Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 307/ШШ2025/00844

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00970/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ************** баг,************* байр,******* тоотод оршин суух ******* холбогдох,

 

275,429 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагчаас 275,429 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 275,429 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, Ч. холбогдох 275,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан *******лэнэ гэж заасан.

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 123 ******* зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, Ч. холбогдох 275,429 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...Миний бие Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 275,429 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 275,429 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,456.5 төгрөгийг гаргуулж төрийн с******* орлогод оруулсугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан *******лүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС