум “******эмчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 2/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй“, 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр *********тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 107,686 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******өдөр төрсөн охин ******/РД:******* ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ********хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ******даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ********тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,318 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА