| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00250/и |
| Дугаар | 150/шш2025/00212 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 150/шш2025/00212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:***********аймгийн ********* сумын байранд байрлах “*****” ХХК (РД*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******аймгийн *******сумын *******тоотод оршин суух хаягтай ********/РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,524,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэл иргэн *******нь “********” хариуцлагатай хувьцаат компанийн ********үйлдвэрийн мастераар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай ********дугаартай зээлийн гэрээг байгуулж, компанийн зүгээс *******хоёр вагон шохой буюу ******төгрөгийн зээл олгож, ******нь сэлбэг материал нийлүүлэх замаар зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Уг зээлийн гэрээний үлдэгдэл ********төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс *******холбогдуулан *******төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж 2025 оны 04 дүгээр сард шүүхээс ******дугаартай ******хаягийг тодорхойлсон тухай албан бичгийг *******Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолтын хамт гаргуулсан болно. Иймд тус хаягаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч *******зээлийн гэрээний үүрэгт *******төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү...” гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...“******” хувьцаат компанийн зээлийн гэрээний үүрэгт 1,524,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцсан. ******нь зам тээврийн осолд орж гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болсон шалтгаанаар **** онд зээлийн гэрээ байгуулж тус компаниас 2 вагон шохой авч үнийг сэлбэг материал нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээний дагуу нийлүүлсэн сэлбэг материалын орлогыг бүрэн гүйцэт тооцоогүй байх магадлалтай байна. Яагаад гэвэл 2017 онд би өөрөө, 2015 оны оны 12 сард *****хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас чөлөөлөгдсөн би өндөр настныхаа тэтгэвэрт гарсан. Манай хүү эмчилгээнд явах болсон ажилтан ажлаас гарч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцөлд тойрох хуудсыг зурдаг. Уг тойрох хуудсыг зурахдаа цалин хөлс хоорондын тооцоо материалын нягтлан бодогч нар нэг бүрчлэн тооцоог хийж ямар нэгэн өр төлбөргүй тохиолдолд ажлаас чөлөөлөх тушаал гаргах зөвшөөрөл олгодог журамтай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 82 дугаар зүйлийн 82.2.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч***********” ХХК нь хариуцагч ***********холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,524,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...******нь “********” хариуцлагатай хувьцаат компанийн ******мастераар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай *****дугаартай зээлийн гэрээг байгуулж, компанийн зүгээс *******хоёр вагон шохой буюу 15,845,000 төгрөгийн зээл олгож, *******нь сэлбэг материал нийлүүлэх замаар зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Уг зээлийн гэрээний үлдэгдэл 1,524,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй компанийг хохироож байна. Иймд хариуцагч *******зээлийн гэрээний үүрэгт 1,524,000 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...******нь зам тээврийн осолд орж гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болсон шалтгаанаар 2014 онд зээлийн гэрээ байгуулж тус компаниас 2 вагон шохой авч үнийг сэлбэг материал нийлүүлэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээний дагуу нийлүүлсэн сэлбэг материалын орлогыг бүрэн гүйцэт тооцоогүй байх магадлалтай байна. Манай хүү эмчилгээнд явах болсон ажилтан ажлаас гарч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцөлд тойрох хуудсыг зурдаг. Уг тойрох хуудсыг зурахдаа цалин хөлс хоорондын тооцоо материалын нягтлан бодогч нар нэг бүрчлэн тооцоог хийж ямар нэгэн өр төлбөргүй тохиолдолд ажлаас чөлөөлөх тушаал гаргах зөвшөөрөл олгодог журамтай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 82 дугаар зүйлийн 82.2.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийж шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч ******нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, зээлдэгчид 15,845,000 төгрөгийн 2 вагон шохой олгож, шохойны төлбөрийг бартераар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал гэрээний нөхцлийн талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч “******” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ********хуульд заасан хугацаанд шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зээлдэгч нь гэрэл 500Вт 1339 ширхэгийг, ДРЛ-25Вт 600 ширхэг, өдрийн гэрэл 50 ширхэгийг нийлүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нь хариуцагч *******холбогдуулан нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан байна.
****** дугаартай шийдвэрээр хариуцагч *****эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоохоор шийдвэрлэсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаагүй.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,524,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн гаргаж байгаа бусад тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 39,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,524,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 39,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА