Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/00889/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дугаар баг,*******дугаар байр,******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол, ******дугаар баг,******дугаар гудамж,****** тоотод оршин суух хаягтай ******* холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах, 2,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч с,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай дүүгээс Б.*******ын эгч нь мөнгө зээлсэн юм байна лээ. Эгч нь Б.*******д байраа зарсан гэсэн. Манай талаас байраа суллаж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөгийг авахгүй... гэв

 

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбартаа: ...Би өөрийн эгч болох 2021 онд байрыг нь худалдаж авсан. Гэрчилгээг нь шилжүүлж авъя гэхэд банк бусад 8,000,000 төгрөгт тавьсан байгаа гэсэн. Би тэр мөнгийг нь өгөөд гэрчилгээгээ авъя гэхэд Р.******* нэр дээр шилжүүлсэн байсан. Би 60,000,000 төгрөгийг өгөөд, надад байрны гэрчилгээг өгье гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Би байраа суллаж өгмөөргүй байна. эгч мөнгийг нь өгнө гэж байсан... гэв.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.******* миний бие Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 2022 оны 6 дугаар сард өөрийн төрсөн эгч Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,****** өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Банк бусын 8,000,000 төгрөгийг би төлөхөөр аман хэлэлцээр хийсэн. эгч зээлийг төлж дуусахаар тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж байсан юм. Би банк бусын зээлийг төлж дуусгаад байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авах гэтэл гэдэг хүнээс мөнгө зээлсэн. Барьцаанд нь байраа тавьсан байгаа. Зээлийн баталгаа болгож өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь түр шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан шилжүүлж чадахгүй байсан. Тус байранд манайх 2 жил амьдарч байна. Хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээ Р.******* нэр дээр байгаа хэдий ч , нарын хооронд байгуулсан худалдан, худалдан авах гэрээ бодит байдлаар байгуулагдаагүй. Зээлийн барьцаа болгож байгуулсан учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Тиймээс тус байрны өмчлөгчөөр миний бие тогтоож, Миний бие 2022 оны 6 дугаар сард Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,****** өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 22,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, банк бусад 8,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Уг байрыг ББСБ-д барьцаалж, зээл авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг байсныг би төлж дуусгахаар орон сууц зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож байсан. Ингээд би банк бусын зээлийг хэсэгчлэн төлж дуусчхаад, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авах гэтэл нь ээс мөнгө зээлээд, барьцаанд нь орон сууцны гэрчилгээг түр тавьсан байгаа. Зээлийн баталгаа болгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр түр шилжүүлж авсан. Зээлээ төлж дуусгаад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. нь зээлийн гэрээний барьцаа болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эй байгуулан худалдаж авсан нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Р.******* нэр дээр шилжүүлэн өгсөн байсныг шүүхэд хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Сүүлийн 1 жил нь байнгын эмчилгээтэй байсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан шилжүүлж өгөхийг шаардаж чадахгүй байсан. Эгч зээлсэн мөнгөө төлж чадахгүй өдийг хүрсэн юм байна. Энэ орон сууцыг би худалдаж аваад, 2 жил гаруй хугацаанд амьдарч байна. Гэтэл орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ Р.******* нэр дээр байгаа хэдий ч тухайн орон сууц миний эзэмшилд байдаг. , нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар байгуулагдаагүй. Зээлийн барьцаа болгон байгуулагдсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Миний бие нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,****** өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр , нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбартаа: ...Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна. нь зээлийн барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа юм. 2022 оны 11 дүгээр сард , гэрээ хэлцэл хийхдээ барьцааны гэрээгээр тухайн байрыг барьцаалсан байдаг. Жилийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийг төлөөгүй. мөнгөний хэрэгцээ гарсан учраас мөнгөө нэхсэн. Гэтэл дүүдээ худалдана гэсэн боловч дүү маань бага хэмжээний төлбөрөө өгөөд, үлдсэн мөнгөө өгөхгүй байна. Та байрны зараа тавиач гэсэн чатыг илгээсэн байдаг. Тэгээд Фейсбүүк дээр тухайн байрыг зарна гэж зар оруулсан боловч зарагдаагүй. Та төлбөр тооцоондоо энэ байрыг авчих гэдэг байдлаар тайлбар хэлдэг. Эхлээд барьцааны гэрээ байгуулагдаад, жилийн дараа барьцааны гэрээний холбогдох тооцоог дүйцүүлж, худалдах, худалдан авах гэрээгээр байрыг шилжүүлэн авсан. нь уг байрыг хууль ёсоор өмчилж авсан. Хууль ёсны өмчлөгч юм. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: ... нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч. 2021, 2022 онд хариуцагч Б.******* эгч нь тухайн байрыг худалдсан гэж байгаа боловч нотолж чадахгүй байна. Дээрээс нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс авдаг учраас Б.******* нь биш гэж үзэж байна. гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Нэг бол сайн дураар өгсөн ч юм ярьдаг. Албадлагаар өгсөн ч юм яриад бөөрөнхийлөөд байдаг. Хоорондоо бичсэн зурвасыг д үзүүлэхэд мөн гээд хүлээн зөвшөөрдөг. Зурвасуудыг харахаар Б.*******тайгаа үнийн дүн дээр маргаан үүсээд, хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үеийн үнэ ханшаар 60,000,000 төгрөг байсан. Энэ үнээр заръя гээд хэд хоног зар оруулахад байр зарагдаагүй. зар явуулаад өгөөч гэсэн саналыг гаргаад, таны нэр дээр шилжүүлж өгье гэсэн байдаг. Анх 2022 оны 11 дүгээр сард зээлийн гэрээний барьцааны үүргийг хангуулах зорилгоор барьцаалсан. Тухайн зээл төлөгдөөгүй жил гаруй хугацаа явсан учраас үүргийн гүйцэтгэлийг байраар хангуулах нь хуульд нийцэж байна. Гэхдээ талууд байраар үүргийн гүйцэтгэл хангуулах талаар харилцан тохиролцсон учраас худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хуульд нийцсэн байна гэж үзсэн. Үнийн дүн 60,000,000 төгрөг хүрсэн эсэх талаар тооцоо хийж үзсэн. 30,000,000 төгрөгийг сарын 8 хувиар буюу 1 сарын хүү 2,400,000 төгрөгийг 6 сараар бодоход 14,400,000 төгрөг, үндсэн зээл 30,000,000 төгрөг нийлээд 44,400,000 төгрөг болж байна. Алданги 0.1 хувиар тооцоход хоногийн 44,400 төгрөг болно. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 14,696,400 төгрөг, 1,200,000 төгрөгийг нэмээд нийт 60,296,400 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тухайн үед тооцоход 70 гаруй сая төгрөг байсан гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь Б.*******д 60,000,000 төгрөгөөр худалдъя гэхээр мөнгө авч өгнө гэсэн зүйлийг яриад тохиролцож чадаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн байдаг. Хэрэв хариуцагч талаас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа бол анхнаасаа тийм үүрэг, эрх үүсгэхгүй байх байсан. Гэтэл талууд зээлийн гэрээний үүргийг дүгнээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох Орон сууцнаас албадан гаргуулах, 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******аас Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,*****дугаар байр,*******тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Түрээсийн төлбөр 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарласан байна.

 

Орон сууцнаас албадан гаргуулах, 2,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.Хариуцагч Б.******* ...2022 оны 6 дугаар сард өөрийн төрсөн эгч өөрийнх нь өмчлөлийн Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2-р байрны 2 тоот 3 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж түүнд бэлэн 22,000,000 төгрөг, 5 тугалтай үхрийг 5,000,000 төгрөнд тооцож, нийт 27,000,000 төгрөг өгсөн. нь 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ Транс капитал ББСБ-д барьцаалж зээл авсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 8,000,000 төгрөг үлдсэн байсныг би төлж дуусгахаар, эгч орон сууцаа зээлийн барьцаанаас суллагдсаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр бид тохиролцож байсан. Би ББСБ-ын зээлийг нь төлж дуусгачихаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж авахаар эгч тай холбогдоход гэж хүнээс зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож барьцаанд тавьсан байгаа, нь зээлийн баталгаа болгож өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр түр шилжүүлсэн, би зээлсэн мөнгөө төлөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Энэ хооронд эгч нь хүндээр өвчилж зээлсэн мөнгөө төлж чадахгүй өнөөг хүрсэн юм билээ. Энэ хооронд орон сууцыг худалдаж аваад үнийг нь би төлсөн учир энэ 3 өрөө орон сууцны эзэн буюу өмчлөгч нь би өөрийгээ гэж бодож байгаа. , нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй, зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулагдсан гэрээ учир энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж би үзэж байна. Иймд 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй болно. гэж маргажээ.

 

3. нь тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6-н сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2-р байрны 2 тоот 38.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 78-81 дүгээр хуудас/

Улмаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарыг бүртгүүлсэн тэмдэглэглэгээ хийгджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 153.3-д Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно., 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна., 156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалт, шаардлагад заасан хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байна.

4.Улмаар , нар нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, барьцаалбар болох Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1-р баг, Хайрхан 2 байр, 2 тоот, 38.0 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т заасан ...талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцыг нэр дээр шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн болон барьцааны гэрээний дагуу орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээг авч иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж тус тус заасан.

нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд тухайн орон сууцанд Б.******* амьдарч байгаа, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэхэд Б.******* саад болж байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх зөрчил арилаагүй байх тул шүүх урьдчилсан гурван нөхцөл хангагдсан гэж үзэн Р.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.*******ыг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэв.

6.Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасны дагуу гийн өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч Р.******* өмчлөх эрх шинээр үүссэн байна.

Иймд хариуцагч Б.*******ын төрсөн эгч худалдан авахаар тохиролцсон гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.

Тухайлбал, нь бусдын өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.******* худалдахаар хэлцэл хийх боломжгүй бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Р.******* өмчлөлд шилжсэн эд хөрөнгө болно.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,*****дугаар байр,*******тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч , гэрч нарын хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Р.******* нэр дээр байгаа хэдий ч , нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар байгуулагдаагүй, зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулагдсан гэрээ учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж би үзэж байна гэж тодорхойлоод тай тохиролцсоны дагуу төлбөр төлж байсан талаарх баримтуудыг гаргаж өгсөн байна.

9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл;, 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж тус тус заасан байна.

Хариуцагч Б.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн юм.

10.Маргаан бүхий орон сууцыг нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч шилжүүлсэн, энэ талаарх хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь шүүх хүчин төгөлдөр бусад тооцох бус хэлцэл хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг онцлогтой.

Харин энэхүү маргааны тухайд барьцаалбарыг зээлдэгч шилжүүлэн авсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэсэн гэж шүүх үзэв.

11.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа маргаан бүхий орон сууцны хаягийг ...Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,*****дугаар байр,*******тоот 3 өрөө орон сууц... гэж бичсэн бөгөөд талууд энэхүү техникийн шинжтэй алдааны талаар маргаагүй бөгөөд шүүх Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,******8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.*******ыг Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан баг, 2-р байрны 2 тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргаж, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******дугаар баг,*****дугаар байр,*******тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200+457,950 төгрөг, нийт 528,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13.Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан, өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн тэрхүү хүсэлтээр хойшилж, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан зэрэг үндэслэлээр өмгөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд үүрэг биш юм. Иймд шүүх өмгөөлөгчийг заавал оролцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй учир шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус зааснаар Б.*******ын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,******8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.4-т тус тус зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй холбогдох , нарын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******дүгээр баг,******дугаар байр,******8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 528,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС