| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00018/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1840000000019 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Б Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
М.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг Соёлын төвийн гадна талд 2018 оны 03 дугаар сарын 30-ны орой тус сумын харьяат Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын өгсөн “2018 оны 03 дугаар сарын 30-ны орой Галшар сумын төвд Г ахтай таарсан. Тэгээд гэрт нь нэг шил архи уугаад адуу сураглах гээд клуб руу очсон. Тэгээд хүн байхгүй болохоор нь клубийн урдуур явж байгаад Г ах бүдрээд ойчих гэж байхад нь барих гэсэн боловч гарнаас хальтраад ойчсон. Г намайг цохилоо гэж маргасан ...миний үгэнд орохгүй болохоор нь шанаанд нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “... адуу хайгаад явж байгаад 2018 оны 03 сарын 30-ны орой 20 цагийн үед Галшар сумын төв рүү машиндаа бензин авахаар орсон юм. Тэгээд Г таарсан. Г ахтай хоёулаа 1 шил 0.75 литрийн ерөөл архи аваад гэрт нь очиж хувааж уугаад бид 2 Галшар сумын соёлын төв рүү явъя гээд гарсан. Тухайн өдөр Галшар суманд дуучин Э ирж тоглолтоо хийсэн гэсэн учир хөдөөнөөс ирж тоглолт үзсэн хүн байвал адуугаа сураглая гээд Г ах бид 2 соёлын төвд 23 цаг өнгөрч байхад очсон... Г бид 2 соёлын төвийн хаалгаар шагайж харчихаад хөдөөний малтай улс байхгүй болохоор нь буцаад Г ахынх руу явахаар болсон. Соёлын төвийн урд талд байдаг хөндлөн төмөр намхан хашаан дээгүүр давж байгаад бүдрээд унах гэж байхад нь татсан. Тэгэхэд Г ах намайг буруугаар ойлгоод хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа би Г ахыг цохьсон юм шиг байна. Тухайн үед архи уусан согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-н 16 хуу/
Хохирогч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 03 сарын 30-ны өдөр 16 цагийн үед Галшар сумын төвд очсон... соёлын төвд дуучин Э тоглолтоо хийж байсан.. гэхдээ би тоглолтыг үзээгүй... Э-ийн тоглолт болж байх хооронд гэртээ Улаанбаатар хотын харьяат Б гэх залуутай хоёулаа 1 шил 0.75 литрийн ерөөл архи хувааж уусан... Б-ыг урьд нь зүс таньдаг байсан. Б Галшар суманд адуугаа алдчихаад байгаа гээд хайгаад явж байсан... гэрт 1 шил архи хувааж ууж дуусаад соёлын төв рүү очъё, хөдөөнөөс тоглолт үзэхээр ирсэн хүн байж магадгүй, адуугаа асууж сураглая гээд Б бид хоёр Галшар сумын соёлын төвд 23 цаг өнгөрч байхад ирсэн... Болд бид 2 соёлын төвийн хаалгаар шагайж харчихаад хөдөөний малтай хүмүүс байхгүй болохоор нь буцаад манайх руу явахаар болсон. Соёлын төвөөс гараад соёлын төвийн урд байдаг хөндлөн төмөр хашаан дээгүүр давж байгаад би бүдрээд унах дөхсөн. Намайг унах гэж байхад Б миний энгэрээс барьж аваад татахаар нь би намайг зодох гэж байна гэж ойлгоод Б руу уурлаад хоорондоо маргалдсан. Б-той маргалдаж байхад Б миний ам руу нэг удаа гараараа цохьсон... тэгэхэд миний дээд талын нэг шүд унасан... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 3-4 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай
Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг, тус сумын Соёлын төвийн гадна талд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Г-ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Б.Г-ийн “Э-гийн тоглолт болж байх хооронд гэртээ Улаанбаатар хотын харьяат Б гэх залуутай хоёулаа 1 шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан... Б-ыг урьд нь зүс таньдаг байсан ...Соёлын төвөөс гараад соёлын төвийн урд байдаг хөндлөн төмөр хашаан дээгүүр давж байгаад би бүдрээд унах дөхсөн. Намайг унах гэж байхад Б миний энгэрээс барьж аваад татахаар нь би намайг зодох гэж байна гэж ойлгоод Б руу уурлаад хоорондоо маргалдсан. Б-той маргалдаж байхад Б миний ам руу нэг удаа гараараа цохьсон” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай Б.Г-ийн биед дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын өнгөц язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо -Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна -Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна -Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж дээрх торгуулийн ялыг нэг сарын хугацаанд төлж биелүүлэхийг түүнд даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР