| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00640/И |
| Дугаар | 103/ШШ2025/00608 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00608
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/00608 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,879,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ш.******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* банктай ЗГ-R000190**************** тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ш.******* нь ЗГ-R00****************** тоот дижитал зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 72 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,879,445 төгрөг, мөн 157,021 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 8,879,445 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,879,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,510 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамж 78,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ