Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00396

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Яруу сумын .....багт оршин суух Б.*******ын нэхэмжлэлтэй,

Р.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... миний бие 1975 онд Завхан аймгийн Яруу суманд төрж өссөн. Би нөхөр *******аа овогтой *******тай 1998 оны 10 сарын 05-нд хурим найраа хийж тусдаа өрх тусгаарлан хэдэн малтайгаа гарсан. ....... охиноо төрүүлсэн. Гэрлэлтийн гэрчилгээгээ 2006 оны 06 сарын 10-нд авснаас болж тэтгэвэрт гарах хугацаа хойшлох болоод байгаа учраас Балдан овгийн *******аагийн *******тай 1998 оны 10 сарын 05-наас хойш 2006 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.******* нь Р.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

..... нар нь 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуримаа хийж, 2006 оны 6 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын бүртгэл, мөн 2010 оны хүн амын тооллогын бүртгэл, тэдний дундаас 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ......., 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин .... нарын төрсөний бүртгэлийн лавлагаа, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг Р.*******тай хамтын амьдралтай байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ю...... өгсөн мэдүүлгийн: ...Б.******* нь 1998 оноос эхлэн Р.*******тай хамт одоог хүртэл Яруу сумын Жаргалант багт мал маллан амьдарч байгаа. ... гэх хэсэг,

гэрч Н.......өгсөн мэдүүлгийн: ...Б.******* нь Р.*******тай 1998 оноос эхлэн өдийг хүртэл хамт амьдарч байна. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

....... нар нь 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний 0035552 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ........нарыг 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ