| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0641/З |
| Дугаар | 128/ШШ2025/0640 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.С******* /РД:/
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. //
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З
Гуравдагч этгээд: /РД:6/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Л нарыг оролцуулан ижил төстэй барааны тэмдэг гэж үзэж шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шинжээч Г.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
2.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Анх Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/199 тоот тушаалаар барааны тэмдгийн 40- улсын бүртгэлийн дугаартай sh*******.mn барааны тэмдгийн эзэмших онцгой эрхийг зөвшөөрч -д гэрчилгээ олгожээ.
2.2.-иас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ...Sh******* фэйсбүүк хуудасны нэр нь -ийн эзэмшиж буй барааны тэмдгийн бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй төсөөтэй байсаар атал зориудаар Монголын зах зээлд хэрэглэгчдэд танил болсон манай нэр хүндийг ашиглан фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулж тус вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байгаа нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. ...үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Эрүүгийн хуулийн 18.16 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл хэмжээн үзэж бидний зүгээс үзэж байгаа тул харьяаллын дагуу энэхүү заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн бидний зүгээс үзэж байгаа тул энэ гомдлыг гаргаж байна. Иймд гомдлын дагуу нь Sh******* фэйсбүүк хуудасны явуулж буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэж гомдол, мэдээлэл гаргасныг хүлээн авч шалган улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5013 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
1.3.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч -иас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаар Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага буюу Оюуны өмчийн газарт хүргүүлсэн байна.
1.4.Оюуны өмчийн газраас тус компанийн гомдлыг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 25******* дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад хяналтын улсын байцаагч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр /шийтгэлийн хуудсанд 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг гэж алдаатай бичигдсэн/ барааны тэмдэг зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчилд иргэн Г.С*******д 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого 3,250,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.
1.5. Тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4372 дугаар Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамжаар Г.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.аас гомдол/нэхэмжлэл/ гаргах хугацаа сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хангаж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.С*******ос Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зт холбогдуулан Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 08 дугаар 06-ны 5084 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хууль зүйн дүгнэлт өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-иас анх 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Sh******* хэмээх фэйсбүүк хуудас нь -ийн Sh*******.mn барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгааг зогсоолгох тухай гомдол, мэдээлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч шалган улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5013 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
2.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч -иас гомдол гаргасныг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаар тогтоолоор прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага буюу Оюуны өмчийн газарт хүргүүлсэн байна.
3.Оюуны өмчийн газраас тус компанийн гомдлыг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 25******* дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад хяналтын улсын байцаагч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр /шийтгэлийн хуудсанд 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг гэж алдаатай бичигдсэн/ барааны тэмдэг зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчилд иргэн Г.С*******д 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого 3,250,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.
4.Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагч Г.Солонгын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
5.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх маргаан байхгүй.
6.Барааны тэмдэг эзэмшигч нь тухайн барааны тэмдгийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.3.5 дахь заалтаар бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил, төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах онцгой эрх эдэлнэ, 13 дугаар зүйлийн 13.1.1. барааны тэмдгийг бараа, үйлчилгээнд хэрэглэсэн-ийг, 13.1.4. барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдэг ашигласанд тооцно гэж тус тус хуульчилжээ.
7.-ийн гаргасан гомдлын агуулга, улсын байцаагчийн зөрчлийн хэрэг нээсэн болон шийдвэрлэсэн үндэслэлд иргэн Г.С******* нь -ийн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил, төсөөтэй барааны тэмдэг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэж үзсэн байдаг.
8.Гуравдагч этгээд нь цахим орчинд албан ёсны вебсайт болох www.sh*******.mn, www.sh*******lux.mn, www.sh*******hub.mn мөн sh*******.mn, sh******* lux, sh*******hub фейсбүүк хуудас, sh*******.mn official, sh******* music, sh******* lux, sh******* hub инстаграм хуудсуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.
9. нь sh*******.mn гэх үгэн барааны тэмдгийг өөрийн нэр дээр Улсын бүртгэлийн 40- дугаарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч огноотойгоор бүртгүүлж барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болсон байна.
10.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар барааны тэмдэг нь үг, дүрс, өнгө, .... тэдгээрийн хосолмол байдлаар илэрхийлэгдэж болох ба 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т ялгагдах шинж чанар агуулаагүй нийтээр хэрэглэдэг нэр томьёо дангаараа, тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр барааны тэмдэгт тооцохгүй гэж заажээ. Өөрөөр тайлбарлавал нийтээр хэрэглэдэг нэр томьёо дангаараа ялгагдах шинж чанар агуулаагүйгээр, мөн тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр ялгагдах шинж чанар агуулаагүйгээр хамгаалагдахгүй, ялгагдах шинж чанар агуулж байж эрхийн хамгаалалт хийгдэнэ.
11.Sh******* гэх үг .mn гэх дагавартай хамт хамгаалагдсан болохоос Sh******* гэж үг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар дангаар хамгаалагдахгүй тул Sh******* гэж үгийг өөр бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй. Энэ талаар гуравдагч этгээд -д олгосон улсын бүртгэлийн 26659 дугаарт барааны тэмдгийн гэрчилгээн дээр 42 дугаар ангилалд mn дагавар үг хамгаалагдахгүй талаар тодорхой тусгасан байна.
12.Тиймээс sh*******.mn гэх үгэн барааны тэмдгийг бүртгэхэд sh******* гэж үгийг салгаж хамгаалахгүй, гомдол гаргагчийн цахим орчинд sh******* фейсбүүк хуудас хөтөлж ажиллуулсан нь бүртгэгдсэн дээрх барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэй гэж үзэхээргүй байна.
13.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгох бөгөөд гуравдагч этгээд -ийн эзэмшиж буй дээрх барааны тэмдгүүд нь үгэн байдлаар илэрхийлэгдэж байх бөгөөд Г.С******* нь тухайн барааны тэмдгүүдийг шууд хэрэглэсэн, ашигласан, төсөөтэй барааны тэмдгийг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан эсэхийг бүрэн тогтоогоогүй хариуцагч зөрчилд тооцсон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчжээ.
14.Түүнчлэн хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Г.Б*******ийг оролцуулахаар томилсон, шүүх уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулан шинжээчийн дүгнэлтийн талаар тодруулахад sh*******.mn гэх барааны тэмдгийг гуравдагч этгээдэд олгоход sh******* гэх үгийн шүүлтийг өөрөө хийгээгүй талаар тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд гомдол гаргагчийн англи хэлний Колинсын толь бичиг дээр Шопп гэдэг үгэн дээр -вай гэдэг залгавар залгаад sh******* гэдэг үгийг 1700 оноос хойш Англи улсад хэрэглэж ирсэн. Тэгэхээр залгавар залгаад үүссэн үг байгаа юм. Жишээ нь өмгөөлөгч гэх үгэнд -д гэсэн залгавар залгаад өмгөөлөгчид гэж үүсдэгтэй адил. Энэ үг бол хийсвэр үг биш хэрэглээнд байдаг үг гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
15.Түүнчлэн хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэхдээ хууль бусаар олсон орлогыг ялгаж тогтоогоогүй, мөн шийтгэлийн хуудаст хуулийн зүйл заалтыг алдаатай бичсэн байсныг дурдах нь зүйтэй.
16.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.С*******ос Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Зт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА