Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 150/шш2025/00210

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********аймгийн ******* сумын ******** багийн ***тоотод оршин суух****** РД:/******/.

**********нас барсныг иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ********/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч******** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай охин ******* нь ******суманд ********өдөр төрсөн. *******гэртээ өндөр халуурч, ханиалгаад орой нь нас барсан. Тухайн үед төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан боловч нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй. Хүсэлт гаргасан шалтгаан нь Алдарт эхийн одон олгох журмаар нас барсан хүүхдийг оруулан одон олгох боломжтой болсон тул тухайн үед оршин сууж байсан хаяг буюу *******аймгийн ********сумын харьяаллын дагуу тус шүүхэд хүсэлт гаргасан...” гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч ****** нь охин ********нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

                       

1.2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар *******дугаартай  *******төрсний бүртгэлийн лавлагаа “Нас барсан” гэх/хх-ийн 6/,

 

2.****** ах нарын хамт авахуулсан гэрэл зураг/хх-ийн 7/,

3.Үндэсний төв архивын архивын лавлагаа/хх-ийн 11/,

4.Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай лавлагаа/хх-ийн 40/,

5.Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********дугаартай лавлагаа /хх-ийн 41/,

6.Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******дугаартай лавлагаа/хх-ийн 42/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Гэрч ****** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ********гэх хүмүүсийг хэдэн онд гэр бүл болсон огноог сайн санахгүй байна. ***********хоёр одоо 4 хүүхэдтэй амьд сэрүүн байгаа. ******гэх хүүхдийг би бага байхыг мэднэ. 1990 онд ****аймгаас **** зочилж ирэхэд 4 хүүхэдтэй байсан.*****, 2 ой гарантай нэг охин, нярай өлгийтэй охин хүүхэд байсныг санаж байна. Намайг буцсаны дараа тэр том охин нь нас барсан гэх холбоо авсан. 1995 онд *********аймагт шилжиж ирсэн гэв.

 

Гэрч: Би *********хамгийн том хүү нь юм. Эцэг эхээс 6уулаа. 2 дүү бурхан болоод, 4-үүлээ үлдсэн. Миний бие 1983 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн, *******эрэгтэй 1985 оны 07 сарын 20-ны өдөр, талийгаач дүү ******эмэгтэй 1989 оны 02 сарын 23-ны өдөр, талийгаач дүү ********эмэгтэй 1990 оны 01 сарын 14-ны өдөр, ********эрэгтэй 1993 оны 01 сарын 14-ны өдөр********* эмэгтэй 1999 оны 03 сарын 02-ны өдөр төрсөн. Би ********суманд 1991 оны 1-р ангид ороод, дотуур байранд байхад 1992 оны цагаан сарын дараа дүү нас барсан гээд аав хичээлээс чөлөө аваад гэртээ очиж байсан гэв.

Хүсэлт гаргагч нь ********** нас барсан байдлыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т нас баралтыг бүртгүүлсэн байдлыг шүүх тогтоож болохоор заасан.

Мөн хүсэлт гаргагч нь охин *********нас барсан байдлыг тогтоолгох зорилгоо “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авах болзол журмыг хангаж байгаа учир одон авах зорилготой гэж тодорхойлж байна.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж заасан байх ба хүсэлт гаргагчийн гаргаж байгаа хүсэлт үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иймд 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, охин ********нь 1992 оны 04 дүгээр сард нас барсан болох нь Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********дугаартай лавлагаа, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Хүсэлт гаргагч нь охин ********нас барсан өдрийг санахгүй байгаа талаар тайлбар гаргаж байгааг дурдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагч********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, охин *********ыг 1992 оны 04 дүгээр сард нас барсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА