| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01109/И |
| Дугаар | 307/ШШ2025/00866 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2025/00866
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01109/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******дугаар хороо,*******дугаар байр,*******тоотод байрлах ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******дугаар гудамж,******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******дугаар гудамж,******* тоотод оршин суух хаягтай ******* ******* овогтой ******* ******* нарт холбогдох,
5,428,035.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагч зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.*******, Н.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХКомпаниас нэхэмжилсэн 5,428,035.01 төгрөгийг төлж барагдуулна маргах зүйлгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Г.*******, Н.******* нарт холбогдуулан 5,428,035.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Хариуцагч Г.*******, Н.******* нар нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,798.56 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,899.28 төгрөг, төрийн сангийн орлогоос 50,899.28 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Г.*******, Н.******* нарт холбогдох 5,428,035.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...******* ******* ББСБ ХХКомпаниас нэхэмжилсэн 5,428,035.01 төгрөгийг төлж барагдуулна маргах зүйлгүй... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС