Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00634

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00634

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,809,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Г.*******-******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-202404******* тоот гэрээний дагуу IPhone Plus маркийн гар утсыг 4,458,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, ЗГ-20240********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,423,077 төгрөг, үндсэн хүүнд 381,846 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,875 төгрөг нийт 3,809,798 төгрөгийг хариуцагч Г.*******-*******эс нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Г.*******-******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,152,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 2,657,398 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 530,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 530,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 530,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 530,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 537,398 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,809,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.*******-******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,152,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 2,657,398 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 537,398 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37,953 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 37,953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ