Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00615

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00615

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,890,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-2024062925718 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утсыг 1,708,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, ЗГ-202********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,544,480 төгрөг, үндсэн хүүнд 340,158 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,252 төгрөг нийт 1,890,891 төгрөгийг хариуцагч Б.*******ээс нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,890,891 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 290,891 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-*******, хариуцагч Б.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,890,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 1,890,891 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 290,891 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,602 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 22,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ