Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00624

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00624

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг, Задгайн ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Багануур дүүргийн иргэн С.******* миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрч тэтгэвэрээ тогтоолгох материалуудаа бүрдүүлж өгтөл миний бичиг баримтуудад зөрчил гарч нийгмийн даатгалын байгууллагаас шууд тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж үзсэн. Учир нь миний бие 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Улаанбаатар хотын Багануурын раойны Материал техник хангамжийн конторт грушикээр ажилд ороод 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан байдал минь хөдөлмөрийн дэвтэрт бичигдэхдээ зөрчил гарсан гэж үзсэн. Тухайн үед Багануурын раойны Материал техникийн хангамж гэж байсан байгууллага нь нийгмийн шилжилтийн үед Хорол-Эрдэнэ ХК нэртэй болсон бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ 1992 онд Хорол-Эрдэнэ ХК-ийн тамга дарсан байсныг зөрчил гэж үзсэн. Энэхүү нөхцөл байдлын улмаас миний бие өндөр насны тэтгэвэрт гарахад тухайн байгууллагад ажилласан 3 жил 1 сар 25 хоног нь миний ажилласан жилээс хасагдах нөхцөлтэй болоод байна. Иймээс Сэмжид овогтой ******* миний 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Багануурын раойны Материал техникын хангамжид буюу Хорол-Эрдэнэ ХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ Багануур дүүргийн материал техник хангамжийн конторт ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч С.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ