Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00654

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00654

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 139,492,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Ц.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 139,492,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч Ц.*******, Э.******* нар нь ******* банкны Багануур салбараас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/2024********** тоот дугаартай зээлийн гэрээ, БГҮ/202********** тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан 140,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувь, сарын 1.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлдэгч Ц.*******, Э.******* нар нь ******* банкны Багануур салбараас 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр ЗГ/2024******** тоот дугаартай зээлийн гэрээ, БГХ/2024******** тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувь, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Уг зээлүүдийн барьцаанд Ц.*******гийн өмчлөлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамж ** тоот хаягт байрлах 120********* нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 875 толгой мал, гэрийн эд хогшилыг тус тус барьцаалан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 36,717,280 төгрөг, зээлийн хүүд 25,560,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 91,632 төгрөг нийт 62,369,077 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 107 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 133,282,720 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,116,187 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,284 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 56,500 төгрөг нийт 139,492,690.52 төгрөгийг нэхэмжилжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ц.*******, Э.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 139,492,691 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11,624,400 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11,624,291 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов.

Дээрх эргэн төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл болон үл хөдлөх хөрөнгийи барьцааны гэрээнд дурдсан Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208********* тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны *** тоот хаягт байрших 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, бүртгэлийн Ү-22************ тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 144 м.кв талбайтай хувийн сууц, Г-22******* тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжгы ** тоот 700 м.кв талбайтай газрын хамт, бараа материалын үлдэгдэл, 875 толгой мал, гэрийн эд хогшилоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов.

Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Ц.*******, Э.******* гэжээ.

4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 139,492,691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.*******, Э.******* нар нь 139,492,691 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 11,624,400 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11,624,291 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, эргэн төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байрших 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, бүртгэлийн Ү-2********** тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 144 м.кв талбайтай хувийн сууц, Г-22******** тоот дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжгы ** тоот 700 м.кв талбайтай газрын хамт, бараа материалын үлдэгдэл, 875 толгой мал, гэрийн эд хогшилоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 925,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 462,807 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 462,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ