| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00016/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг /онлайнаар/, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 1740000260005 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.С нь 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр хохирогч Б.А-ын цоожтой байсан байшингийн цонхоор буюу хүн байнга амьдардаг орон байранд нэвтрэн орж Даваа толгойтой алтан нуухтай тархи манан хөөрөг, мөнгөн бугуйвч зэрэг тус бүр 1 ширхэг эд зүйл хулгайлж бусдад 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Б-ын цоожтой байсан байшингийн цонхоор буюу хүн байнга амьдардаг орон байранд нэвтрэн орж 8 кг хонины хэрчсэн мах, шилэн ёндоо гэх нэршилтэй байгалийн өнгөт чулуу 10 ширхэг, морины хэлбэртэй хар саарал өнгийн автомашины үнэртүүлэгч 1 ширхэг эд зүйл хулгайлж бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Б-ийн цоожтой байсан байшингийн цонхоор буюу бусдын орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 40 инчийн LED зурагт 1 ширхгийг хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдад 3.120.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ийн өгсөн “Би А-ын гэрээс хөөрөг авсан гэдгээ 9 сарын 18-ны өдөр мэдсэн. Мөн намайг 500.000 төгрөг болон зурагт авсан гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна манай байшингийн цонхоор хулгай орсон байсан. Манай гэрээс даваа толгойтой, алтан нуухтай тархи манан хөөрөг, мөнгөн бугуйвч хоёр алдагдсан байсан. Би энэ үед гэртээ эзгүй Хэнтий аймгийн Дархан суманд ажлаар явж байсан. Манай эхнэр ажилдаа явчихаар гэрт хүнгүй байдаг юм. Би хөөрөг, бугуйвч хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ...миний танил Дорноговь аймгийн харьяат А гэдэг залуу 2017 оны 09 дүгээр сар гарснаас хойш манай гэрт ирсэн. Тэгээд манайд юм яриад сууж байхдаа Иххэт суманд явж байгаад Н гэх хүнээс хөөрөг авсан гээд надад харуулсан чинь миний хулгайд алдагдсан хөөрөг байсан. Ариукаа хэлэхдээ Н-аас миний хөөргийг 600.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. Тэгээд А би энэ хөөргийг 600.000 төгрөгөөр худалдаж авсан, Н миний мөнгийг өгвөл хөөргийг чинь буцааж өгнө гэж хэлээд Д аймаг руу аваад явчихсан. Н уулзаад миний хөөргийг хаанаас авсан талаар асуухад Бор-Өндөр суманд байдаг С гэх залуугаас 30.000 төгрөгөөр, мөнгөн бугуйвчийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 148-149 хуу/
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн манай хүүхэд өвдөөд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтсэн ба би ээжийндээ байхаар болсон бөгөөд 01 дүгээр сарын 04-өөс эхлэн гэртээ ирэн очин байсан юмаа. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн цонх онгорхой байхаар нь гэрээ тойруулаад харсан чинь манай 40 инчийн LG маркийн LED зурагт байхгүй болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-н 80-81 хуу/
Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...гэртээ 14 цаг дөхөж байхад ирсэн. Тэр үед манай нөхөр хүүгийнхээ 1 насны ойг тэмдэглэх гээд ямаа ажилласан байсныгаа хуйхлах гээд уурхай руу явах болохоор нь би хамт гараад усанд орох санаатай 42 дугаар байранд үлдсэн ...тэгээд бид хоёр гэрээ цоожлоод гарсан. Гэрийн цонхнууд бүгд хаалттай үлдсэн. Хашааны маань ард тал нь онгорхой хашаагүй байдаг юм. Нөхөр бид хоёр 15 цагийн үед гэрээс гараад 16 цагийн үед гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгоод ороход хоол хийхээр бэлдэж хэрчсэн хонины мах 8 кг, шилтэй 2 ширхэг Өег салатыг шар торонд савлаад хуванцар саванд хийгээд гал тогооны ширээн дээр орхисон байсан маань харагдахгүй болохоор нөхрөөсөө чи мах хөргөгчинд хийсэн үү гэж асуусан. Тэгсэн нөхөр маань үгүй гээд хойд хүүхдийн өрөө рүү шагайхад хүүхдийн өрөөний вакум цонх дотогшоо хагас онгойсон байсан. Тэгээд харахад махны шүүсийг ширдгэн дээгүүр асгаад авч гарсан байдалтай байсан. Тэгээд гэрт байсан юмсаа бүртгэхэд яг нарийн тоог нь мэдэхгүй байна 10 гаруй тооны шилэн ёндоо гэх нэршилтэй байгалийн өнгөт чулууг хар өнгийн мөрөндөө зүүдэг жижиг цүнхэнд хийгээд том өрөөнийхөө баруун хананы орчим хивсэн дээр тавьж орхисон байсан нь цүнхтэйгээ алга болсон байсан. Мөн Улаанбаатар хотоос нөхөр маань худалдаж аваад хэрэглэж амжаагүй байсан цоройж байгаа морины хэлбэртэй хар саарал өнгийн автомашины үнэртүүлэгчийг гал тогооны шүүгээний хамгийн урд талын дээд талын хаалганд хийгээд орхисон байсан нь бас алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хх-н 196-197 хуу/
Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Манай гэр Дорноговь аймгийн Иххэт суманд байдаг. 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэж бодож байна нөхөр бид хоёр хамт Иххэт сумаас Бор-Өндөр суманд өөрийнхөө машинд сэлбэг авах ажлаар ирсэн. Бор-Өндөр суманд ирээд машиндаа сэлбэг авах гээд контайнерийн дэлгүүрийн харалдаа айлын гадаа зогсож байсан чинь нэг согтуу залуу ганцаараа ирээд надтай уулзсан. Тухайн үед манай нөхөр машиндаа сэлбэг авах гээд айл руу орчихсон байсан юм. Тэр согтуу залуу надтай уулзаад халааснаасаа нэг мөнгөн бугуйвч гаргаж ирээд намайг худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би уг мөнгөн бугуйвчийг үзэж харж байгаад авмаар санагдаад нөхрийгөө дуудаж 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл тэр согтуу залуу мөнгөн бугуйвч зарчхаад араас нь нэг хөөргөө гаргаж ирээд харуулсан. Хөөргөө хямдхан зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр уг хөөргийг үзэж байгаад 30.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгийг нь өгөөд авсан. Тэгээд бид хоёр тэр залуугаас салаад Иххэт сум руу явсан ...надад тухайн үед хөөрөг зарж байхдаа нэрээ хэлээгүй. Би хэн гэдгийг нь мэдээгүй, танихгүй хүн байсан. Би сүүлд Бор-өндөр суманд ирээд байхдаа С гэдэг хүнээс хөөрөг, мөнгөн бугуйвч худалдаж авснаа мэдсэн ...С-ээс худалдаж авсан хөөргөө Дорноговь аймгийн А гэдэг хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Харин мөнгөн бугуйвчийг Иххэт сумын наадмаар манай нөхөр зүүж яваад гээчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 88-89 хуу/
Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 06 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна манай эхнэр Н бид хоёр хамт Бор-Өндөр суманд өөрийнхөө машинд сэлбэг авах ажлаар ирээд байсан юм. Тэгээд машины сэлбэг авах айлын гадаа ирээд хашаанд орсон чинь гэр нь хүнгүй, цоожтой байсан. Тэгэхээр нь хашаанд нь байх 00-д бие засаж байсан чинь манай эхнэр намайг дуудахаар нь хашаанаас гараад машин дээрээ очсон чинь нэг казак төрхтэй залуу машины дэргэд ирчихсэн мөнгөн бугуйвч зарна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөн бугуйвчийг нь харсан чинь дажгүй цэвэрхэн бугуйвч байхаар нь 20.000 төгрөг өгөөд худалдаж авахаар болсон. Мөнгөн бугуйвчийг нь худалдаж авсны дараа нэг хөөрөг гаргаж ирээд авах уу гээд харуулсан. Хөөргийг нь үзсэн чинь аятайхан хөөрөг байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр ярьж байгаад уг хөөргийг 30.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгийг нь бэлэн тоолоод өгөөд авсан ...сүүлд Бор-Өндөр сумын цагдаа дээр ирээд байхдаа Б ахын хүүхэд С гэдгийг нь мэдсэн. Намайг Бор-Өндөр суманд засварын газар ажиллуулж байхад Б ах ирж машинаа засуулдаг байсан учраас таньдаг юм ...С-ээс худалдаж авсан хөөргөө Дорноговь аймгийн харьяат А гэдэг хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Харин мөнгөн бугуйвчийг нь би Иххэт сумын наадмаар зүүж яваад гээчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 90-91 хуу/
Гэрч В.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 07 сарын 10-ны үед байсан санагдаж байна өдрийг нь мартчихсан байна. Би хөдөөгүүр ажилтай явж байгаад Дорноговь аймгийн Иххэт суманд явж байтал Н гэх нутгийн залуу надтай уулзаад хөөрөг зарна гэсэн юм. Тэгээд би ямар учиртай хөөрөг юм гэж асуухад би хүнээс барьцаанд авсан юм, надад өглөгтэй хүн өгсөн юм гэсэн. Тэгэхэд цагаан өнгийн манан биетэй, даваа толгойтой алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг байсан. Тэгээд үнэ мөнгийг нь асуухад 650.000 төгрөгөөр зарна банкинд мөнгө төлөх ёстой болчхоод байна гэсэн юм. Тэгээд би 650.000 төгрөгийг бэлнээр төлж авсан юм. Тэгээд тэр хөөргийг нь найз А гээд Бор-Өндөр сумын залууд үзүүлтэл миний хулгайд алдсан хөөрөг байна гэсэн. Тэгээд би А-д хэнээс авснаа хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-н 153-154 хуу/
Гэрч М.Мө-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны улсын баяр наадмын өмнөхөн 07 дугаар сарын 09-ний өдөр хадам эгч Н-ын гэрт очоод эгч гарч хонь худалдаж авна гэхээр нь хамт хүсний зах руу гарсан. Тэр үед багцаагаар үдийн хойно байсан. Бид хоёр хашааных нь урд хаалгаар гараад зүүн тийш захруу чиглээд явж байхад өөдөөс С гэх залуу нэг гартаа 100 төгрөгний хятад шар торонд хийсэн зүйл барьж ирээд бид хоёроос мах авах уу гэсэн. Эгч бид хоёр торны амыг онгойлгож үзэхэд гараар хэрчиж бэлдсэн багцаагаар 3 кг орчим мах, мөн хоёр ширхэг шилтэй салат байсан. Бид хоёр авахгүй авахгүй явсан...” гэх мэдүүлэг. /хх-н 205 хуу/
Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баяр наадмын өмнөхөн үдийн хойно 15-16 цагийн орчим бэр М-ийн хамт гэрээс гараад урд гудамжаар төв рүү алхаж явахад С нь зүүн талаас ганцаараа нэг гартаа нилээдгүй хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн өөхтэй мах дээрээс нь бас шилтэй салат хийсэн 100 шар тор барьчихсан нөгөө гартаа сувинер шиг сарайсан зүйл барьчихсан хүрч ирээд бид хоёрт хандан эгчээ мах авах уу гэсэн. Тэгэхээр нь бид хоёр торных нь амыг онгойлгож үзчихээд авахгүй гэж хэлээд аваагүй...” гэх мэдүүлэг. /хх-н 204 хуу/
Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...охиноо хүлээгээд ирэхгүй болохоор нь би гараад О ахын гэрээр орж охиноо асуусан чинь ирээгүй гэхээр нь буцаад гэрлүүгээ яваад очсон чинь С манай гэрийн гадаа хаалганы дэргэд нэг том хар өнгийн нимгэн зурагт тэвэрчихсэн зогсож байсан. Ингээд би зурагтны талаар асуусан чинь манай гэрийн зурагт байгаа юм аа гээд гэрлүү орсон тэгээд зурагтны талаарх яриа үргэлжилж чи энэ зурагтаа яах гэж байгаа юм зарах гэж байгаа юм уу гэсэн чинь та 250.000 авбал ав гэхээр нь мөнгө байхгүй ээ гэсэн чинь С тэгвэл та түр үзэж бай гэж хэлэхээр нь тавиад үзсэн юм...” гэх мэдүүлэг. /хх-н 84 хуу/
Насанд хүрээгүй гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би гадуур явж байгаад гэртээ ирэхэд С ах манай гэрт зурагт аваад ирчихсэн байсан. С ахын өөрийнх нь ярьж байгаагаар Улаанбаатар хот руу явах зардлын мөнгө болгох гээд өөрийнхөө гэрийн зурагтаа зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Гэхдээ яг хаанаас авчирсныг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг. /хх-н 87 хуу/
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтад өгсөн “...С миний бодлоор нилээд нийтэч, тусархуу залуу шиг санагдсан...” гэх мэдүүлэг. /хх-н 200 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...нөхөр бид хоёр ярьж байгаад мөнгөн бугуйвч, хөөрөг хоёрыг нийт 50.000 төгрөгөөр худалдаж авсан ...би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Надад хөөрөг, мөнгөн бугуйвчаа зарахдаа өөрийнхөө юмыг зарж байгаа гэж хэлээд зарсан ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 83 хуу/
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Надад одоо гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан 40 инчийн LED дэлгэцтэй зурагтаа бүрэн бүрэн эвдрэл гэмтэлгүй олж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 150 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /хх-н 42, 123, 206 хуу/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-21 хуу/, эд мөрийн баримт хураан авсан, буцаан олгосон тэмдэглэл /хх-н 23-30 хуу/, хохирогч С.Б, Н.О нарын хүсэлт /хх-н 236-237 хуу/, Б.С-ээс иргэний нэхэмжлэгч Н-т 50.000 төгрөг шилжүүлсэн талаарх Төрийн банкны баримт /хх-н 238 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.С-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр хохирогч Б.А-ын орон сууцны байшингийн вакум цонхны салхивчийг хөшиж онгойлгон орж даваа толгойтой алтан нуухтай, тархи манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхгийг хулгайлж 1.920.000 төгрөгийн,
2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогч С.Б-ын орон сууцны байшингийн вакум цонхны салхивчийг хөшиж онгойлгон орж 8 кг хонины хэрчсэн мах, 2 ширхэг шилтэй Өег салат, автомашины салоны үнэртүүлэгч 1 ширхэг, 10 ширхэг шилэн ёндоо гэх байгалийн өнгөт чулуу зэргийг хулгайлж 100.000 төгрөгийн,
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ц.Б-ийн орон сууцны байшингийн вакум цонхны салхивчийг хөшиж онгойлгон орж LG маркийн 40 инчийн LED зурагтийг хулгайлж 1.100.000 төгрөгийн нийт 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдагдсан хохирогч Б.А, С.Б, Ц.Б нарын мэдүүлэг, гэрч Б.Н, М.Н, В.Г, М.М, Д.Н, Г.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.С-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.С-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын шатанд өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч С.Б, хохирогч Б.А-ын эхнэр Н.О нар нь прокурорын шатанд хохирол бүрэн барагдсан одоо Б.С-ээс нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргажээ. /хх-н 236-237 хуу/, мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Н-т 50.000 төгрөг төлсөн талаарх банкны баримт хэрэгт авагдсан байна. /хх-н 238 хуу/
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
В.Г-ыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй тул түүний иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй юм.
Хэрэгт эдийн баримтаар хураагдсан даваа толгойтой, алтан нуухтай, тархи манан хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгч Б.А-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 88 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР