| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00247/и |
| Дугаар | 150/шш2025/00209 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 150/шш2025/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **** аймгийн ****** сумын *******тоотод оршин суух, ********/РД:******/-ын хүсэлттэй,
Хугацаат цэргийн албан хаасан байдал, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч********, итгэмжлэгдсэн төлөөлөгч******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр болох ********* онд ****аймгийн ****суманд төрсөн. ***онд *****цементийн үйлдвэрт Лаборатори цехэд цэвэрлэгчээр анх 14 насандаа ажилд орсон. 18 нас хүрээд ****онд цэргийн алба хаасан. ****цементийн үйлдвэрт ажиллаж байхдаа болон цэргийн алба хаах хугацаанд эцгийн нэрийг “******” гэж нутгийнхны авгайлж дууддаг нэрээр бичиг баримтад бүртгэгдсэн. Цэргийн албаа хааж ирээд ******он хүртэл тасралтгүй ******цементийн үйлдвэрт ажиллаж байгаад тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны томилолтоор **** ХК-д ирж ажилласан. ******* үйлдвэрт ирсэн буюу 1985 оноос хойш бичиг баримт дээрх овог ******гэж зөв нэрээр бичигдсэн. Төрсний гэрчилгээ болон төрсний бүртгэлийн лавлагаа дээр эцгийн нэр ******** бүртгэлтэй байгаа тул буруу ташаа бичигдсэн нэрийг залруулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь хугацаат цэргийн албан хаасан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/,
2.Хүсэлт гаргагч ***** төрсний бүртгэлийн лавлагаа/хх-ийн6/,
3.Хүсэлт гаргагч ***** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 7/,
4.Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн ****** дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа”/хх-8/,
5.Хүсэлт гаргагчийн ***** оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-ийн 9-10/,
6.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны *******заводын даргын 1969 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай “Ажилд томилох тухай” тушаал/хх-ийн 11/,
7.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ********* заводын даргын 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал/хх-ийн 12/,
8.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ********заводын даргын 1975 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал/хх-ийн 13/,
9.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ********заводын даргын 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай “Ажилчин албан хаагч, ИТА-нууд цех тасаг, аж ахуй үйлдвэрлэлийн ажилчдыг батлагдсан орон тоо цалингийн хэмжээний дагуу ажилд батлах тухай тушаал/хх-ийн 14-15/,
10.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны *****заводын даргын 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал/хх-ийн 16/,
11.Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны *******даргын 1985 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн ***** дугаартай “Зарим хүмүүсийг ажилд авч ажиллуулах тухай” тушаал/хх-ийн 17/,
12.Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа ********комбинатын даргын 1990 оны 02 дугаар сарын 28-ни й өдрийн ****** дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал/хх-ийн 18/,
13.******* хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, нөхөн төлбөр олгох тухай” тушаал/хх-ийн 19/,
14.Хүсэлт гаргагч ********нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-ийн 20/,
15.Хүсэлт гаргагч ******нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх хуулбар/хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн *********дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг *******гэж, 1970 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг*******, хүсэлт гаргагчийн нэрийг********* гэж тус тус буруу бичсэн байна.
Хүсэлт гаргагч нь ********1972 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ****** оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн **** дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн ******* дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ******заводын даргын 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ********заводын даргын 1975 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаал, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1970 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ******заводын даргын ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаал, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ********1972 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн **** дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг, 1970 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********1972 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн ***** дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг, 1970 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА