Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00619

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00619

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сентрал тауэрын 15 давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.324.951,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ш.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 31-нд 60002***** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 25.510.000 төгрөгийн зээлийг сарын 1.85 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000******* тоот цахим зээлийн гэрээний үүргийг 163 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000279125 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 28-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60002******** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23.522.238,4 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.723.377,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 56.335,67 төгрөг, нотариатын төлбөрт 23.000, нийт 26.324.951,14 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* би 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 25.510.000 төгрөгийн зээлийг сарын 1.85 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр болох 26.324.951,14 төгрөгийг 8 дугаар сарын 01-ээс эхлэн 12 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.******* холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагчийн зүгээс 12 сарын хугацаатай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цааш сар бүрийн 1-ний өдөр төлөхөөр хүсэлт ирүүлснийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 26.324.951,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ш.******* холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.324.951,14 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Ш.******* нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүрийн 1-ний өдөр 2.193.745,9 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.575 төгрөгөөс 144.787,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 144.787,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ш.*******аас 144.787,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО