Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2025/00213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *******аймгийн ******** сумын ********тоотод оршин суух, ****************/РД:**********/-гийн хүсэлттэй,

Хугацаат цэргийн алба хаасан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч, улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч******, гэрч *********/цахимаар/, гэрч ********/цахимаар/, шүүх нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлт гаргагч **********миний бие нь 1970 онд ****** аймгийн ******* суманд төрсөн. ********онд 10-р ангиа төгсөөд ***** аймгийн нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний газарт аваар засварын ангид туслах ажилтнаар 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 сар ажилласан. Ингээд 1988 оны 10 дугаар сарын 20-нд хугацаат албанд татагдан *******хот *****-р ангид 02 жил цэргийн алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 29-нд хугацаа дуусаж халагдсан. Батлан хамгаалах яамны харьяа төв архиваас цэргийн алба хаасан лавлагаа авахад **********гэж миний аавын нэр, миний нэрийг зөрүүтэй бичсэн. Мөн намайг анх ажилд ороход миний Хөдөлмөрийн дэвтрийг ******* мөн цэргийн батлахыг ********гэж бичсэнээс болж зарим ажилд орсон тушаал ***** гэж овоглосон мөн ****** гэж бичсэн байна. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр бүгд ******гэж явдаг. 1991 оны 01 дүгээр сарын 02-нд *****аймгийн Эмийн санг удирдах контор /Э.С.У.К/-т манаачаар орж 1991 оны 06 дугаар сарны 10-ны өдрийг хүрэл 06 сар ажилласан юм. Ингээд тус байгууллагадаа цэргээс халагдаж ирээд 1991 оны 08 дугаар сарын 10-наас уурын зуухны галчаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан. ****** аймгийн Төв архиваас Н.А.А.А.Ү.Г ажилласан 03 сар, *****аймгийн ЭСУК-т манаачаар ажилласан 06 сар эм хангамж, *****ажилласан /уурын зуухны галч/ 03 жил 04 сар шүүлгэхэд олдоогүй, шилжиж ирээгүй гэсэн лавлагаа гарсан. Иймд *****ангид хугацаат цэргийн алба хаасан 2 жилийн байдал, Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болох, ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү...” гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *******нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн **** дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг, ******дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.****** аймгийн ****** тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ********дугаартай Архивын тодорхойлолт/хх-ийн 5/,

2.Хүсэлт гаргагч *********төрсний бүртгэлийн лавлагаа/хх-ийн 6/,

3. Цэргийн ****** дугаар ангийн захирагчийн 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09 тоот тушаалаар хүндэт самбарт зураг нь тавигдсан тул дурсгав гэх баримт, гэрэл зураг /хх-ийн 7/,

4.****** аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн ** дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал/хх-ийн 13/,

5.Монгол Улс Батлан хамгаалан яамны төв архивын 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн ******дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” /хх-14/,

6.Гэрч нартай хамт цэргийн алба хааж байсан, ажиллаж байх үеийн гэрэл зураг/хх-ийн 15-16/,

7.******** аймаг ********комбинатын /УҮГ/ захирлын “Ажилд ав ажиллуулах тухай” тушаал/хх-ийн 17/,

8.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 18/,

9.Хүсэлт гаргагчийн БНМАУ-ын *** дугаартай төрөгсдийн гэрчилгээ/хх-ийн 19/,

10.1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай Хөдөлмөрийн дэвтэр/хх-ийн 20-22/,

11. ******дугаартай Цэргийн батлах/хх-ийн 23-25/,

12.***** 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн ****** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр/хх-ийн 26-32/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 1988 оноос 1990 он хүртэл ардын армийн **** дугаар ангид хамт алба хаасан. Тухайн үеийн гэрэл зураг байгаа. Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хайгаад олохгүй байна гэв.

Гэрч ***** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ****** аймгийн эмийн сангийн удирдах газарт 1991 оны үед цэргийн албанаас халагдаж ирээд сахиул манаачаар, морин тэрэгчний туслахаар 1997-1998 он хүртэл ажилласан болов уу гэж бодож байна. Он, сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед миний бие нөөцийн тасагт байсан болохоор эм авах, хураах, буулгах ажилд 10 жил төгссөн, цэрэгт явсан манайд туслах ажилтнаар ажилладаг залуучууд туслаад явдаг байсан. 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс **** сарын хугацаанд ****** аймгийн *****санг удирдах контор /Э.С.У.К/-т манаачаар ажилласан, 08 дугаар сарын 10-аас 1995 он хүртэл уурын зууханд галчаар ажилласан гэв.

 Хүсэлт гаргагчийн хүсэлтийг гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа болон цэргийн батлахад ********гэж,

**********дугаартай хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг ***** гэж тус тус буруу бичсэн,  

 *********аймгийн *******үйлчилгээний удирдах газар болон Аптекуудын удирдах конторт ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн, ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд архивын байгууллагад шилжин ирээгүй болох нь ******аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот лавлагаагаар тогтоогдож байна.

           

Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн ****** дугаар ангид цэргийн алба хаасан болох нь ****** дугаартай цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, Цэргийн ангийн захирагчийн 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн *** тоот тушаалаар хүндэт самбарт зураг нь тавигдсан тул дурсгав гэх баримт, гэрэл зураг, хамт цэргийн алба хаасан байлдагч нарын хамт авахуулсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар,

******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь *********Комбинатын даргын 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай ажил авч ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт буюу цэргийн албанд татагдсан болон цэргийн албанаас халагдсан хугацааг тодорхойлон бичсэн байдал, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар,

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт, **** аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тэтгэлэг олгох тухай тушаал, *********даргын 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай ажил авч ажиллуулах тухай тушаал, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *********1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн **** дугаар ангид цэргийн алба хаасан болохыг,

********дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,

 **********аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, Эмийн сангийн удирдах конторт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд конторын манаачаар, 1991 оны 08  дугаар сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл уурын зуухны галчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ. 

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6, 135.2.14-д зааснаар ****овогт ******1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн ***** дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг, ***** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, ***** аймгийн Нийтийн аж ахуй Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, Эмийн сангийн удирдах конторт 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд конторын манаачаар, 1991 оны 08  дугаар сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА