| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2025/0842/З |
| Дугаар | 128/ШШ2025/0685 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0685
2025 10 08 128/ШШ2025/0685
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.*******ийн дүгнэлттэй Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.*******гөөс ...Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******гийн 2025 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Ц.Х*******т 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийн 1 дэх хэсэгт 20 нэгжтэй тэнцэх хэмжээний гэж, 2 дахь хэсэгт 20,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах тухай гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.*******гөөс ...Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******гийн 2025 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Ц.Х*******т 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийн 1 дэх хэсэгт 20 нэгжтэй тэнцэх хэмжээний гэж, 2 дахь хэсэгт 20,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******гоос 2025 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч холбогдох хүсэлтээ ,бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.*******гийн дүгнэлттэй Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.*******гөөс гаргасан ...Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц*******гийн 2025 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Ц.Х*******т 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийн 1 дэх хэсэгт 20 нэгжтэй тэнцэх хэмжээний гэж, 2 дахь хэсэгт 20,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах... дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ц******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ О.БАТСҮХ