Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00609

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00609

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,570,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-20241********** тоот гэрээний дагуу IPhone 16 Pro Max 256GB маркийн гар утсыг 5,688,000 төгрөгийн зээлээр 25 сарын хугацаатай авсан. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2120334 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 360,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 3Г20************ тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,328,566 төгрөг, үндсэн хүүнд 868,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,157 төгрөг, 21********* тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 264,457 төгрөг, үндсэн хүүнд 87,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,957 төгрөг, шимтгэлд 900 төгрөг нийт 6,570,473 төгрөгийг хариуцагч Б.*******ээс нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,570,473 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 730,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 730,473 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-*******, хариуцагч Б.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,570,473 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 6,570,473 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 730,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 730,473 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,039 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 60,039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ