Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 150/шш2025/00214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийнхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******хот, ******* дүүрэг,**** дугаар хороо, ****тоотод оршин суух, ****овогт *****/РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *****аймгийн ******* сум, ** дугаар баг, *****тоот хаягт үндсэн хаягийн бүртгэлтэй, *****аймгийн ***** сумын *****тоотод оршин суух, *******/РД:******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч*****, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ******  оны *** дугаар сарын **-нд хуримаа хийсэн. Том хүү *******-нд төрсөн. Хамт амьдрах хугацаа 2004 оноос эхэлсэн. 2022 оны *** сарын ***-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд ***** оноос эхлүүлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад орж ажилласан. Гурван хүүхдээ төрүүлсэн хугацаанд тасралтгүй ажилласан. ******яриад байгаа бие муу байхад намайг түргэн дуудаж өгсөнгүй гэсэн асуудал ярьж байна. Тухайн үед би 40 гаран хүүхэд хариуцаад цэцэрлэгийн багшийн ажлыг хариуцаад хийж байсан. Өглөөний цайны дараа над руу залгасан байсан. Тухайн үед утсаа авах ямар ч боломжгүй байдаг. Намайг найз нөхөдтэйгөө явдаг, хамт олонтойгоо явдаг, архи дарс уудаг зэрэг тайлбар хэлж байна. Миний хувьд ууж идээд явсан зүйл байхгүй. Манай хамт олон найз нөхөд намайг гэрчилнэ. Энэ тал дээр бардам байна. Би тэгээд бусад шиг үр хүүхэд, гэр бүлээ орхиод явдаг хүн биш, надад тийм хүмүүжил ч байхгүй. Бидний хамтын  амьдралын 20 жилийн хугацаанд ***** нь хавраас намрыг хүртэл гэр орондоо байдаггүй, газар тариалангийн ажлаа эрхлээд явчихдаг, би ард нь гэр бүл, үр хүүхдээ хэн хэнийхээ ар гэрээс харгалзахгүйгээр өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Энэ хүн аавтайгаа нийлээд газар тариалан эрхлээд ашиг олдог, миний хувьд цалингаа гэр бүлдээ зарцуулдаг. Надад ийш тийшээ нуугаад байсан зүйл байхгүй, өдий болтол яагаад гэр оронгүй байгаад байгааг ойлгохгүй байна. Хуримын өдөр аав ээж хоёр нь энэ байрыг та хоёрт авч өглөө, хажуу талын нэг өрөөг дэлгүүрээр ажиллуулаад цаашдаа амьдралаа аваад яваарай гэж гардуулж өгч байсан. Тухайн орон сууцыг аав ээж хоёрынх нэр дээр бүртгэлтэйг мэдээгүй, сүүлд банкны зээлийн барьцаанд тавих гээд зураг хөрөг авахад өөрийн гэсэн орон байргүй тэнэмэл амьдралаар амьдардаг гэдгийг мэдсэн. Надад эд хөрөнгөө хэлдэггүй, дахин дахин шүүх хурал дээр нэхэмжлэл гаргаад байгаагийн үндэс нь ерөөсөө энэ. Нэг гэрт амьдраад нэг гэр бүл гэж яваад өдий болтол явсан мөртлөө энэ хүнийг ямар хөрөнгө цуглуулаад, тэр газар, мал яагаад алга болчихсон, гэрлэлт батлуулаад 500,000 төгрөг өгөхөөр мал авлаа гэсэн тэр мал нь хаана байгааг, хуримаар хүмүүс бэлэглэсэн адуу мал хаана байгааг мэдэхгүй бүх юмаа надаас нуудаг. Өнөөдөр хэдэн төгрөгийн орлого олж байгаа, газар тариалангаас хэдэн төгрөгийн ашиг олж байгаа нь надад хамаагүй. Өдий болтол ингэж амьдарчхаад хувь лизингээр ч юм уу банкны зээл, ипотекээр ч гэсэн орон гэртэй болчихсон байгаа. Гэтэл одоо болтол юу ч байхгүй. Надаас салангуутаа бэлэн мөнгөөр машин аваад уначихсан. Энэ зүйлээ яаж тайлбарлахыг мэдэхгүй, тэгэхээр энэ хүн тодорхой хэмжээний ашигтай ажиллаад байсан байх гэж би бодож байна. Хүүхдүүдээ аваад эмнэлгээр үзүүлсэн гэдгийг гайхаж байна. Би өөрөө 07 сарын 11-нд өөрөө хүүхдүүдээ авчирч өгсөн. Яагаад гэхээр хоёр хүүхэд маань аавтайгаа уулзмаар байна гэсэн болохоор авчирч өгсөн. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө өнгөрсөн хугацаанд нэлээдгүй явсан. Манай хүү 07 сарын 11-нд ирээд ээрдэг гацдаг болсон юм биш. **** оны 06 сараас тусдаа амьдрах болоод цочролд орсны үндсэн дээр ийм байдалтай болсон. Тэгтэл энэ хүн өнөөдөр ирээд хүүхэд гацаад байгаа юм шиг, зугаалуулаад аваад яваад өөрөө санаачилга гаргаад хүүхдүүдээ санаад байна очиж авмаар байна гэж над руу нэг ч удаа ярьж байгаагүй, би л өөрөө уулзуулах гээд дандаа авчирч өгч байсан. Энэ юуны төлөө вэ гэхээр эвлэрээд сайн сайхан амьдрахын төлөө биш, хүүхдүүдээ бэтгэрүүлээд сэтгэл санаагаар унагаахгүй гэсэндээ өөрөө авчирдаг. Миний эцсийн ганц хүсэл бол өөртөө зориулаад зуун саяар машин тэрэг авч болсон юм чинь хүүхдэдээ санаа зовох зүйлгүй орох оронтой болгоод өгөөч гэж хүсэж байна. Тэрнээс үнэтэй цайтай машиныг чинь авъя гэсэнгүй, ***** жил явчихсан тэр **** гэх машиныг авъя гэсэнгүй, ор сураггүй алга болсон хэдэн малыг чинь аваад чамайг хоосруулъя гэсэнгүй. Наашаа ирэхдээ зарцуулж буй бензин, өмгөөлөгчийн төлбөр, байрны түрээс гээд энэ бүгдийг би ганцаараа болгоод явж байна. Хүүхдүүдээ нааш цаашаа зөөхөд надад машин хэрэгтэй, энэ айлаас гарахдаа би юу ч үгүй гарсан. Улаанбаатарт очоод би амьдралаа босгосон. Гэтэл чи өөрийнхөө аав ээжийн байранд өөрийнхөө цалинг өөртөө зарцуулаад сайхан машин унаад аз жаргалтайгаар амьдраад болоод байгаа биз дээ. Улаанбаатар орчхоод нэг удаа үр хүүхдүүдээ хоолонд оруулъя, нэг удаа талхны мөнгө байна уу? мөнгө төгрөг явуулъя гэж ярьж байсан уу? Хоёр хүүхдийнхээ төлөө жоохон ч гэсэн сэтгэл гаргаад өгөөч гэж хүсэж өдий болтол явж байна. Нааш цаашаа явж байгаа бензиний зардлыг хүүхдүүдийнхээ талхны мөнгөнөөс хасаад явж байна. Үр хүүхдүүдийнхээ төлөө өр зээл тавиад лизингээр ч болтугай гэр оронтой болгоод өг гэж хүссэн. Миний хүсэж байгаа зүйл гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамжийн асуудал, хамт амьдарч байх хугацаанд үүссэн дундын өмчлөлийг эд хөрөнгө болох малын зах зээлийн үнэлгээ ******төгрөг, суудлын машин болох 3 сая төгрөгийн үнэлгээтэй *******машиныг биет байдлаар, сүүлд өөрийн хөрөнгөөр авсан *****гэх машиныг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваан нэг хүнд ноогдох 17 сая төгрөг, орон сууцыг бидний дундын өмч гэж үзээд 244,069,188 төгрөгийг 5 хуваан нэг хүнд ногдох хэсэг ********төгрөг, нийт *******төгрөг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Хариуцагч ***** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Гэр бүлдээ нэг ч төгрөг зарцуулдаггүй цалин нь хаашаа ордог талаар мэдэхгүй гэж байна. Харин энэ хүний цалин хаашаа ордог нь тодорхойгүй байдаг. Манай ээж нэхэмжлэгчийг сургуульд сургаад мэргэжил эзэмшүүлээд цэцэрлэгт ажилд оруулсан. Би өөрийнхөө цалингаар гэр орондоо зарцуулаад өвөл идэшний үхэр аав ээж хоёр өгчихдөг ийм маягаар явж ирсэн. Хүүхдүүдийн хувьд анхаарал ээжээс нь илүү хандуулж явсан. Энэ хүн явахдаа хүртэл чиний цалин хөлс бага байна гэж хэлээд явсан. Наад захын том тэрэг барьдаг хүний цалин, гадаад дотоод *****явсан хүний цалин өөр байгаа. Чиний цалин бага байна гэж хэлж байсан. Нэг хүний цалингаар амьдрал ахуйгаа залгуулж яваа болохоор юун байр авах урдах хоол хүнс, ахуйн хэрэгцээгээ хангаж явсан. Хүүхдүүдийн хувьд анхаарал хандуулаад хоол унданд ороод хувцас хунар авч өгөх асуудал нэг биш удаа байсан. Тэр огт байхгүй юм шиг зүйл яриад байна. Хүүхдүүдтэй уулзах гээд ярихаар загнаад, блоклоод битгий уулз гэдэг ч юм уу загнаад байхаар би уулзахгүй байдаг. Өнгөрсөн шүүх хуралдааны дараа ч ээжид нь хэлсэн та нар хүүхдүүдийг уулзуулмаар байна, хүүхдэд ямар ч буруу байхгүй гээд ээж нь сая авчирсан. Том хүүгээ ****улс руу явахад тал зардлыг нь өгсөн. Хүүхдүүд аав дээрээ ирж хоноод явдаг. Цаашид хүүхдүүдээ харж хандаад явахыг хүсэж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн асуудал дээр малыг зах зээлийн үнэлгээгээр тооцон *********төгрөгийг өгнө, Королла машиныг биет байдлаар өгнө, бусад эд хөрөнгийн хувьд том хар машиныг би ажил хийхийн тулд сүүлд дүү нараасаа мөнгө зээлээд авсан, нэг хоёр жилийн дотор тийм их хэмжээний мөнгө босгочихсон гэж яриад байна. Дандаа зээлтэй байгаа. Орон сууцны хувьд тухайн хоёр орон сууц аав ээжийн нэр дээр байгаа тул миний мэдлийн зүйл байхгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч****** нь хариуцагч **** холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зан төлөвийн таарамжгүй байдал, тодорхой шалтгааны улмаас **** оны *** дугаар сарын ***-ний өдрөөс тусдаа амьдарч байгаа, цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй гэж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авна, тэтгэлэг тогтоолгоно, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2 автомашин, ***** толгой мал, хурим хийхэд хадам талаас *****аймгийн ****сум, *****тоот орон сууцыг бидэнд бэлэглэсэн тул дундын эд хөрөнгө гэж үзэж эдгээр хөрөнгийн ногдох хувийг гэр бүлийн гишүүд болох 5 хүнд хувааж ногдох хувийг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууц, ******СББ улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгсэл хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж тус тус маргаж байна.

 

Зохигчид гэрлэлтээ ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-4/

 

Гэрлэгчдийн хэн аль нь хоорондын таарамжгүй байдал, тодорхой шалтгааны улмаас цаашид эвлэрэн амьдрах боломжгүй болсон бодит нөхцөл үүссэн гэж тайлбарлан, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин, зөвшөөрч байх тул нэхэмжлэгч*****, хариуцагч *****нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч *****, хариуцагч **** нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

Тэдний дундаас **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хүү****, 20*** оны ** дугаар сарын ***-ны өдөр хүү ****20** оны ** дүгээр сарын ***-ний өдөр хүү ****нар төрж, эцэг ****овоглож төрсний бүртгэлд тус тус бүртгэгджээ. /хх-ийн 6-7/,

 

Зохигч хүүхдийн асрамжийн асуудалд маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ********нарыг эх *******асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ***** насанд хүрсэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй“, 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус  хуульчилсан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.1.2-т  зааснаар **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн хүү ****, 20*** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн хүү ******нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *****хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан:

 

Нэхэмжлэгч нь *****улсын дугаартай *****маркийн автомашин, *****улсын дугаартай *****маркийн автомашин, нийт *** толгой мал, ********тоот орон сууц тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хувийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,

Хариуцагч  ******улсын дугаартай ******автомашин болон  нийт **** толгой мал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул автомашиныг биет байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд, ****толгой малын үнэлгээгээр тогтоогдсон *****төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөл татгалзахгүй гэж, харин *****улсын дугаартай *****маркийн автомашиныг тусдаа амьдарсан хугацаанаас хойш буюу өөрийн цалин хөлсний орлогоор худалдан авсан тул хуваарьт хөрөнгө гэж, *****тоот орон сууц эцэг, эхийн хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж тус тус маргана.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид ямар хамаарахыг тодорхойлсон.

 

Хариуцагч нь *****улсын дугаартай *****маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргаж, ****толгой малын үнэ *********төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзахгүй гэж тайлбар гаргаж байгаа тул ********маркийн автомашиныг нэхэмжлэгч *******өмчлөлд үлдээж, ****толгой малын үнэ ********төгрөгийг хариуцагч *****гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Эд хөрөнгийн үнэлгээгээр **** толгой мал ******төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна гэж тус тус заасан.

**********маркийн автомашин нь хариуцагч ***** нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд шүүх хуулийн дээрх заалтын дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэв.

Учир нь: хариуцагч тал тухайн тээврийн хэрэгслийг тусдаа амьдарснаас хойш худалдан авсан. Мөн өөрийн цалин хөлсөөр худалдан авсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүх үзэв.

 

Дээрх автомашин нь ***,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба нэхэмжлэгчид ногдох хувь ***төгрөг байна.

 

Орон сууцны тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж хуульчилсан.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэгчдийн өмчлөлд бус гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байна.

Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гэрч******, нарыг асуулгахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрчээс мэдүүлэг авсан.

Гэрч нар нь хэргийн оролцогчийн төрсөн эцэг, эх байх ба тэд өөрсдийн хүүхдийн ашиг сонирхлын дагуу мэдүүлэг өгч байх тул тэдний мэдүүлэгийг үнэн зөв гэж үзэж, үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд маргааны зүйл болох орон сууцыг гэр бүл болоход нь зориулж бэлэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хүүхэд эцэг, эхийнхээ хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй бөгөөд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх л үүрэгтэй болохоос бус гэрлэгчдийн эд хөрөнгийг хүүхдүүдэд нь тэнцүү хуваах хуулийн зохицуулалтгүй тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдэд хувааж шийдвэрлэв.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 , 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар*******нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ******төрсөн хүү ******,***** төрсөн хүү ******нарыг эх ****** асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.1.2-т  зааснаар төрсөн хүү*****, өдөр төрсөн хүү *******нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *****хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.6 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох **********улсын дугаартай ********арлын дугаартай автомашиныг нэхэмжлэгч *********өмчлөлд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хувь *******төгрөгийг хариуцагч ******** гаргуулж нэхэмжлэгч ********олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт  цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ******даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******70,200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч ******олгож, хариуцагч **********нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүгнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 200,422 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.АЛГИРМАА